Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх асуудлаар Олон улсын хурал болно

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газартай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Манай улсын хувьд ач холбогдол бүхий энэхүү чухал олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд гадаадын 30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид болон манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 100 орчим төлөөлөгч оролцоно.

Далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөллүүд нэг дор чуулж, транзит тээврийн коридоруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээрх сайн туршлага, загварыг далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудад хуваалцах, эдийн засгийн коридорын удирдлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмжүүдийг гаргахад энэхүү олон улсын хурлын зорилго оршино.

Түүнчлэн тус хурал нь ирэх 12 дугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.