Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч Фекити Амоелоа Утойкамануг хүлээн авч уулзав

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна.

Энэ хуралд оролцохоор ирсэн НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч хатагтай Д.Утойкамануг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, гадаад худалдаа эрхлэхэд үнэ, цаг хугацаа их зарцуулдаг тээвэр, транзит орнуудаас хамааралтай байдал зэрэг далайд гарцгүй орнуудад тулгардаг нийтлэг саад бэрхшээлийг даван туулах асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.