М.Чимгээ: Монгол эмч нар мэргэжилдээ хайртай учраас өрөөсөн гутлын үнэтэй дүйцэхүйц цалин хөлсөөр өдийг хүртэл зүтгэж байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI дугаар их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Тус хурлаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцсон юм.

image

Хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтнууд оролцов. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийллээ.

image

image

Эрүүл мэндийн салбарын ажилчид зөвхөн эмнэлгийн тусламж үзүүлдэг “арми” биш, эдийн засгийн манлайлагчид

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Монголын зах зээл дээр ашиглагдаагүй орон сууцнууд олон байгаа. Үүнийг боловсролын салбарынхан болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох боломж бий. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа түрээсийн болон ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төр, засгийн оролцоо чухал. Тэрчлэн, цалин хөлсний нэмэгдлийн тухайд ярихдаа үндсэн цалингийн асуудлыг ярих хэрэгтэй. 2018 онд үндсэн цалин найман хувь, энэ онд найман хувь, ирэх жил мөн нэмэгдэнэ гэж тооцвол үндсэн цалингийн хэмжээ нийтдээ 20 орчим хувь нэмэгдсэн байна. Санхүүгийн тооцоогоор 2020 гэхэд эрүүл мэндийн ажилтны цалин 55 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг мөнгө урсгадаг биш эдийн засгийг бүтээгч гэж харах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын ажилчид зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “арми” биш, эдийн засгийн манлайлагчид юм.”

image

Монгол Улсын гавьяат эмч, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: “Эмч нар өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэх, санал бодлоо солилцох болон төр засгаас зохион байгуулж буй арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой чухал арга хэмжээ боллоо. Эрүүл мэндийн салбарт маш олон бүтээн байгуулалт хийгдсэн байна. Жишээлбэл: Японы Засгийн газрын хөрөнгө оруулалттай баригдсан Анагаах ухааны дээд сургууль, бааз эмнэлэг, “Хүрээ” амаржих газрын шинэ цогцолбор, Сонгино-Хайрхан дүүргийн жишиг эмнэлэг гэх мэт 18 эмнэлгийн барилга шинээр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн хурлаар яригдсан олон асуудал дотроос эмнэлгийн ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудал голлох сэдэв байлаа. Монгол эмч нар мэргэжилдээ хайртай учраас өрөөсөн гутлын үнэтэй дүйцэхүйц цалин хөлсөөр өдийг хүртэл зүтгэж байна. Тиймээс 2020 оноос цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь эмч, ажилчдад том хөрөнгө оруулалт болно” гэв.

image


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:36:22

<a href="https://t.me/filmfilmfilmes/21">Рассказ Служанки</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:09:27

коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна</a> скільки триватиме війна в україні 2022

Зочин [59.153.115.135] 2019-10-28 04:01:34

Emch narig es zvitei meregjildee sn blghin tuld AUISd elseltee ondor bosgotoi bolgoh surgaltin chanarig ondorjvvleh tsaling hangalttai ogoh ter hemjeendee hariutslaga tootsoh heregtei bhaa

Зочин [59.153.115.135] 2019-10-28 03:50:47

Emch narin tsaling ahiu nemeh shaardlagatai ichmeer tsalintai ganin uls orni suvilagchaas baga tsalintai bdg ym bnlee

Зочин [182.160.2.163] 2019-10-27 14:44:51

Балин хамартай авгай битгий бантан хутгаад бай.

зочин [66.181.161.104] 2019-10-26 13:00:34

Тангараг өргөсөн гэдэг нэр сүрээр эмч нарын хөдөлмөрийг мөлжиж байгаа. Цалин нэмсэн гэж сайд 1000 хэлээд өөрийх нь нэр хүнд өснө харин амьдрал дээр 1000 төгрөгөөр цалин нэмэгдээд юмны үнэ 2 дахин нэмэгдэх юм даа . Төр засаг бүхэлдээ солигдвол юм үнэн болох болов уу ер нь итгэх юм гэх алга болжээ

хх [202.55.191.205] 2019-10-26 04:05:09

насаараа даатгал төлж төлчихөөд хааяа нэг хөнгөлөлттөй үнээр эм тариагаа авах гэхээр өрхийн эмч гээд нэг шуналтай авгай янз бүрээр шалтаглаад өөрөөсөө өх гэж байгаа юм харамлаад бичиж өгөхгүй юм ,бүр нөгөө эм нь аптекад байсаар байтал ,шүү Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн өрхийн эмч Баянжаргал гэж авгай та тэтгэвэртээ гараачээ битгий олон хүнд гай болоод суугаад бай

хх [202.55.191.205] 2019-10-26 03:55:25

эмч багш нар ер нь төрийн албан хаагч нарын цалин бага л байгаалдаа гэхдээ улсынхаа эдийн засгийн боломж бололцоогоо хар зөвхөн эмч нарын цалин бага байна гээд туйлшраад байх хэрэггүй цагдаа онцгой гэх мэт хүчний байгууллагуудын цалин бүр бага шүүдээ ,зөвхөн цалин авах л гэж эмч болоогүй биздээ өргөсөн тангарагаа санаач

Иргэн [202.179.10.162] 2019-10-26 14:40:43

Тийм юмаа

хх [202.55.191.205] 2019-10-26 03:47:05

за өрөөсөн гутлын үнэ байхдаа ч яахавдээ хэтрүүлж туйлширахаараа хамаагүй бүлтрэх юмаа

Зочин [66.181.164.214] 2019-10-26 03:22:39

Бор зүрхээрээ л бусад иргэддэй адил ажиллаж яаваа эмч нарыг муучилж дайраад яахавдээ.Энд юм бичиж байгаа хүмүүсийн ийм хурал болоход мөн л хэтсүү шаардлагтай байгаа зүйлээ яарих л байх.Та нарыг ч гэсэн ингэж дайрна.

Зочин [106.120.216.170] 2019-10-25 16:48:47

Үнэндээ манай эмч нөр дунд мэдлэг чадвартай нь байгаа. Гэхдээ масс нь гадаад байтугай сумын эмнэлэгт ч тэнцэхгүй хөгийн нөхдүүд шүү дээ. Бас мэргэжилдээ хайртай гэчжээ. Анагаах төгсөх гэж халтуурдсан нөхөд 90% шүү. Чангахан аттестатчилбал хуйгаараа унана шүү.

zochin [103.26.193.38] 2019-10-25 16:01:09

үнэн хэрэг дээрээ эмч нар орлого ихтэй хүмүүс, Хүн хагалгаанд орно мөнгө, хүүхэд төрүүлнэ мөнгө, эмчилгээ хийлгэнэ мөнгө төлнө гм-эн үйлчилгээ авсныхаа төлөө хүмүүс дандаа мөнгө төлдөг. Ихэнх нь хувийн эмнэлэгтэй, тэдгээр нь даатгалаас, хувь хүнээс мөнгө авна. Улсын эмнэлэгт ажилласан нэр зүүж, хувийнхаа эмнэлэгт үйлчлүүлэгч олно. Ямар сайндаа хүмүүсийн дунд ийм яриа байхав дээ улсын эмнэлэг дээр очоод үзүүлэхээр дуугарч ядаж эсвэл зангинаад хяргачих шахна, хувийнх эмнэлэг дээр очихоор миний дүү, миний хүү гээд л бараг л үнсч үлгэх шахна.. гэж энэ бол МУын эмнэлгийн үйлчилгээний дүр зураг..

Зочин [202.179.24.98] 2019-10-25 14:11:53

Эмнэлгийн байгууллага ажиллахгүй 2 цаг өнгөрөхөд аймаар юм бол доо. Өөрсдөө өвчнөө хүндрүүлчээд муугаа үзсэн нөхдүүд эмч эмнэлгийнхнийг үзэн ядаж буй нь энэ.Ингэж яригчид чаддаг юм бол үхэн үхэтлээ эмчид бүү хандаарай.

Зочин [106.120.216.170] 2019-10-25 16:45:09

Эмч гэдэг хүн эхийг нь алсан дайсан байсан ч эмчлэх тангарагтай, үүрэгтэй хүмүүс. Гэтэл энд ингээд хааж боож занасан юм эрээчээд сууж байдаг. Нээрээ л эмч нь ийм болтлоо доройтжээ Монгол маань.

Зочин [66.181.161.68] 2019-10-25 14:17:05

Эмч нар яг ийм л ес зvйгvй болчоод бгаам да, аймр

Энэ бол үнэн [202.179.24.98] 2019-10-25 13:59:33

СБД нэгдсэн эмнэлгийг ах дүүсээрээ нийлээд будаа болгож бгаа авгай даа.Эмч нараа элдвээр доромжилж, дарамталдаг гэж бгаа. Гавьяатын ам ажил хоёр нь салам зөрдөг гэдэг шүү.УИХ- ын гишүүн болох гэж сэрүүн зүүдэлж явсан.

Зочин [202.179.24.98] 2019-10-25 13:44:31

Цагаа олсон хурал бна

Зочин [202.21.109.50] 2019-10-25 13:08:49

Эмч нар өвчтөний төлөө биш мөнгөний төлөө байдаг нь харамсалтай.Хүнийг үзэхдээ сэтгэл гаргаад үзэхгүй дандаа арьсаа хамгаалдаг.

Зочин [182.160.1.3] 2019-10-25 12:42:27

Яс юман дээр ихэнх эмч нар өндөр орлоготой хүмүүс.Хагас өдрийн ажил хийсэн болоод үдээс хойш хувийн эмнэлэгтээ ажилладөаг тэр нь маш өндөр үнэтэй.Энэ авгай тэгээд бараг 2 сая төгрөгийн гутал өмсдөг болж байна уу.

Чимгээ эмчид [37.47.224.135] 2019-10-25 11:42:11

УЛСЫН ЭМНЭЛЭГИЙГ ТЕНДЕР НЭРЭЭР САЯАР АВСАН АЙХТАР АВГАЙ ДАА ИХ ХУРАЛД НЭРД ДЭВШИНГУУТ АВСАН САНАЛАА ЗАРААД НЭРЭЭ ТАТААД АВДАГ АЙМААР ЗАЙЛАА дарамттай муухай хун

Зочин [202.9.42.113] 2019-10-25 11:24:29

Цалин багатай болохоороо үргэлж гар хараад хөдөлдөггүй юм биз дээ ялангуяа том тэмнэлгийн эмч нар гар дээр хь юм тавихгүй бол хөдлөхгүй шүү дээ

Зочин [66.181.161.68] 2019-10-25 11:10:46

УИХ-ын гишvvд нь биднийг гудамжинд гарсан юмнууд гэж доромжилно, авилгалчин эмч нар нь бидний цалинг хагас гуталны vнэ ч хvрэхгvй гэхийм бна л да

ХАЙРАА [203.91.115.51] 2019-10-25 10:25:53

Өрөөсөн гутал ч гэнээ мөн зүйрлэх юмаа олвоо, харьцааны соёлоо дээшлүүлцгээ ,Та нарт үзүүлэхээс айна өвчтөнтөө маш бүдүүлэг харьцдаг байж бас цалин нэмүүлэх юм гэнээ

sss [202.179.24.200] 2019-10-25 10:11:13

Хуцлаа шт. Эдэнд өөр хаанах цалин өгөхийн.

zochin [202.21.107.102] 2019-10-25 09:44:05

zaa shaatsgaagad bai... uur hiih ajil oldkuu bolool suutsgaj bga bjiij

Зочин [61.134.100.126] 2019-10-25 09:37:02

Сүхбаатар дүүргийн эмнэлэгийн дарга Чимгээ та эмнэлэгийнхээ тохижилтонд анхааралаа хандуулна уу! Сахиурууд нийлээд ус уух энгийн аппарат авсан. Сахиурууд ээлжлээд уух усаа авдаг. Сахиурын хэсгийг цэвэрлэдэг. Шаардлага тавихаар УЛСЫН ЭМНЭЛЭГЭЭС ЮУ НЭХЭЭД БАЙГАА ЮМ БЭ гэсэн шүү. Чадал чинь байвал хувийн эмнэлэгтээ оч гэсэн. Тэгээдвч улсын биш Чимгээ эмчийн хувийн эмнэлэг гэсэн шүү. ????

Tangargaa, aldsan emch nar gyai,tordoo dahin andgail?!!!!! [148.60.92.227] 2019-10-25 08:55:38

Hynii ami ersdyyleed baigaa chini chalingiin homsdoliinh gej yzeh yy?Yagaad ergesen tangragtaa ynench bys?ajilaad bna be?emneh ahmad emch naraasaa syralchag chag chini bolson bis yy?hyn mengegyi amidarch bolnoo!harin eryyl mendgyi amidarch chadahgyi ee!!teheer eryyl mendiin manaand baigaa ta nar yhamsartai amidral l daa!!!!

Зочин [192.82.67.65] 2019-10-25 08:31:06

ЭМ-н даатгал, ЭМ-н дэмжих сан, элэг бvтэн, эрvvл шvд, улаантариа, сургуулийн сvрьеэ, фандемын вакцин, тендер гээд гусч егч бгаа да Сарка. Их идэх ходоодонд муу л гэдийн. Зайлуул до, елен ессийм байлгvй дэ Сарка, есехийн елен ямар арилах биш дэ

сайд нэртэй ч [202.179.26.27] 2019-10-25 08:25:07

хулхи худалч гар шүү энэ сайд нэртэй луйварчин мэхлээчин хошгоруулагч мэргэжлийн бус

ёстой үнэн [202.179.26.27] 2019-10-25 08:16:00

эрүүл мэндийн сайд худалч шүү.эхнэр маань эмч дандаа мал монголчуудад загнуулна.

Зочин [66.181.161.83] 2019-10-25 08:15:28

ТМС-н сэтгүүлчээр удирдуулсан малын эмч нар, таарсан таар шуудайнууд, уйддымуу яадын муу ш... нар

Зочин [202.179.24.98] 2019-10-25 13:45:16

Цагаа олжээ


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.