Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулгад М. Уранцэцэг тэргүүтэй бөхчүүд барилдана

Н.Алтанцэцэг / Спорт

Жүдо бөхийн Абу Даби их дуулга тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Энэ тэмцээн аравдугаар сарын 24-26-ны хооронд болох бөгөөд тэмцээний сугалаа явагдаж 95 орны эрэгтэй 322, эмэгтэй 231, нийт 553 жүдоч хүч үзнэ. Манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 6, нийт 16 жүдоч оролцож байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдана. Манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх өнөөдөр барилдана.

  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарсан байна.
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд манай хоёр бөх барилдах ба В хэсэгт гавьяат тамирчин М.Уранцэцэг аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдах оноолттой байна. Харин С хэсэгт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай учраа таарчээ.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд манай хоёр бөх барилдах ба А хэсэгт “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдах юм. Харин D хэсэгт ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдах оноолт гарчээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:22

Зочин [83.23.240.89] 2019-10-24 14:35:12

Shineer tomilogdson dasgalzuulagch nart amzilt husev tamirchid bagsh naryn zaavraar huch gargan uzeerei

Зочин [202.126.89.14] 2019-10-24 08:06:36

за да жудогоос ч юм горидохоо болиод байгаашдэ

Зочин [202.9.43.53] 2019-10-24 08:41:10

Манай бөхчүүд сайн шүү. Юм болгонд, БӨХӨД Ч ГЭСЭН өгсөх, уруудах мөчлөг байдаг шүү. ӨӨДРӨГ БАЙЖ ЭРЧ ХҮЧТЭЙ, ЭРДЭМ ЧАДАЛТАЙ ЗАЛУУСАА ДЭМЖИЦГЭЭЕ!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.