Монгол бөхчүүд ард түмний хайраар лав дутаагүй       

Н.Саранчимэг / Спорт

-Бөхчүүдийн хэрэглэсэн гэх сэргээшний эргэн тойронд-

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болоод удаж байгаа. Наадмын догдлол намжаагүй шахам байхад нөгөө хөгжөөн баясгасан бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх хов жив “хийсч” эхэлдэг болоод бас л удаж байна. Өнөө жилийн хувьд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комисс өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн. Хачирхалтай нь, ингэж мэдээлэхээс өмнө цахим ертөнцөөр “Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн үү” гэх мэдээ гэрлийн хурдаар цацагдсан нь юуных вэ. Наадмын түрүү бөх Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол улсын начин Д.Цэрэнтогтох нь шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй.

Харин Үндэсний бөхийн салбар хороо саяхан хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Улсын баяр наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд болон улсын начин Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Э.Оюунболд В сорьцын шинжилгээг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээг харна гэдгээ хэлсэн. В сорьцын шинжилгээний хариу А сорьцтойгоо таарсан.Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн. Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдсэн. Гэхдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж байгаа бөгөөд шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана" гэж мэдэгдсэн юм.

Дэлхийд аль ч спортод сэргээшийн төрлийн, хориотой эм бэлдмэл хэрэглэхийг хориглосон байдаг төдийгүй ийм үзэгдэлтэй хатуу тэмцдэг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, цэвэр хөдөлмөр, шударга өрсөлдөөнийг хүсч байна гэсэн үг. Ямартаа л сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр ОХУ-ын баг тамирчдыг өвлийн олимпод Улсынх нь далбаан дор бус, ОУОХ-ны далбаан дор оролцуулж байхав дээ. Гэхдээ Олимп гэдэг бөөрөнхий бөмбөрцөг даяарын асуудал болохоос биш, манай бөхчүүдийнх шиг хотон доторх хэрүүл биш юм.

Сэргээш илэрсэн бөхчүүдийн тайлбар ерөнхийдөө адилхан

Шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс жил бүр допингийн шинжилгээ авдаг, бас сэргээш илэрдэг. Харин бөхчүүдийн хариу тайлбар ерөнхийдөө адилхан. “Бэртэл гэмтлийн улмаас хэрэглэж байсан эм тарианаас бодис илэрсэн бололтой. Түүнээс биш зориуд хэрэглэсэн зүйл байхгүй” гэдэг үгийг л хэлдэг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 2018 онд таван бөхөөс допинг илэрсэн. Тэднээс ганцхан Улсын гарьд Н.Ганбаатар “Одоо би 36 настай. 10 жилийн өмнө энэ өндөр цолонд хүрсэн. Надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтад эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч, БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийлгэх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэг байдлаар эм тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй” гээд бөхөд хайртай зон олноосоо уучлал гуйсан байдаг.

Бөхийн хоёр холбоо ч бөхчүүдээ самарч байна

Монголд ер нь хуваагдаж талцаагүй салбар гэж бараг үгүй. Үүний нэг жишээ нь Монгол бөхийн хоёр холбоо байгаа явдал юм. Уг нь, үндэсний хэмжээний бөхөд ганцхан холбоо хангалттай баймаар. Баяр наадам, цагаан сар, аливаа байгууллагын тэмдэглэлт ойгоор бай шагналын төлөө барилддаг улс биз дээ. Түүнээс тив, дэлхий, олимпод цоллуулж гардаг спортын төрөл биш. Жилдээ ганц болдог наадамдаа аятайхан барилдчихгүй цолны найраа, сэргээш энэ тэр гээд л араас нь хэл ам татлаад унадаг гачлантай хүмүүс. Монголд бөх дуучин хоёр ард түмний хайраар л лав дутаагүй. Харин тэд хариуг нь яаж барьдгийг мэдэхгүй. Дээр нь хоёр толгойтой болсон хойно бөхчүүдээ хагалан бутаргахдаа гаргууд байх шиг. Монголд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг нэг, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг нэг холбоо бий. Угаасаа дархан аварга хүн өөрийн мэддэг чаддаг холбоог тэргүүлэх нь байх л зүйл. Харин “Гацуурт”-ын Л.Чинбат бөх рүү ороод юугаа хийнэ. Аливаа хүн сайн чаддаг зүйлээ хийсэн нь дээргүй юу гэж боддогоо ил хэлчихье. Бөхчүүд хүртэл Бөхийн холбоо нь бөхчүүдийг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэж, харлуулдаг гэж хэлж байсан удаатай. Гомдсон хүний үг байх гэж бодтол бас үгүй юм аа. Энэ жилийн хувьд гэхэд л Баяр наадмын комисс нь хуралдаж, эцсийн шийд гаргаагүй байхад Л.Чинбатын тэргүүлдэг Бөхийн холбоо яаран мэдэгдэл хийж, Э.Оюунболдод арга хэмжээ аваад өгөөч гээд тал тал тийш нь бичиг шидээд сууж байхав дээ.

Бөхчүүдийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй

Сэргээш илэрсэн гэж зарлагдсан хоёр бөх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг АТГ-т хүргүүлээд байсан юм. Тэдний гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагын зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаанд сэргээшийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон асуудал байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, нягтлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Ер нь Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороо, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан асуудлыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан ч түүний нэхэмжлэлийг хүлээж аваагүй юм.

Хэн хэнээс сэргээш илэрсэн бэ?(Эх сурвалж: www.antidoping.mn)

Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөхөөс сэргээш илэрч хариуцлага хүлээж байжээ.

1. 2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

2. 2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

3. 2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

4. 2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

5. 2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

6. 2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

7. 2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

8. 2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

9. 2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

15. 2016 он: Б.Баатарцол

16. 2016 он: Б.Ганзориг

17. 2017 он: Ө.Бат-Орших

18. 2017 он: Б.Пүрэвсайхан

19. 2017 он: Э.Даш

20. 2017 он: Б.Номиндалай

21. 2017 он: С.Майнбаяр

22. 2018 он: Б.Соронзонболд

23. 2018 он: Б.Гончигтавхай

24. 2018 он: Н.Ганбаатар

25. 2018 он: А.Цацабшир

26. 2018 он: Ц.Бямба-Очир

27. 2019 он: Э.Оюунболд

28. 2019 он: Д.Цэрэнтогтох

Нийт 28 бөхөөс сэргээш илэрснээс эхний хоёр жилд тус бүр нэг, үүнээс хойш долоон жил дараалж тус бүр хоёр, харин 2017-2018 онуудад тус бүр тав болж өсөөд энэ жил хоёр болж буурчээ. Бөхчүүдийн допингийн анхдагч нь Дархан аварга А.Сүхбат байдаг. Энэ талаар Даяар дуурсагдах, далай даян дархан аварга, МонголУлсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх “Допинг А.Сүхбатаас эхлэлтэй байж болох талтай” хэмээн экс хүргэнийхээ талаар хэвлэлд ярилцлага өгсөн нь ч бий. 2002-2014 он хүртэл 14 бөхөөс илэрсэн допингийн төрөл нь анаболик стероид байж. Ганцхан нь дексаметазон гэгч бодис байжээ.

Анаболик стеройд гэж юу вэ?

Тэгвэл анаболик стеройд гэж юу вэ? Энэ нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” юм. Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг. Эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус”. Монголд БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна. Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна. Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд хоёр дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна. Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг учраас манайхан мэдэхгүй хэрэглээд байгаа бололтой. Үүнийг хэрэглэснээр элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.Үнэндээ бол яс сийрэгжсэн үед ясны өвдөлтийг бууруулах гэж, хавдрын химийн эмчилгээний үед булчингийн нөхөн төлжилтийг сэргээх зорилгоор, Гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараа өвчтөний жин огцом буурах үед, цус төлжилтийн хямрал, үрийн шингэн бага үүсэх буюу зарим бэлгийн сулралын үед,
үсэрхийлэлтэй хөхний хорт хавдрын үед гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэх заалттай ажээ. Харин уур уцаар ихэсч, ааш зан ширүүсэх, бэлгийн дур хүсэл хэт их төрөх,сэтгэл гутралд орох гаж нөлөөтэй юм байна. Ямартаа л маш олон амиа хорлолтууд анаболик стероидтой холбоотой байсан нь тогтоогдсон байдаг гэнэ.


Сэтгэгдэл

Сархнчимэгээ [202.126.88.189] 2019-12-19 13:50:23

25- с хойших бөхчүүдийн хэрэглэсэн эмийн жагсаалтыг бичээч. Шээс солин гэж хэзээ ч байхгүй харин илэрсэн бөхчүүдийг нуун дарагдуулах асуудал байгаа гэж бөхчүүд болон зарим албан тушаалтангууд яридаг юм байна лээ. Зарим нь боловсрол мэдлэг муу учир ямар эм хориотойг мэдэхгүй хэрэглэчихээд солисон байх гэж андуурдаг гэсэн. Оюунболд зүгээр л хугацаагаа удаашруулж залидах арга хайж байгаа хэрэглэсэн нь тодорхой. Нуун аргалах баг нь хүч сарниад асуудалд ороод байгаам. Солих ямар ч боломжгүй.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:07

irgen [202.179.25.176] 2019-10-31 06:30:32

Tomoohon kompanuud uraldaj bair,mashin,mongo togrog ogch guidgee bolih heregtei, shan haramjiig ni belgedeliin chanartai l bolgochih heregtei,yasan gej tom tom shagnal ogdog bnaa, Ard tumnee tsenguuleh gej bish, arav tavan tsaasnii hoinoos l uhen hatan guildeed bnashtee,

БӨХЧҮҮДИЙН СҮЛД ДУУ [202.179.24.66] 2019-10-31 06:17:42

БЯР БАЙХАД УХААНААР ЯАХЫМ БЭЭ.... ГЭЖ ДУУЛДАГ УЛСУУД ДАА

Зочин [103.9.90.130] 2019-10-31 01:36:23

Umhii buh uu uzeed nuhtei chuluugaa unerleed nuh uhaad amidarch baihdaa taarsan amitad gej Jagaa ah ni heleed baisan shuu kkk

zochin [192.82.65.29] 2019-10-30 09:35:59

бөхчүүдэд өгдөг мөнгөө оюуны ухааны дэлхийн тэмцээнд олон хүүхдүүдийг оролцуулж удаа дараа дэлхийн хэмжээний шагнал авч байгаа хүүхдүүд, Хатанбаатар гэдэг залууд өгөхөд яанаа. Сүүлийн бөхийн шан харамж ихэдсэнээс бөх барилдаж мөнгө олох гэсэн хандлага их болсон, ямар ч хүмүүжилгүй өөрийгөө бөх гээд бодчихсон ухамсаргүй, оюун ухаан хөгжөөгүй, ухамсар муутай борвиныхаа баасыг арчиж чадахгүй, таахалзуур залуучууд ихэссэн бнаа. Хэзээ МУд хүний оюун ухааны чадвар, хөдөлмөрч байдал үнэлэгддэг болох юм болоо..

зочин [202.131.251.146] 2019-10-30 07:33:52

Ер нь заримх бөхчүүд сэргээшээр гүтгэгдэх, эсвэл доогуур унах бөхчүүдэд зориудаар сэргээш хэрэглүүлээд түүнийг нь сольж будлиантуулж байж ч мэднэ шүү. Олон талаас нь бодох хэрэтэй шүү. Мөнгөтэй нохойн толгойнууд яаж ч мэднэ.

зочин [202.131.251.146] 2019-10-30 07:26:24

Манай бөхчүүдийн 80-иас дээш хувь яг цагдаа нар шиг боловсрол, ухамсараар тааруу хүмүүс л дээ. Доод тушаалын цагдаа нар болохоор хуулийнхаа ямар ч заалт мэдэхгүй зүгээр л "Хуульд заасны дагуу" гээд л бичнэ. Эсвэл тушаалын дагуу гэж ярина. Бөхчүүд их нимгэн толгойтой болохоороо элдэв зүйлд амархан татагдаад байдаг. УИХ-д байгаа 3-н бөхчүүд ч ялгаагүй байхгүй. уншиж, судалсан зүйлгүй, унших гээд ч ойлгохгүй, тэд маань яаж ч улс төр, эдийн засгийн филосфийг ойлгох билээ. Дээмий л хүний ам дагуулаад л, сонссоноо авгай хүүхдийн хэллэгээр ярина, Ийм хүмүүс чинь дөртэй юм шиг хөтлөгдсөөр байгаад хоёр толгойтой болчихсон. Мангарыг нь далимдуулаад бөхчүүдээр улс төр хийгээд яаж ч тоглож болно гэж бодсон Нэг толгой нь Нөгөө толгойгоо давах гээд гүжирдэнэ, шүүхдэнэ, эд хогшил эвдэнэ. Мөнгө хаяад л, хуйвалдаад л болдог хорвоог дээдсүүд нь байгуулаад өгсөн хойно яалтай ч билээ.

Зочин [103.26.195.141] 2019-10-29 18:48:46

Boh uzehee bolichih heregtei shde. Ooh mahandaa boogdson heden buduuleg yumnuud deer ni yamar ch soyolgui, es surtahuungui. Ugaasa oiriin ued archigdaj ugui boloh geed l ingej yalzarch bga hereg

зочин [203.217.139.225] 2019-10-29 02:59:24

Энэ бөхчүүд гэж яачихсан улсууд байдаг юм бэ дээ. Боловсролгүй хүмүүст ямар ч хүндлэл үзүүлээд хэрэг алга. Ойлгож байгаа ч юм алга. Авах ёстой л гэж боддог юм байна. Илжигны чих рүү ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж үг байдаг. Хүндлэл даахгүй, өөрсдөө бодож сэтгэхгүй ийм хүмүүсийг яах ёстой юм болоо....Махан бөмбөг үзэж байдаг цагаа барж байдгаа л хүмүүс больчих хэрэгтэй байгаа юм даа.

Зочин [66.181.161.29] 2019-10-29 02:55:38

Bid nar buh mori sonirhohoo bolij bga bugd l dopping ynz buriin ym herelej bn odoo enjeneer mongoldoo shine ym hiideg zaluusaa demjij tsag ueteigee hul niiluulen alhamaar bn

болд [103.10.23.178] 2019-10-29 02:16:34

өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч,жалга дов ярьж суухаар жилийн эхнээс үзлэг шинжилгээнд хамруулж,эмчийн комиссоор тэнцсэнийг нь барилдуулдаг болох хэрэгтэй...ерөнхийлөгч эрүүл ухаанаар дүгнэлт хийж цэг тавихгүй бол улс төрчидийн хүсэл болгон биелэж,,цаасны аргаар цол горлигчид төрөх арга авилгалын шинэ зам нээгдлээ...

Зочин [202.72.245.122] 2019-10-29 09:32:23

Таныг дэмжиж байна

Зочин [139.5.216.51] 2019-10-29 02:04:21

Жагайгийн хэлдэгээр монголчууд өмхий бөхөө үзээд, нүхтэй чулуугаа үнэрлээд газар доогуур амьдарч байхдаа таарсан ард түмэн.

Зочин [103.57.93.234] 2019-10-29 01:36:22

Наадмаар барилдаж байх үеийг нэг санаач, яг л галзуу амьтан шиг байсан,мөн биен дээгүүр нь туурсан зүйлийг сайн харвал яг хордлого шиг харагдаж байсан шүүдээ. Олон улсын итгэмжлэгдсэн лабатори майнайх шиг,тэр дундаа Оюунболдоор оролдож яахым,сайн бодоо ч тэнэг пацаан чи зүгээр байж наад хэрэглэсэн юм чинь өвчин болохоос өмнө өөртэй анхаарал тавь. Оюунболдоор Солонгос яахым чамайг хэн ч мэдэхгүй,тоохгүй шүүдээ.Одоо зүгээр л байгаа ч чи одоо барилдаж чадахгүй болсон,уусан эм чинь ийм хортой эд шүүдээ.

dr [103.212.119.248] 2019-10-28 12:58:25

eeviidee minii mongoliin baigaa nur tsarai

Tsogt [66.181.170.229] 2019-10-28 11:39:39

БӨХЧҮҮД НЬ ЖУДАГТАЙ Л БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭН. ОЮУНБОЛДЫН ХУВЬД ШИНЖИЛГЭЭНД НЬ ОГТ ИТГЭХГҮЙ БАЙНА. САЙН НЯГТЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.9.44.184] 2019-10-28 17:29:50

Оюунболд барилдаж байхдаа л допингтой байгаа нь илэрхий байсаан.

Гах гах [202.9.43.193] 2019-10-28 09:17:38

Муусайн бөхиин оронцогууд зүгээрч барилдаж чадахгүй. Монголоос минь зайлцгаа..та нараар дутав гж. Улс орны хөгжилд түй ч нэмэргүй амьтас..ядарсанд дээрэлхүү гж жигтэйхэн..Өвдсөнд хумсын чинээ ч энэрэлгүй..Баячууд.дарга нарын бөгс долоогч.зарц нар...зайлаа зайл сдануудаа..

Зочин [66.181.179.218] 2019-10-28 09:23:01

мал минь харин чам шиг юмаар Монгол дутахгүй. чам шиг хүний адаг бусдыг доромжилж, гутааж л чадна. өөр юу ч чадахгүй, нүдний булай

Зочин [66.181.183.103] 2019-10-28 08:25:08

БӨХЧҮҮД ЯАХ ВЭ ХҮМҮШСЭЭ.ЭНЭ ХЭДЭН БӨХ БИДНИЙГ ЯДУУРУУЛААД БАЙГАА ЮИ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ.ХАРИН БӨХӨӨ ҮЗЭЖ БАЯРЛАЖ НААДАМЛАДАГ АРД ТҮМЭН УЧИРГҮЙ БӨХЧҮҮДЭЭ МУУОААЛ ЯАХАВ.МУУЛАХ ЁСТОЙ МАНГАСУУД ЦААНА ЧИНЬ СААРАЛ ОРДНООР ДҮҮРЭН СУУЖ БАЙНА.ТЭДНЭЭС БОЛООД БИД МУУ АМЬДАРЧ БАЙГАА

Зочин [150.129.143.175] 2019-10-28 08:52:26

Саарал ордонд гурван аварга суугаад мангасуудын нэг хэсэг болоод сууж л байна

Зочин [202.170.68.162] 2019-10-28 08:14:05

BUH HUN GEDEG CHINI JINKEN ER HUN BJ TSAGIIN SAIHAND, ODOO NUGUU MUU SHODOI NI AJILLAHAA BSAN BAAHAN HUNIIG L BUH GEDEG BOLJ DEE

Зочин [117.136.3.157] 2019-10-28 08:11:37

Хуучин цагт бөх нь цэнгэл байлаа. Гэтэл одоо үед ард түмнийг хагаралдуулдаг бас нэг утсан тоглоомын нэг болжээ. Улс төр, түүх соёл, газар зүй, ёс заншил гээд үндэстнийг мөхөөх жинхэнэ арга барилаар Энэ сайхан орон минь улнаас цас нуран унахтай адил, салхинд хииссэн хамжуул мэт хэн нэгний хурууны үзүүрээр хааш яаш болоод байна шүү дээ. Энэ бүгд хэнд ашигтай юм, хэнийг шийтгэж байгаа юм бид нар чинь ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУД шүү дээ.

Зочин [64.119.25.87] 2019-10-28 07:41:05

манай бөхчүүд барилдахын зэрэгцээ 4-р ДСтанцад ээлжинд гарч, Сүхбаатар аймгийн онцгой байдал , цэргийн -р ангид манаанд гарч, офицерлож, Бага Нуур, Оюу толгойд менежер зэрэг маш олон давхар ажилтай тул их ядардаг юм.Та нар битгий загнаад бай.

Зочин [88.67.85.148] 2019-10-28 06:54:56

Yagaad Mgl bukh geed baigaa yum be? Manj sh dee. Butsaad mgl bolgoh shinechlel heregtei bna

Зочин [202.9.43.190] 2019-10-28 06:32:08

Пяздаануудаа сонсцгоо бөхчүүд бид үнэхээр хайраар дутаад байна заааа

Зочин [64.119.18.51] 2019-10-28 04:06:06

Солиорохоо боль оо, хэн тэгэж бехчуудийг хайрлаад байгаа юм, одоо бех сонирхдог, тэднийг тоодог хун гэж бараг байхгуй болсон шуу, нийгэмд хэрэггуй эд жамаараа л мехеж байна ш дээ

Зочин [124.158.110.82] 2019-10-28 04:52:11

эргүү хужаа минь, Монгол үндэсний бөх бол тусгаар тогтнолын илэрхийлэл ш дээ. Чам шиг хоосон толгойнууд ховор байгаасай

Zochin [103.57.95.96] 2019-10-28 03:56:58

A.suhbataas ehleltei doping bnadaa

Irgen [202.9.43.92] 2019-10-28 03:54:28

OOYUNBOLD ARGAA BARJ BAINA.BATERDENII TENEG ZOVLOGOO YUM BAIHDAA HUDAL GURIIJ OROVDUULEH TAKTIK HEREGLEJ BAIH SHIVDEE.

Зочин [202.179.24.245] 2019-10-28 13:26:23

Baterdene gemgvi gvndvvgvi tsarailcnaad xogiin er dee odoo buxiin xolboog avaad oligtoi ajillyylj cnadaxgvi xairan Mongol bux judogiin snigsneeg myy ydirdcan mex yxaan taaryy xvneec yu xvleexev dee

Zochin [76.28.228.54] 2019-10-28 03:49:35

Bodygoor hicheelldeg Tushig gedeg zaluu bohchuuded anabolic steroid tarihiig zovloj uruu tatdag neg nohor baidag gej sonsson shalgah

Зочин [103.229.120.213] 2019-10-28 03:17:38

тамир нүнжиггүй дээрэмчин сэтгэлгээтэй бүдүүлэгчүүл

Зочин [112.72.8.90] 2019-10-28 03:00:51

итгэл төрүүлсэн ичгүүр сонжуургүй хууралтад тун гарамгай шаламгай заримдаа мэрэгжлийн өвчин нь юм болов уу гэж бодохоор

Bolor [66.181.161.84] 2019-10-28 02:31:27

Унасаар байгаад эргүү болчихсон хэдэн шалдан юмнууд эд нарыг хэн дээдэлдэг юм

Bsh [202.126.88.199] 2019-10-28 02:11:48

OYUNBOLDIIG ULAM IXEER XAIRLAY. BIDNII XAIR BAGADAAD BGAMAA . UUR NEMJ SHAGNAL UGUY.

Зочин [103.229.176.130] 2019-10-28 02:09:29

эсрэгээрээ, хайр нь ихдээд байгаа юмаа, хүүхдийг дэндүү эрхлүүлэхээр эрхийн балай болдог доо, яг тэрэн шиг , наад бөхчүүд чинь эрхийн балай болж дууслаа

Зочин [182.160.36.176] 2019-10-28 02:08:20

Иргэд бид л энэ бөх гэх хүмүүсийг эвдэж байна.

Зочин [66.181.161.87] 2019-10-28 02:07:45

Цол авахын тулд гомо болдог гэж дуулсан юм бн

махаа [202.179.26.19] 2019-10-28 02:04:29

төв аймагийнхан сүхбатыг ямар хүн болохыг мэдэв үү,авгаансамдангийн хүүхэд биш баянзүрх суманд байсан аймгийн заан тавхай жумдааны бутач хүүхэд юм,манай сумынхан сайн мэднэ хүн муутай новш байгаа юм,

Зочин [202.9.43.67] 2019-10-28 01:54:22

Эд нараас дэлхийн тавцанд нэрээ гаргасан хүн байна уу?

Зочин [202.126.89.252] 2019-10-28 02:37:18

Байхгүйдээ бараг

Н [202.72.242.139] 2019-10-28 01:49:28

Тэнэг л байна даа. Залуучуудаа.

Би мэднэ [64.119.27.251] 2019-10-28 01:31:33

Соронзонболд хар залуугаараа хэрэглэсэн эцэст нь үр хүүхэдгүй 5 дахь эхнэрээсээ салж биеэрээ хохироод дуусч байна даа

Зочин [202.9.44.184] 2019-10-28 17:31:35

Пүүх тиймүү?

Зочин [202.55.188.36] 2019-10-28 01:28:09

Нөгөө муу жижиг чинь ямар ч юманд бөхчүүдээ тэргүүлсээр л байх юмаа

Зочин [202.126.89.252] 2019-10-28 01:00:59

Спорт заль, луйваргй үнэнээр хүчийг үзэж барилдах ёстой.

Зочин [112.96.112.11] 2019-10-28 00:53:41

Hahah yun hair ve? Naad heded chin hair dutaagui, zugeer l chanartai bag dund esvel buren bus dund bolovsrol heregtei. Etseg ehchuul gej erguu dagznuud ni bagaas ni maanag bolgoh osgoi baigaagiin gai. Tegeed l ter. Hair ihdeh dutag hamaagui

Зочин [66.181.189.153] 2019-10-28 00:51:53

Соронзонболд архаг гэмт хэрэгтэн байна шдээ

Zochin [188.226.184.113] 2019-10-28 00:39:30

Бөхчүүдийг төрийн бүх албан тушаалаас нэг цэвэрлэвэл энэ олон эмх замбараагүй зүйл байхгүй болно доо

Зочин [202.9.42.145] 2019-10-28 00:18:32

Монгол бөхчүүдээр дутахгүй.

Зочин [124.158.110.82] 2019-10-28 04:54:14

монголчууд нэг иймэрхүү усан тэнэг болчихоод байгаа юмдаа. хэр баргийн эр бөх болдоггүй юм. Хувь заяаны асуудал. Монгол Улс бөхөөрөө, уламжлалаараа, урлаг соёлоороо тусгаар тогтнолоо илэрхийлдэг юм!!!


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.