Ачааны машинаас 39 хүний цогцос олджээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Өчигдөр Британийн Эссекс мужийн Пурфлит хотод Бельгиэс ирсэн хөргөгчтэй ачаанаас 39 хүний цогцос олдсон хэрэг гарчээ.

Ачааг хүлээн аваад тээвэрлэж явсан машиныг шалгахад дээрх цогцоснууд илэрчээ. Цагдаа нар ачааны машины жолооч, Умард Ирландын харьяат 25 настай Мо Робинсоныг баривчлан шалгаж эхэлсэн байна. Жолооч ачаанд нь юу байгааг мэдэж байсан эсэхийг тодруулаагүй байгаа гэнэ.

Хохирогчдын 38 нь насанд хүрсэн хүмүүс, нэг нь өсвөр насны хүүхэд байжээ.

image

Эссексийн цагдаагийн газар цогцоснуудын хэн болохыг тогтоохоор ажиллаж эхлэхээ мэдэгдсэн байна.

Британийн Үндэсний Цагдаагийн Газар энэ хэргийн цаана зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.

Ачааны машин нь Болгар улсад бүртэлтэй компанийн өмч болохыг тогтоосон байна.

Хохирогчид өөрийнх нь улсын иргэд байх магадлал бага байгааг Болгарын гадаад хэргийн яам мэдээлжээ. Британийн ерөнхий сайд Борис Жонсон “санаанд багтамгүй эмгэнэлт явдал тохиолдсон”-д эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр мөрдөн шалгах ажлын талаар тогтмол мэдээлэл авч байгаагаа мэдэгдсэн байна.

Гадаадын дүрвэгчид Европын эх газраас Британид хууль бусаар нэвтрэхийн тулд ачааны чингэлэгт нуугдаж ирэх тохиолдол элбэг байдаг. Тэд ийм боломж олж авахын тулд зохион байгуулагчдад нэг хүний 10,000 фунт стерлинг хамгийн багадаа төлдөг гэсэн мэдээлэл бий.

Эссекст гарсан энэхүү хэрэг нь Их Британид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн олон хохирогчтой аллагад тооцогдож байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

... [183.96.179.20] 2019-10-26 16:31:30

huurhiis bichig barimtgyi anglid nevterch oroh gej baigaad, hurgugchind huldchij, hurguuriig salgachihgyi dee

Зочин [148.60.92.227] 2019-10-26 11:45:13

Odoohon Hyatadiin gart oroh gej baij?yun ch hamaagyi Hytadaan myylah be?....

H [69.253.43.151] 2019-10-25 00:07:15

Dotor khumuus bna lee

Зочин [49.0.213.33] 2019-10-24 14:48:52

Дундад Иргэн Улсын дотор газрын хүмүүс хоолондоо хөшиглөх "мах"-аа бусдын машинаар тээвэрлэж яваа нь тэр дээ

Зочин [103.10.23.118] 2019-10-25 14:00:25

Хятадууд хүний мах идах дуртай тэд юуч байсан иддэг хүмүүс гэсэн үнэн юм шиг ээ

биздаа [43.228.131.163] 2019-10-24 09:41:59

бузар биздаа нуупд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.