Томуугийн вакциныг бага насны хүүхдүүдэд түлхүү хийж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулж байгаа юм.

Энэ сарын 24-ны байдлаар нийт 87,036 хүн дархлаалуулалтад хамрагджээ. Тэдгээрийн 7,103 эрсдэлт бүлгийн хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 73,199 хүүхэд, 5,666 эрүүл мэндийн ажилтан байсан бол үлдсэн 1,068 хүн нь сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлсэн байна.

Дархлаажуулалтад хамруулах ёстой хүмүүсийн дийлэнх хувийг эхний ээлжид ирсэн вакцинаар хамруулж дуусчээ. Арваннэгдүгээр сард дараагийн ээлжийн вакцин ирэхээр ч дархлаажуулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулагдах юм байна.

Энэ жилийн хувьд томуугийн өвчлөлд ихэвчлэн өртдөг цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулж байгаа аж.

Тиймээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэртээ байдаг хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.