Эрдэмтэд хорт хавдар, хөгшрөлтөөс сэргийлдэг бодис нээжээ

Aдмин / Эрүүл мэнд

Францын Пастер хүрээлэнгийн эрдэмтэд “GDF11” хэмээх уураг нь хөгшрөх үйл явцыг сааруулж, хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоож энэ тухай “MedicalXpress” цахим хуудсанд нийтэлсэн байна.

Тэд хулганууд дээр хэд хэдэн туршилт хийсэн бөгөөд “GDF11” уураг нь зүрхний өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэдгээ харуулсан хоолны дэглэмийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Мөн хөгшин мэрэгчид уг уургийг тарихад тархины цусан хангамжийг сэргээж, нейрогенез буюу тархины эс шинээр үүсэх үйл явцыг эрчимжүүлж байсан байна.

“Таргалалт, мэдрэлийн эсийн өвчин зэрэг бодисын солилцооны зарим өвчнийг эмчлэхэд GDF11-ийг ашиглах боломжтой гэдэг найдлагыг төрүүлж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтэн Пьер-Мари Льедо ярьжээ.

Эх сурвалж: Риа Новости


Сэтгэгдэл

Тодруулга [202.9.42.81] 2019-10-25 05:30:48

Нээсэн биш, харин найдаж буй гэжээ

Зочин [192.82.64.118] 2019-10-25 03:47:15

мэдэхгүй юм чинь юугаа бичих юм билээ. мэддэг бүхнээ гүйцэд л бичсэн ш дээ. хн

Зочин [202.9.42.145] 2019-10-25 03:12:52

Хөгшрөлтийг удаашруулдаг бол гайхалтай

Зочин [202.9.45.63] 2019-10-25 00:57:35

Aztai meregch bn

Зочин [202.131.242.82] 2019-10-25 00:48:09

Энэ сэтгүүлч дутуу л юм бичих юм. Энэ бодис ямар хүнсэнд илүү агуулагддагийг бичээд энэ нийтлэлээ тултал нь хийчихгүй юм.

Зочин [172.58.43.195] 2019-10-25 06:08:32

Tultal n hiigeed ogohuu ,ovdohguin baigaa biz utas 99083455


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.