Эмч нарын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриан дор Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргал удирдан явуулна. Хуралд Эрүүл мэндийн технологи, инновацын өнөөгийн байдал, цаашдын хөгжил сэдвээр яамны Эм, үйлдвэрлэл, технолгийн газрын дарга Н.Гэрэлт-Од илтгэл тавих юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг “Сумын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр илтгэнэ. Дараа нь хэлэлцүүлэг өрнөж хурал өндөрлөх юм.

Тус хуралд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй эмч оролцож байгаа юм. Оролцож буй хурлын төлөөлөгчдөөс сумын эрүүл мэндийн төлөөлөл хамгийн олноор оролцож байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.48] 2019-10-27 13:35:41

1000 1000 raa chuulaad tusviin mungiig ih urj bn daa.

Popchin [66.181.161.26] 2019-10-27 04:35:14

7 honog bvr yamar neg hural zublugun surgalt mongol hvm mvnch ih bolobsorch baina erunhiilugch erunhii said naryum bvhniig hubiin hurunguuruu ibeen tetgedeg bolobuu.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.