Тархинд цус харвах эмгэг залуужиж байгааг эрдэмтэд онцолжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхий дахинд өдөр бүр тархины цус харвалтын хэдэн зуун мянган тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд амьдралын хэмнэл, стрессийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тархины цус харвалт харьцангуй залуужиж байгаа юм.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн системийн мэдээлснээр, Их Британид таван минут тутамд тархины цус харвалтын нэг тохиолдол бүртгэгддэг байна. Өнгөрсөн зууны төгсгөлд тархины цус харвалтын эрсдэлийн бүсэд 45-аас дээш насны эрэгтэйчүүд болон 55-аас дээш насны эмэгтэйчүүд багтаж байсан бол өнөө үед 30 настай хүмүүс төдийгүй 25 настай залуу хүмүүст энэ өвчин тохиолдох болжээ.

Удамшлын шинж чанар, судас битүүрэх, холестерин өндөртэй байх зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотойгоор тархины цус харвалт үүсдэг хэдий ч илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдал зэрэг бусад хүчин зүйлүүд нь мөн тархины цус харвалт үүсгэх өндөр эрсдэлүүд болохыг мартаж болохгүй юм. Тамхи болон архины зохисгүй хэрэглээ нь энэ өвчнийг үүсгэх эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг.

Залуу үе болон дунд эргэм насны олон цагаар ажилладаг хүмүүсийг эмч нар энэ өвчний эрсдэлийн онцгой бүлэгт хамруулдаг байна. Байнгын сэтгэл санааны хямрал, ажлын цаг тогтмол бус байх зэргээс гадна сэтгэл зүйн таагүй уур амьсгал нь адреналин ялгаруулж, цусны даралт ихсэхэд хүргэдэг байна.

Тархины цус харвалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэнцвэртэй хоолны дэглэм барих, биеийн дасгал хөдөлгөөн хийж, муу зуршлуудаасаа татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Сэтгэгдэл

Залуусаа [66.181.161.23] 2019-10-29 14:05:30

Утсаа ширтээд. Хятад тахианы махаа идээд.тансаглалаа мөрөөдөөд хэвтээд бай

zochin [192.82.65.29] 2019-10-29 09:11:41

орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнсний байдалтай шууд холбоотойгоор зүрх судасны өвчлөл их байгаа. ялангуяа манай монгол эрэгтэйчүүдийн дунд тамхидалт, архидалт их байгаагаас болж тархинд цус харвах, зүрхний цусан хангамжийн дутагдал зэрэг өвчлөл их бна. Мөн хөдөлгөөний хомсдолоос, холестрин ихтэй хоол хүнсний хэрэглээнээс үүдэж зүрх судасны өвчлөлийн эрсдэл маш өндөр байгаа. Тэр дундаа эрэгтэйчүүдийн цусны эргэлт эмэгтэйчүүдийнхээс удаан учраас зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал их байдаг. Ийм учраас архи, тамхи нь эрэгтэйчүүдэд эсрэг заалттай гэж хэлж бно.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.