Эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриан дор Төрийн ордонд өнөөдөр /2019.10.26/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус хуралд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмч, сувилагч нар оролцож буй бөгөөд тэд салбартаа тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа юм.

Өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас энэ онд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн систем шинээр нэтрүүлсэн нь эмч, сувилагчийн амьдралд бодит дэмжлэг үзүүлсэн явдал болсон тухай дурдав.

Тухайлбал эмчийн цалинг 27-47 хувь, сувилагчийн цалинг 10-30 хувиар нэмэхээр болсон аж. Ирэх онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох юм байна.

Үүнд,

6-10 жил ажилласан бол- 5%

11-15 жил-10%

16-20 жил-15%

21-25 жил- 20%

26 жилээс дээш жил тасралтгүй ажилласан бол 25 хувийн нэмэгдэл олгох юм байна.


Сэтгэгдэл

zochin [203.91.115.51] 2019-10-28 04:44:44

emnelgiin busad ajilchid yaah we labornt em zuich geh met n yah yum be

зочин [202.179.24.113] 2019-10-28 03:02:17

Эмнэлэгт чинь зөвхөн эмч сувилагч л ажилдаггүй биздээ инженер техникч гээд олон хүмүүс адилхан л зүтгэх юм

zochin [202.55.188.40] 2019-10-27 04:27:53

Ugaasaa ajillasan jileer ni hudulmuriin huuliaraa ene maygaar tsaling ni nemeed yvdag shuu dee. Getel odoo turiin alban haasan nereer davharduulj olgoj mungu hulgailj baigaa ym bish uu. Tur nereer ulsiin hurungu deeremdsen MAFI iin hulgaich nar gemt hergee daldlahiin tuld turiin alban haagch nertei nohoin gulugnuuded zusardaad baigaa ym baina.

зочин [64.119.24.190] 2019-10-27 02:57:03

Бусад салбарынханы цалинг нэмэх үү?эмч,сувилагч нар л ажилалаж бусад салбарынхан ажилгүй юм шигээ явцуу юм ярихаа хэзээ болих уу?улс орон даяар цалин,тэтгэвэрээ нэмж өгцгөө,уул уурхайн баялагийн санд бгаа мөнгөөр,өөрсдийнхөө хангамж,тансаглал,үргүй зардалыг танаж хасах замаар цалин тэтгэвэр нэмэх боломж 100% бгаа юм, нөгөө талаар сонгуули дөхөж ирэхээр цонхны цаанаас чихэр долоолгох энэ үйлдэлээ таслан зогсоо,үүнийг монголчууд 30 жил харлаа,үзлээ,сонслоо болицгоо,цалин тэтгэвэрээ бодитоогоор нэмэгдүүлж амидрал руу чиглэсэн нийгмийн бодлого явуул,орон сууц,эмнэлэг,сургуули,цэцэрлэг гэх мэт.......ажлыг ард олны нүдэнд харагдах,гарт баригдахаар хийж сурцгаа,

zochin [202.55.188.91] 2019-10-27 00:41:30

MAN iinhan songuuliin surtalchilgaagaa eheljee. Songuuli buriin umnu EM iin salbariin emch suvilagch gesen uhamsar oyun setgehuin hotsrogdoltoi nuhduudiig munguur hahuulidaj turiin tolgoid garch ireed surchihsan luivarchid shuu dee. Ungursun songuuliin surtalchilgaand aluurchin emch naraa hamgaalna gej Eruugiin huulind uurchlult oruulahaar tohiroltssonoor songuulid ylj IH iin gishuun bolson daruidaa aluurchin emch naraa hamgaalsan huulia batluulsan gej baharhaltai zarlaj baisan. Odoo EMD iin munguur togloj baigaa. Kazinochin Hurelsuh zalit shar uneg Sarangerel met eruugiin elementuudiig uls turuus burmusun zailuulah heregtei.

Зочин [182.160.32.88] 2019-10-26 23:26:32

Сонгууль өнгөрөөд бүгд мартагдана даа

irgen [202.9.42.31] 2019-10-26 16:04:55

xyduugiin emch syvilagchdiin nemegdeliig ilyy avch yzex xeregtei xorid ixenx emnelegyyded zygeer syygchid ix bdagsh de nomer taraachaad xyleelgeed demii yriad syydag uvchtund xandax xandlaga mash syl tanil tal chiregdeltei emnelegiin emch syvilagch nar uursduun xynee yzyyleed ochergyi oryylax gm zurchil mash ix bdag

Зочин [122.201.31.141] 2019-10-26 11:31:02

Хөдөөгийн сумынхад нэмүү олгох хэрэгтэй

зочин [192.82.77.13] 2019-10-26 11:05:18

Эмнэлгийн бусад мэргэжилтэнүүд яах вэ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.