С.Амарсайхан: Ямар нэгэн шахааны бизнес байхгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн ой болж байгаа. Ойн хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ?

-380 жилийнхээ ойн хүрээнд түүхэн үйл явдлыг эхлүүлж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн улс орнуудаас анх удаа төв талбайгаас сансрын бөмбөлгийг хөөргөсөн. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тоон үзүүлэлтээр хэмжих төхөөрөмж бүхий гурван бөмбөлгийг хөөргөлөө. Нийслэлчүүдийн хувьд тэмдэглэх түүхэн үйл явдал юм. Хотын иргэдийн 65 хувь нь хүүхэд залуучуудаа илүү оюунлаг байлгах үүднээс мэдээлэл технологи, сансар судлал зэргээс хоцорч болохгүй учраас залуучуудаа идэвхжүүлэхийг зорьсон байгаа.

-Нийслэлийн ойн хүрээнд түүхэн дурсгалт газруудыг сэргээх ажил хийгдэх үү?

-Богд хааны музейн 150 жилийн ой тохиож байгаа. Нийслэлийн 380 жилийн ойгоор түүхээ сурталчлан таниулах, хамгаалах, сэргээх ажлуудыг хийнэ. Энэ хүрээнд гурван тэрбум төгрөгөөр Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэнгийн тохьжилтыг хийж байгаа. Одоо ажил ойрын хугацаанд дуусахаар ажиллаж байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Чойжин ламын музейн тохьжилтыг хийж байна. Мөн Гандан хийд болон олон цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж бий болголоо.

-Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэж байгаа. Одоо 1200 автобус гаднаас орж ирнэ. Энэ шахааны бизнес тантай холбоотой гэсэн мэдээлэл гадуур байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хаанаас авах нь тодорхойгүй. Төсөв хөрөнгө шийдэгдээгүй байгаа. УИХ-аар асуудлаа ярьж байна. Ер нь шинэчлэл хийгдэнэ. Энд ямар нэгэн шахааны бизнес байхгүй. Нийслэлчүүд явгарахгүйн тулд хэн, хэзээ хийж бүтээх нь мэдэгдэхгүй юмыг хүлээгээд эсвэл аль нэгэн улсаас авч ирсэн хугацаа дууссан автобусаар бид хангалттай явлаа. Хэн чадаж, хэн чанартай нийлүүлж байгааг нь авна.

-Нийслэл хотод 600 мянган хүн амьдрах төлөвлөлттэй. Одоо нийслэл хотод нэг сая 500 мянган хүн амьдарч байна. Ачаалал үнэхээр хэтэрсэн юм биш үү?

-Өнөөдөр хүн амын төвлөрөл, нягтаршил гэх мэт олон хүндрэлтэй асуудал байгаа. Үүний хажуугаар гэгээлэг бүтээлч, хөгжиж дэвжиж байгаа олон зүйл байна. Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн хот хоёр гурав дахин олон хүн амтай болчихсон. Энэ асуудал нэг талаар хүндрэлтэй ч гэсэн үүнийг давуу тал болгож зах зээлээ хөгжүүлж, дагуул хотоо бий болгож ажиллах ёстой. Ийм бололцоо бидэнд байгаа. Хамгийн гол нь хүн бүр ажиллах ёстой. Иргэн бүр үүргээ биелүүлж, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүн бүхэн хичээж чадвал энэ асуудал хүндрэл биш боломж гэж бодож байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.161] 2019-10-31 03:27:24

NEEREE UILDVEREES NI SHUUD VOLVO AVAA. TSAVCHAAGUIGEER. UNEHEER TASARTSAN.

зочин [139.5.219.105] 2019-10-31 03:19:19

Бүгд л ингэж хэлдэг.

Зочин [182.160.32.106] 2019-10-31 01:15:01

ashig sonirhlin zurchulrei nukur shdee

Зочин [202.126.89.221] 2019-10-31 00:37:39

MADE IN MONGOLIA л лав хэрэггүй шүү. Авчвал 2-3 жилийн дараа хот нийтийн тээвэргүй болно гээд бодоорой.

Зочин [139.5.217.130] 2019-10-30 01:32:12

метро барина гэж нэг пиав зардаг нөхөр их бүлтэрдэг сэн.тэр хаачив

HNH [66.181.165.246] 2019-10-30 01:15:24

БОЛОМЖ БАЙГАА, ЦАГ НЬ БОЛСОН ГЭЭД 20 ЖИЛ БОЛЛОО .....БОЛСОН ЮМ Ч АЛГА.

ogtsor mal aa [114.253.71.162] 2019-10-30 01:10:08

yamar ch chadvargui, zuvhun gadnii huntei uulzdag iim ilii balai yumiig ogtsruulaachee, hamgiin muu sul darga

Ganaa [66.181.182.126] 2019-10-30 01:08:05

VOLVO BENZ avaarai. Hezee ch China avtobus avj bolohgui shuu.

Зочин [202.126.89.161] 2019-10-31 03:26:39

Woow

Зочин [202.21.108.84] 2019-10-30 01:00:17

Троллйбус унаа бишээ. Дүүжин метро л гарц

zochin [66.181.161.75] 2019-10-30 00:37:21

Shahaa baigaa gej heldeg hun baidgiimuu

unagan irgen [122.201.28.8] 2019-10-30 00:34:05

UB hotiin zamiin tvgjreliig l shiid, busad ni aandaa bolno. tal tal ruu vscheed hurgan darga nartaa hariutslaga tootsoj chadahgvi bol uuruu ogtsor.

Зочин [192.82.76.226] 2019-10-30 00:25:30

МЕТРОТОЙ БОЛНО ГЭЭД ЗҮТГЭЭЧ . ЯДАЖ ТРОЛЛЕЙБУСАА ХӨГЖҮҮЛЭЭЧ.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.