АНУ-ын дэд ерөнхийлөгч “NBA”болон “Nike” компанийг шүүмжилжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр нийслэл Вашингтон хотод болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA, спорт хувцасны Nike компанийг шүүмжилжээ.

Энэ сарын эхээр Хьюстон Рокетс багийн менежэр Дэрил Мори Хонг Конгийн тэмцлийг дэмжсэн агуулгатай зүйл сошиал хуудсандаа нийтэлснээс Хятадын тал NBA-гийн эсрэг хориг тавьж эхэлсэн нь тус байгууллагыг санхүүгийн эрсдэлд оруулсан юм.

NBA-гийн Хятад ивээн тэтгэгчид гэрээгээ цуцалж, бараа бүтээгдэхүүнүүд нь дэлгүүрээс татагдаж, тоглолтуудыг нь телевизээр дамжуулахаа зогсоосон байна.

Энэ явдлын дараа NBA уучлалт гуйж, Моригийн үйлдлийг буруутгасан мэдэгдэл хийж байв.

Спорт хувцасны Nike компани Хятадын засгийн газрын шаардлагын дагуу тус улс дахь өөрийн дэлгүүрүүдээс Хьюстон Рокетсын брэнд бараануудыг татах шийдвэр гаргажээ.

Майк Пэнс “Хятадын Коммунист Намын талд орж, үг хэлэх эрх чөлөөг боомилсноороо NBA тус дэглэмийн бүрэн эзэмшилтэй байгууллага мэт авирлаж байна” гэж үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо шүүмжилсэн байна.

Тэр бас Nike-ийг “Өөрийгөө нийгмийн шударга ёсны бэлгэдэл гэж сурталчилдаг Nike компани Хонг Конгийн асуудал хөндөгдөх үед нийгмийн үүргээ хөсөр хаяж байна” гэж шүүмжилсэн юм.

Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтэрч, ашиг олох хүсэл дээр тоглож байгаа Бээжингийн эрх баригчдыг Пэнс бас шүүмжилжээ.

Гэхдээ тэр хоёр орны худалдааны дайны талаар дүгнэж хэлэхдээ “АНУ нь Хятадын хөгжил цэцэглэлтийг саатуулах зорилгогүй. Бид Хятадын талтай харилцан ашигтай ажиллахыг эрмэлзэж байна” гэсэн байна.

Сагсан бөмбөг нь Хятадад хамгийн түгээмэл спорт гэгддэг. NBA-гийн мэдээлснээр тус улсад 300 сая хүн энэ спортоор хичээллэдэг ажээ.

NBA анх 1992 онд Хятадад төлөөлөгчийн газраа нээж байв. 2008 онд тус байгууллага NBA China салбараа Хятадын зах зээлд ажиллуулж эхэлсэн нь өнөөдөр $4 тэрбумын үнэлгээтэй бизнес болжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.135] 2019-10-31 06:46:00

Yasan zauaan zambraagvi vg hellegtei uls be vvniig ni tegeed niitleed surtalchlaad bhaa bolihod yana yagad ustgahgvi bgm be

Зочин [66.181.185.206] 2019-10-29 21:41:16

Менгенеес vнэтэй Ардчилал, хvний эрх гэж байдаггvй юмаа гэдгийг л нотлоод байгаа юм!! Менгегvй бол энэ капиталын нийгэмд чи хэн ч биш, юу ч биш! Ямар аргатайдаа л Элбэгээ Эрдэнэтийг гуссан байв гэж?! Батvvл баатар минь хvvтэйгээ нийлж элдвийг сэдсэн байв гэж?! Эцсийн зорилго нь эрх мэдэлтэй болж аваад их менге херенгетэй болохын тулд гэдэг нь тодорхой байгааз дээ??

PUTIN [182.231.43.125] 2019-10-25 04:35:56

TRAMPIIN BOOVIIG HUHDUG BANDI L BN

Зочин [103.10.23.89] 2019-10-25 07:28:23

чи бол ши-гийн боовыг хөхдөг банди биз дээ

Zochin [153.232.38.174] 2019-10-25 04:17:27

hyatad iig gazartai ni tegshleh heregtei... ene delhiin amar amaglan taivan baidliin tuluu muu yalaanuud iig


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.