Н.Пүрэвдаш: Бид 40 жилийнхээ ойг тэмдэглэх болно

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа.

Тэдний шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өгсөн. Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, дуучин Х.Лхагвасүрэн нар Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой бол хөгжимчин Ц.Чулуунбат Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн болж байсан билээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш: “Гучин жил боловч 300 жил мэт уран бүтээлээ хийсэн “Харанга” хамтлагийнхаа хамт олонд баярлалаа. Өдий олон жил цуг зүтгэсэн уран бүтээлийн андууддаа баярлаж байна. Биднийг сонсдог Монголынхоо ард түмэнд баярлалаа. 87 настай ээждээ баярлалаа. Бид 40 жилийнхээ ойг тэмдэглэх болно. Өнөөдөр олгосон шагнал бол хойшид дахиад олон сайхан уран бүтээл хийгээрэй гэж нэхэмжилж байгаа шагнал. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ” гэлээ.

ТЭНГЭРТ БАЙГАА ЭЭЖ, ААВДАА БАЯРЛАЖ БАЙНА

image

Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн: “Харанга” хамтлагийн гитарчин рок урлагийг ингэж өндрөөр үнэлж байгаад төр засаг ард түмэндээ баярлаж байна. Тэнгэрт байгаа ээж, аавдаа баярлаж байна. Надад хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа. Хайрт хань, үр хүүхдүүддээ баярлалаа. Мэдээж хамт олондоо баярлаж байна. Намайг анх тайзан дээр гарахад сэтгэл гаргаж дэмжиж байсан Чүлтэмдорж, Пүрэвжав багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Энэ бүхэндээ баярлаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:52

зочин [64.119.17.227] 2019-10-30 02:12:50

Эзэнээ олсон шагнал, ах нартаа эрүүл энхийг хүсэе.

Багын найз чинь [66.181.181.72] 2019-10-29 18:43:32

Одсүрэн найздаа том баяр хүргэе ! Улам их амжилт гаргаарай !

Ard [84.197.40.209] 2019-10-29 08:00:04

Zob humuusee shagnajee bayar hurgie hamraaraa gunshdag bandid toriin soerhol ogdog aild malgaigaa martbal ulsiin baatar tsol ogch baisnaas hamaagui deer

irgen [202.5.205.2] 2019-10-29 07:54:21

баяр хүргэе, сайхан хамтлаг , бүгдэд нь амжилт

Үеийнхний бахархал. Бүгдэд нь баяр хүргэе! [202.131.225.53] 2019-10-29 07:22:21

40 жилээ тэмдэглэчих том хамтлага Монголд байхгүй. "Соёл Эрдэнэ"-ийхэн талаар нэг тарчихсан ойгоо хийх боломжгүй болсон. Иймд "Харанга" хамтлаг л бүрэлдэхүүнээрээ оршиж байгаагаараа ойгоо хийж өөсдийгөө болон биднийгээ баярлуулах нь аргагүй. Сайхан хамтлаг шүү, дурсах бүтээлтэй, сайхан мөртэй, нийтээр хүрээлэгдсэн. Үүнээс өөр юү хэрэгтэй юм бэ? Шагнал авсан хоёртоо, ер нь нийт "Харанга" хамтлагийхандаа баяр хүргэж, шинэ бүтээл олныг гаргахыг хүсэн ерөөе!

аа [202.55.191.205] 2019-10-29 07:08:14

40 жилийнхээ ойг нижгэр тэмдэглээрэй харангынхаан та нартаа баях хүргэе

Зочин [202.9.45.154] 2019-10-29 06:57:58

өөрсдөө л тэрүүхэндээ тэмдэглэ

dfg [66.181.161.107] 2019-10-29 06:53:18

ene 2 hogshin togtsog yu hiisen gej avch bgaan davarsaan sda nar tatbar tolohgui bj olon yum hutsnaa bas


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.