Улирлын томуугийн эсрэг вакцинд 87.036 хүн хамрагдаад байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна.

Тухайлбал улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Энэ сарын 24-ний байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн 4600 хүнийг хамруулахаас 7103 хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 93.280 хүүхдийг хамруулахаас 73.199 хүүхэд, эрүүл мэндийн 6150 ажилтныг хамруулахаас 5666 хүнийг хамруулжээ.

Мөн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 1068 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийт 87.036 хүнийг дархлаажуулаад байна.


Сэтгэгдэл

Үнэнбат [66.181.161.31] 2019-10-25 02:45:23

Аймаг сумдын иргэд, нэн тэргүүнд хүүхдүүд, ахмадуудад энэ вакциныг хийгээч. Улаанбаатар хот ороод энэ вакциныг хийлгэх чадваргүй хүн олон байна шүү дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.