Гарал үүслийн тодорхойлолтгүйгээр нэг бодгаль ойн зэрлэг гахайн мах худалдан авсан зөрчил илрүүлжээ

Aдмин / Нийгэм

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Уг хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хонхор”-ын авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 09-07УНО улсын дугаартай, Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд тус тээврийн хэрэгслийн жолооч Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 1 бодгаль ойн зэрлэг гахайн мах /хоёр чөмөг бүхий хуудан хаа 1 ширхэг, урт болон богино хэмжээтэй 2 ширхэг хавирга, өвчүүний бүдэрхий 1 ширхэг, жижиг нуруу 1 ширхэг, алга дарам хэмжээтэй жирээ 1 ширхэг, элэг 1 ширхэг/ -ыг худалдан авч, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

image

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

зочин [202.179.27.195] 2019-10-30 22:15:07

бодьгал энэ тэр юу солиороод байгаа юм. иймэрхүү мэдээнд тохирохгүй үг байна.

Зочин [202.55.191.194] 2019-10-30 05:13:58

aimshigtai hereg ilruuljee

Зочин [202.126.88.206] 2019-10-30 01:19:24

Бодь гал гэж амьд биеийг хэлэх байх. Нэг толгой тарвага гэж олон тоон дээр хэлэхээс нэг ширхэг тоон дээр хэлэхгүй

Уншигч [150.129.143.160] 2019-10-30 03:12:59

Ерөнхийдөө ойлгоцон бол болоо юм биш үү. Өө хайсан гэрийн буг болсон тэнэг минь

Зочин [194.228.76.152] 2019-10-29 20:01:37

бодгаль гахай гэдэг мэдэмхийрэлийн хэнхэг үгээ ард олонд тайлбарлаж өг.

Зочин [202.126.89.163] 2019-10-29 14:56:31

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН АЯТАЙ БАЙНГА ЦАГДАА НАР ЗОГСООЖ ШАЛГАХ ЮМ ИРГЭД БИД ДЭНДҮҮ ИХ ХҮЛЦЭНГУЙ ЮМАА ЗААВАЛ ШАЛГУУЛАХ АЛБАГУЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙ

966 [64.119.22.203] 2019-10-29 12:13:01

Ард иргэдээ ангын махны гарал үүслийн бичгийг ойн савдагаас аваад удаж байгааш дээ мэдээгүй байх нээ

иргэн [192.82.69.175] 2019-10-29 11:58:43

Энэ зэрлэг гахайн гарал үүслийн бичгийг хаанаас авах вэ, гарал үүслийг нь тодорхойлдог малын эмч байна уу,

Зочин [202.21.100.210] 2019-10-30 02:50:13

ЭЦЭГ БОДОНГООС НЬ АСУУГААД НЭМЭРГҮЙ БОЛ ЭХ МЭГЖЭЭС НЬ АСУУ БААРАГГҮЙ МЭДЭЖ Л БАЙГАА

Зочин [150.129.142.93] 2019-10-29 13:02:51

Бодвол ойн эзэн хүрэн баавгайнаас л авах байхдаа ккк

elsev vv [64.119.16.7] 2019-10-29 11:56:33

mah vnetei bgaa.saln shalga.evliinhee mahaa beld.hyvaaj av

ЦЭДЭН [66.181.169.162] 2019-10-29 10:51:22

МАХАА ГЭРТЭЙ АВААЧИЖ ЭХНЭР НӨХӨРТЭЙГЭЭ ИДЭЭРЙДЭЭ ,АЖИЛ ДЭЭРЭЭ АМТШИРААД УДАЖ БАЙГАА ШҮҮ

Зочин [202.179.31.49] 2019-10-29 10:06:56

аймаар хэрэг бндаа, ингэхэд хураасан гахайгаа тарвагаа яадаг юм бол

Зочин [202.179.24.121] 2019-10-29 09:58:35

tom hereg ilruulj de


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.