С.Одонтуяа: Соёлын өвөө устгавал “Соёлын саарал жагсаалт”-д орно шүү

Aдмин / Эдийн засаг

Ирэх жил хэд хэдэн барилгыг нурааж шинээр барихаар төлөвлөж байгаа. Үүний дотор Нийслэлийн түүх дурсгал, соёлыг илтгэсэн барилгууд орсон. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

Сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой тэр дундаа Улаанбаатар хотын түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг үгүй хийх санаархлууд гарах боллоо. Уг нь бид түүхэн уламжлал, өв соёлыг шингээсэн барилга байгууламжуудаа арчилж тордон, тухайн үед нь урсгал засварууд хийж сэргээн тордож явах байсан. Гэтэл “ниргэсэн хойно нь хашгирав “гэгчээр өнгөрсөн хугацаанд нэг ч засвар, тордолт хийгээгүй хэрнээ гэнэт л техникийн норм дүрэм, барилгын стандарт зөрчигдсөн хэмээн зохион байгуулалттайгаар түүх соёлын өв болсон бүтээлүүд рүүгээ дайрч байгаа нь цаанаа далд зорилготой гэж харж болохоор байна. Барилгын салбарын мэргэжилтнүүд артитекторчдын төлөөллүүд тухайн барилгуудад иж бүрэн засвар, шинэчлэлт хийгээд цаашид ашиглах боломжтой гэж дүгнэж, хэлээд байхад нураагаад шинээр барина хэмээн зүтгээд байгааг гайхаж байна. Монголчуудын ой санамжийг бүдгэрүүлж, үндэсний түүхэн өв соёлын бүтээлийг үгүй хийх эрх мэдэл хэнд ч байхгүй. Нураах битгий хэл хөндөж ч болохгүй зүйл л дээ.

Монгол гэдэг үндэстэн оршсоор ирсний баталгаа цаашид оршин тогтносоор байхын шалтгаан нь тухайн үндэстний уламжлал, түүх,соёлын өв юм шүү дээ.

-Засгийн газар Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж газар дээр нь Чингисийн музей барих шийдвэрийг гаргаж зураг, төсөл нь бэлэн болсон гэсэн. 2020 оны төсвийн төсөлд ДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн барилгуудад 12 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа?

1949 онд ДБЭТ-ын барилгыг Герман болон Монголын улсын нэрт архитекторчид,, мэргэжилтнүүд, барилгачид барьж байгуулсан байдаг. Гадна, дотны чимэглэлүүд нь үндэсний хэв шинжийг агуулсан 1950- иад оны манай барилгын салбарын хөгжлийг харуулсан нийслэл хотын үнэт өв юм. Дээрх барилгуудын олон жилийн насжилттай. учраас хана нь цуурах, ан цав гарах зэрэг асуудал их тохиолддог.Гэхдээ түүнийг сэргээн засварлаж, шинэчлэх технологийн шийдлүүд, туршлагууд их байдаг. Тухайн барилгын хийц хэсэгт бэхжилт хийж хамгаалах, хүчитгэх, бэхэлгээ хийх зэрэг олон арга , технологи байна.Монгол улсын нийслэл хотын маань түүх, соёлын өвийг шингээсэн барилга байгууламжуудаа үнэт өвийн бүтээлээр нь хамгаалж авч үлдэх шаардлагатай. Учир нь тухайн үеийн барилга архитектурын шийдэл , үндэсний хэв маяг дахин давтагдашгүй үнэт өвийн бүтээл байдаг учраас дахиад хэзээ ч ингэж хийх боломжгүй.

-Бусад улс оронд иймэрхүү түүхэн барилгуудаа хэрхэн арчилж, хамгаалдаг юм бол оо. Манай улс тэр улсуудаас туршлага судлах хэрэгтэй байх?

Бусад улс орнуудын жишиг бол түүхэн барилгуудаа арчилж тордон сэргээн засварлаж тухайн үндэстний үнэт өв, соёлын бүтээлээр нь нь авч үлдэн дэлхий нийтийн анхаарал болон жуулчдын сонирхлыг татдаг уламжлалтай. Хэдэн мянган жилийн настай сүм дуганууд хүртэл байна шүү дээ.. Гэтэл манай улс эсрэгээр нь үнэт өвөө юу ч үгүй нурааж шинээр барилга барих тухай ярьж байгаа нь харамсалтай. Манай улсад түүхэн барилга байгууламжууд цөөхөн учраас байгаа хэдхэн барилгуудаа яаран нураах бус арчилж тордон, сэргээн засварлаж үеийн үед ашиглах нь зүйтэй. Нураах шийдвэрээс хойш соёлын өвийг хамгаалагчид, мэргэжилтнүүд, иргэд олон талаас нь санал бодлоо илэрхийлж байгаа. Тэдний ихэнх нь дээрх барилгуудыг нураах бус засвар шинэчлэлт хийж ашиглаж болох тухай ярьж байна. Засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө тухайн салбарын мэргэжилтнүүд, иргэдийнхээ үгийг сонсож гадаад дотоодын улс орнуудын туршлагыг судлах хэрэгтэй байсан гэж хэлмээр байна.

Зарим албан тушаалтнууд ажил хийх гэхээр улс төржүүлж саад учруулж байна гэх мэтээр ярьж байна л даа?

Энэ асуудал бол улс төрд ямар ч хамаагүй, улстөржүүлж ч болохгүй.

Энэ бол Монгол улсын хойч үедээ олон зуун жилээр өвлүүлэн үлдээх соёлын өвийн үнэт бүтээл.. Тухайлбал:

1961 онд баригдсан Улсын драмын эрдмийн театрийн барилга нь Монголын архитекторчийн зураг төслөөр эртний өв уламжлалыг хадгалж шингээсэн анхны соёл урлагийн томоохон оюуны бүтээл юм. Мөн театрын лоож, тааз болон тайзны нүүрний хүрээ, жаазны хээ угалз, баримлуудыг ч манай урчууд урлаж бүтээсэн. Энэхүү хийцийн далд билэгдэл нь Чингис хааны найман шарга морийг харуулсан байдаг. Энэ бол хаана ч байхгүй, дахин хэзээ ч давтагдахгүй.

Юнеско тив дэлхийн архитектурын дурсгалт бүтээлүүдээ бүртгэж, түүнийг шинэчилж, сэргээн засварлах ажлыг дэмждэг. Ийм учраас Драмын театр, Гадаад харилцааны яам, Амарбаясгалант хийд зэрэг 9 барилга байгууламжуудыг “ АЗИЙН ҮНЭТ ӨВ”-д бүртгүүлсэн байдаг.Иймээс цөөхөн үлдсэн үндэсний түүх уламжлалыг шингээсэн ,соёлын өв болсон” ҮНЭТ БҮТЭЭЛ” –үүдийг нурааж устгах нь асуудлыг шийдэх шийдэл биш шинэчлэн сэргээн засварлаж олон зуун жил хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн ашиглах нь ЗӨВ ШИЙДЭЛ гэж үзэж байна.

Соёлын өвийг устгах гэмт хэрэг үйлдэгчдийн эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй!


Сэтгэгдэл

Zojin [202.126.89.221] 2019-11-02 07:44:22

Hutsdag avgai erdenii booviig hohdog shivegchin bna shtee

Ohhhhhh [98.169.198.21] 2019-10-29 15:53:30

Saihan amitan shuuuuuuu, yaaaaaaanaaaaaaaaaaa!

хх [202.55.191.205] 2019-10-29 07:28:19

соёлын саарал жагсаалт гэж бас байнаа

Зочин [112.72.8.90] 2019-10-29 05:30:23

Олзлогдсон Японуудаар бариулсан одоо маш муудсан байшингуудыг түүхийн дурсгал гэвэл харамсалтай л байна. Сэргээгээд зураг төслийг хийе гэхээр хийдэггүй. дуурь театр гэдэг маань үзэгчдэд маш сайн сонсох сонсголоороо мэдрэмж авах акустикийг дээд зэргээр бүрдүүлэх ёстой бизээ

Soyoliin uvuu orkuudaas hamgaalya! [202.179.25.115] 2019-10-29 07:15:10

Yag unen, olzlogdson japanuudaar bariulj bsan mongoliin classik styliin uran barilga gedgeeree tuuhend ene gazraa, zasaj selbegdeed uldeh yostoi yum shuu dee. Chi ih zuv shan tuuh hellee.

Зочин [202.179.25.115] 2019-10-29 07:11:46

Shine barilgaa uur gazar bari. Soyyolt yertuntsuus yadahdaa suraltsah heregtei bna. Gazar mundsan bish tuvduu shahtsaldah hereg yun.

Зочин [122.201.31.115] 2019-10-29 04:58:18

Баянголын бах

Haha [202.179.25.115] 2019-10-29 07:16:16

Chi ORK BAH bolj taarahnee, hihi

Зочин [202.126.89.109] 2019-10-29 05:15:20

Чи өөрөө хаанахын бах вэ жинхэн монгол бах уу ха ха

Зочин [195.46.106.44] 2019-10-29 04:49:59

Энэ чинь хятад цустай хүнүү. Хөгшрөх тусмаа дорнын маягтай болоод байх юм.

Зочин [64.119.19.62] 2019-10-29 04:46:28

ene awgay khaa khamaaguy yumyg khamj khutswaa . tiim yum bol chi ter barilguudaa zasaad sergeegeed uguuch , sawaaguy nokhoi sarand khutsaw

АН [66.181.180.78] 2019-10-29 04:25:36

Чамд eр хамаагүй жингэр минь.

Зочин [202.126.89.109] 2019-10-29 05:14:28

чамайг гарсан жингэр ямар цусны чингэр вэ чи өөрөө ямар цусны нохой вэ аа ха ха


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.