Ачааны машинаас илэрсэн 39 цогцос бүгд Хятад хүмүүсийнх байсан нь тогтоогджээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Лхагва гарагт Бельгиэс Британийн боомтод ирсэн хөргөгчтэй чингэлэгнээс 39 хүний цогцос гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Чингэлэгийг Эссексийн боомт дээр хүлээж аваад тээвэрлэж явсан ачааны машины жолоочийг цагдаа нар баривчлан шалгаж байгаа. Тэгвэл өчигдөр Британийн цагдаагийн газраас хохирогчид нь бүгд Хятад хүмүүс болохыг тогтоосноо мэдээлжээ.

31 эрэгтэй, найман эмэгтэй Цельсийн -25 хэмийн температуртай чингэлэгт хамгийн багадаа 10 цаг түгжээтэй байсан нь тэдний үхлийн шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Бельгийн эрх баригчид чингэлэгийг өөрийнх нь боомтод ирэхдээ лацтай байсан, лацыг задлаагүй шууд Британи руу ачуулсан гэж мэдэгджээ.

Британийн засгийн газар энэ хэргийг хүний наймаатай холбоотой гэж үзээд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг мөрдөж эхэлсэн байна.

Британи дахь Хятадын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд “Английн Эссексд 39 хүн амиа алдсан тухай мэдээг сонсоод бид эмгэнэн гашуудаж байна. Холбоотой мэдээллүүдийг тодруулахаар Британийн цагдаагийн газартай нягт хамтран ажиллаж байна” гэжээ.

Энэ явдлыг сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Британид гарсан хамгийн олон хохирогчтой хүний наймааны хэрэгт тооцож байна.

Хамгийн сүүлд 2000 онд Кент мужийн Доверт ирсэн ачааны чингэлэгнээс 58 хүний цогцос гарч байв. Тэдгээр нь бүгд Хятадын иргэд байсан бөгөөд чингэлэгнээс хоёр хүн амьд үлдэж байжээ. Дараа жил нь чингэлэгийг тээвэрлэж явсан Нидерландын ачааны машины жолооч хүн амины хэргээр 14 жилийн хорих ял Британийн шүүхээс сонсож, энэхүү ажиллагаанд оролцсон долоон хүн Нидерландад шийтгүүлж байв.

Илүү дээр амьдрал хайж өрнөдийн орнуудад ирдэг цагаачид гэмт хэрэгтнүүдэд мөнгө төлж, хууль бусаар хил нэвтрэх зам сонгодог. Тэдний ихэнх нь мөнгөө луйвардуулдаг бол зарим хэсэг нь хил давах замдаа амиа алдах явдал түгээмэл байдаг гэнэ.

Эх сурвалж: South China Morning Post, BBC


Сэтгэгдэл

cmmm [43.242.242.56] 2019-10-31 03:34:43

END TENDHIIN ZOLBIN SITEUUDIN MEDEE ALGASAHGV DOOR NE COMMENT BICHDEG ILUU UGTEI PISDAKUDAA AMIDRAA L HICHEELDEE HUDLAA SHASAN LALRUUD NACHIR DEERE DUHNIII PISDAKUDSHDE TA NAR NEREE BI YU BILEE GEED UURSDIGOO HARTSGAA ZA TEGED BOD BOD BOD

cmmm [43.242.242.56] 2019-10-31 03:32:43

ZA PISDA UURSDUDUU L SANAA TAWIACH HUDLAA MEDLEGTEI GULUGNUUD SHU ENE COMMENT BICHJIGA STAKUD.

Зочин [66.181.185.206] 2019-10-29 21:46:35

хитадууд яасан гэж тийм олноороо хаа байсан Англид нуугдаж орогнох гэж явах юм бэ?! 70-80 аад оны хитад биш болсоон!! Харин Англиуд Хитадруу шуурдаг болсон цаг vе!!

хх [66.181.169.3] 2019-10-29 06:46:09

Дандаа хятадууд уу. Хөөрхий... Тэгвэл нөгөө вьетнам иргэд хаачсан бол... тэд бас алга болчихсон биз дээ...

zochin [66.181.186.180] 2019-10-26 12:53:59

muu hujaa nar vheel biz yun svrtei

Зочин [103.57.95.118] 2019-10-26 02:45:57

Аймаар юм аа!!!! Ёёёёооо!!!!

Зочин [182.93.46.45] 2019-10-25 12:13:52

yalgaagui hunii urs yavj bsan daa hoorhiis um amgalan noirsig

ОРК [202.126.89.131] 2019-10-25 10:54:54

ХӨРХИЙ ХУЖАА -25 ЫГ ТЭСВЭРЛЭХГҮЙ. ОРКУУД БАЙСАН БОЛ АМЬД ҮЛДЭНЭ.

Haha [202.126.88.169] 2019-10-28 05:25:31

Jinhene tsewer tsusnii mongol ork l amid uldene

зочин [64.119.24.190] 2019-10-25 06:53:03

Хятад хүн ам олонтой болохоор яаах ч үгүй,энэ дотор харин монголоос алга болсон хүмүүсийн цогцос явж бгаа бий дээ л гэж харамсаж бна даа,монголчууд сонор сэрэмжтэй байхгүй бол юу болдогийг л мэдэж авсугай

ЗОЧИН [202.179.24.82] 2019-10-25 03:26:10

ДАН ЗАЛУУС БАЙХДАА. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Зочин [202.126.89.232] 2019-10-25 02:52:34

horgogchoo untraaj boloogui yum bhdaa, esvel tiim bolomjgui baidag yum bolov uu, zailuul daa.

Зочин [192.82.76.16] 2019-10-28 06:25:19

hil nevtruulne gd mungu avaad albaar hulduuj alaad shineer ni avaachij zarj bhkuyu


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.