Сүрьеэгийн өвчлөлийн тархалтыг бууруулна

Aдмин / Эрүүл мэнд

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн хэмжээнд сүрьеэ, улаанбурхан, БЗДХалдвар, томуугийн тандалт судалгаа хийж, өвчлөлийн тархалтыг бууруулан БЗДХалдварыг 17.9%, Сүрьеэгийн өвчлөлийг 16,5%д хүргэх зорилт тавьжээ.

Тус аймагт 2019 оны жилийн эхний байдлаар Сүрьеэгийн шинэ тохиолдол улсын дундажаас 1,5 промилоор их байна. Тохиолдлын хувьд өмнөх оноос 7 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр орон нутагт багагүй ажил хийж байгаа аж. Тухайлбал өнгөрсөн хугацаанд сүрьеэ өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалтыг Дархан сумын өвчлөл өндөртэй найман багийн хүн амын дунд явуулсан байна. Хамрагдвал зохих иргэдийн 93.8 хувийг үзлэгт оруулж сүрьеэгийн 21 шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд 100 хувь хамруулжээ. Тус өвчнийг эрт илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн “Глобаль сан”-гийн дэмжлэгээр Өрхийн болон сумдын “Эрүүл мэндийн төв”-үүд сорьц тээвэрлэж байгаа нь эмчилгээний үр дүн нэмэгдэж тархалтыг бууруулахад ач холбогдолтой ажил болжээ.

Хэдийгээр оношилгоо эмчилгээний чанар сайжирч байгаа ч иргэдийн мэдлэг хандлага сул, эмчилгээ тасалдсаны улмаас эмийн дасалтай сүрьеэ нэмэгддэг байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.