Д.Шаравдорж: “Та гавьяат боллоо” гэхэд гайхах, баярлах, уйлах, инээх гээд бүх зүйл давхцсан даа

Ц.Анударь / Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолоочоор 42 жил үр бүтээлтэй ажилласан, тухайн хугацаандаа 120 гаруй жолооч бэлтгэсэн Д.Шаравдоржийг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнаж, урамшуулсан. Түүнтэй уулзаж ярилцав..

image

-Үйлчилгээний гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Дуламсүрэнгийн Шаравдорж гэдэг. Би нийслэлийн Хот тохьжилтын газар өдгөө жолоочоор ажиллаж байна. Би Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, механик инженер мэргэжилтэй. Аав минь агрономич мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажилладаг байсан. Миний ханийг Т.Алтанцэцэг гэдэг. Говь-Алтай аймгийн харьяат. Гутлын технологич мэргэжилтэй. Бид хоёр ханилаад олон жил болж байна. Дөрвөн сайхан хүүхэдтэй. Ийм нэгэн жирийн монгол айл байна. Бүгд улс эх орныхоо хөгжилд гар бие оролцоод, хөдөлмөрлөөд явж байна. Улаанбаатар хотод шилжиж ирээд 40 гаруй жил болсон байна. Их сургуулиа төгсөөд Тээврийн яамны харьяа Нэгдүгээр баазын бензин тээврийн газарт ажилласан. Тэнд засварчин, жолооч, механикч гээд олон чиглэлээр ажиллаж байсан даа.

-Салбараасаа мэндэлсэн анхны гавьяатын нэг болсон гэсэн?

-Баярлалаа. Тийм ээ. Нөгөө гавьяат маань Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал.

-Та улсад хэдэн жил ажиллаж байна?

-Би улсад 42 жил ажиллаж байна. Үүнээс Зам тээврийн яамны харъяа Авто тээврийн нэгдүгээр бааз гэж байсан юм. Тэнд ажиллаж байгаад өнөөдрийг хүртэл Нийслэлийн хот тохижилтын газар 20 гаруй жил ажиллаж байна. Цаг хугацаа гэдэг нэг л мэдэхэд өнгөрчихдөг юм байна. Саяхан л нийслэлийн Хот тохьжилтын газар орж байсан. Тэгтэл аль хэдийнээ хориод жил өнгөрчихсөн байна.

image

-Таныг 120 гаруй жолооч шавь бэлтгэсэн гэж Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэрээ хэлж байсан. Ажиллах хугацаандаа өдий олон шавьтай болсон байна гэдэг бахархмаар зүйл юм даа?

-Тэгэлгүй яахав. Жолоочоос гадна техникийн ажилчид, механикч гээд янз бүрийн мэргэжилтэй нийтдээ 120 гаруй хүмүүсийг бэлтэсэн байна. Өдийг хүртэл ажиллах хугацаандаа зааварлаж, зөвлөж байсан гэхээр бахархаж л сууна. Тэд нар маань намайг багшаа хэмээн хүндэлдэг. Улсад 42 жил жолоочоор ажиллахдаа давхар олон сайхан аавын хүүхдүүдэд багш гэж хүндлэгдэж ирсэн нь миний хувьд хамгийн бахархмаар зүйл. Өдгөө бүгд сайн сайхан явцгааж байна. Хойч үе болсон залуу үедээ өөрийнхөө хэмжээнд чадах зүйлсээ зааж сургасандаа баярлаж явдаг даа.

image

-Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсанаа хэзээ мэдсэн бэ?

-Өмнө нь ерөөсөө мэдээгүй байсан. Шагнал гардуулах ёслолын өглөө л мэдсэн. Би шөнийн ээлжинд ажиллаж байсан юм. Ажлаа дуусгачихаад өглөө буугаад гэртээ иртэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас над утасдаад “Та гавьяат боллоо” гэхэд гайхах, баярлах, уйлах, инээх гээд бүх зүйл давхцсан даа. Сэтгэл маш их хөдөлдөг юм байна лээ. Хэсэг хугацаанд цочирдоод, итгэж чадахгүй их гайхсан даа. Ганцхан би ч биш хамт олон минь миний өмнөөс маш их баярласан.

image

(Ярилцлагын үеэр түүнд дуудлага ирлээ. Утасны цаанаас “Аавдаа баяр хүргэе, миний аав ч мундаг шүү” гэсэн эмэгтэй хүний дуу сонстлоо. Тэгсэн тэрбээр:

“Манай ажлынхан намайг “Аав” гэж авгайлдаг. Учир нь энэ байгууллагад хамгийн удаан ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь би. Дээрээс нь одоо бараг хамгийн ахмад нь болсон учраас бүгд намайг “аав аа” гэж дууддаг” гэсэн юм. Сур)

-Энэ мэдээг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?

-Эхнэр, хүүхдүүд болон ач, зээ нар маань бөөн баяр болсон. Гэнэтийн мэдээ хүлээж авсан болохоор “шоконд” орчихсон. (Инээв) Шагнал аваад гарч ирэхэд ах дүү, хамаатан садан, гэр бүл минь бүгд ирчихсэн баярын нулимстай угтаж авсан.

image

Нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, хөгжил цэцэглэлтэнд хамгийн

их үүрэг гүйцэтгэж байна даа

-Хогны машины жолооч гэхээр хүмүүст өнгөцхөн бодогдох байх л даа. Таны ажлын хүнд хэцүү зүйл нь юу вэ?

-Дасчихаж дээ. Ачааллаасаа хамаараад уртасгасан цагаар ч ажиллана. Ер нь хоёр ээлжээр ажилладаг. Шөнийи ээлж нь голчлон өвөл, зун байдаг. Зуны цагт шөнийн ээлжинд гарч байгаа ажилчид замын хажуугийн ногоон байгууламжийн усалгааг заавал хийх ёстой. Харин өвлийн цагт цас их орсон үед зам талбайд бодисоо цацах, ачих гээд өндөр ачаалалтай. Бид замынхаа хог болон цасаа цэвэрлэнэ, хажуугийн ногоон байгууламжийг анхаарч, модоо тарьж тогтмол усалгаагаа хийдэг. Ийм л байгууллага шүү дээ. Нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, хөгжилд хамгийн их үүргийг гүйцэтгэж байна даа. Модоо л услаад, ургуулаад зогсохгүй ногоон байгууламжаа хийгээд нийтийн эзэмшлийн сандал, хогийн сав, явган хүний зам гээд бүгдийг арчилж, хамгаалдаг. Тэр утгаараа нилээн хүнд шүү.

- Таны хувьд хийж байгаа ажлаасаа авах хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Би техникийн чиглэлийн хүн. 42 жилийн турш техниктэй холбоотой байлаа. Миний үндсэн мэргэжил бол механикийн инженер. Энэ ажлаараа явсаар байгаад нэг л мэдэхэд 42 жилийг үджээ. Энэ хугацаанд ажлаа голж үзсэнгүй. Ажлыг голохгүй л байвал хамгийн сайхан.

-Олон жилийн турш жолооч хийсэн байна. Энэ хугацаанд мэргэжлээ солих хийгээд өөр ажил хийх тухай бодогдож байв уу?

-Энэ тухай ер бодож байгаагүй юм байна. Би өөрөө ажилдаа дуртай учраас “Би л энэ ажлыг хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ” гэж бодож ирсэн. Маш ажилсаг, хичээнгүй, эвсэг залуучуудтай хамт ажилладаг болохоор хамт олноосоо эрч хүчээ авдаг. Тэднээр би үргэлж бахархдаг. Ажлын орчин нөхцөл, бололцоо, хангамж маш сайн байдаг болохоор ажилдаа түүртээд байдаггүй. Миний хувьд хоёр дахь гэр минь болчихсон. Нийгмийн асуудлыг нилээн сайн шийдэж өгсөн. Өглөө, оройд автобусаар үйлчилчихнэ, өдрийн хоол, амрах байраар ажилчдаа хангачихсан учраас энд ажилладаг бүх ажилчид ажлаа сэтгэлээсээ хийдэг байх. Миний сонссоноор манайд ажилд орохыг хүссэн 3000-4000 мянган хүний анкет хүний нөөцөд ирчихсэн байдаг юм билээ. Эндээс ажилчид маань хэр идэвх зүтгэлтэй үр бүтээлтэй ажилладаг вэ гэдгийг харж болох байх.

-Анх яагаад энэ чиглэлээр ажиллах болсон юм бэ?

-Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу Хот ашиглалтын газар орсон. Тэгээд л өдийг хүртэл ажиллаж байна даа.

Ерөнхийлөгчөөс шагнал гардаж авах үедээ “Шагнал гэдэг хөдөлмөрлөж байгаа хүнд заавал ирдэг юм байна” гэдгийг дотроо бодож зогссон

image

-Таны жишгээр ажлынхаа сайхныг мэдрээд ажиллаж байгаа хэр олон залуучууд байна вэ?

-Хүн ямар ч ажлыг гололгүй ажлынхаа сайхныг мэдэрч, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ажлын амтыг мэдэрч чадвал цалин их байна уу, бага байна уу ялгаагүй, ажлаа голохгүй хийгээд сурчихсан байхад үр шим нь заавал ирдэг. Бүх зүйлээс сайхныг нь олж харах хэрэгтэй. Манай байгууллагад талаас илүү хувь нь маш олон жил ажиллаж байгаа туршлагатай жолооч нар. Олон жил цуг ажиллачихаар ах дүүгээс ч илүү болчихдог юм. Ялангуяа залуучуудтай ажиллах их сайхан шүү дээ. Ажлаа үр бүтээлтэй хийх эрч хүчийг тэднээс л авч байна. Нийслэлийн Хот тохьжилтын газрын хамт олон, улирдлагууддаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Би бол жирийн л нэгэн ажилчин хүн. Ерөнхийлөгчөөс шагнал гардаж авах үедээ “Шагнал гэдэг хөдөлмөрлөсөн хүнд ирдэг юм байна” гэдгийг л бодож зогссон. Төр засаг хүний хөдөлмөрийг үнэлдэг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ажлаа чин сэтгэлээсээ хийвэл амжилтыг дагуулаад ирдэг юм байна.


Сэтгэгдэл

Булган [64.119.17.8] 2019-11-06 14:57:18

Маш зөв шийдвэр нэг мэогэжлээр тогтвортой ажидласан залууст үлгэртэй сайхан хүн байнаа.Танд баяр хүргэё.

Зочин [103.10.21.39] 2019-11-06 09:17:17

jiriin xiij bvteej amidarch yavaa iim xvmvvs gaviyat bxor urdaas ni bayarlax yum bayarxvrgiye tanid

Зочин [66.181.180.56] 2019-11-05 15:24:16

Эзнээ олсон зөв шагнал.Танд аз жаргал хүсье

Зочин [202.21.110.38] 2019-11-04 15:17:50

Баяр хүргэе Танд!

Naraa [202.126.88.180] 2019-11-04 10:49:03

Tanid bayar hurgie.Ene horboogiin sain saikhniig husen eruue.

Зочин [122.201.21.123] 2019-11-04 13:13:51

Олон жил ажил хөдөлмөртөө чин сэтгэлээ зориулж ажиллаж ирсэн ИТАжилтан ижненёрүүд үйлдвэрийн газрууд бидний үед олон байсан Харин энэ удаад жинхэнэ үйлчилгээний ажилтнуудыг төрийн дээд шагналаар шагнаж байгаад Ерөнхийлөгчид талархаж бна Нүдээ олсон шагнал бна

Зочин [64.119.25.38] 2019-11-04 09:43:26

Баяр хүргэе ерөнхийлөгч зөв хүндээ шагналыг өгч ээ

Davka [139.5.218.174] 2019-11-04 13:45:18

Tanid hamgiin saihaniig husii minii muu Aabtai adil nasaarai uls orondoo ihiig hiij ogson hun bnadaa urt naslaj udaan jargaarai

Зочин [103.10.23.95] 2019-11-03 19:57:59

Жэнхэн эзнээ олсон шагнал байна

Hf [59.153.112.168] 2019-11-01 07:46:30

USUXBAYAR AVARGIIN AAV N BISHU.

Зочин [122.201.31.52] 2019-10-31 23:44:27

түгээе бахархая

зочин [103.26.195.3] 2019-11-02 06:10:16

энэ хүн өөрийн хүүхэд нь хотын захиргаанд том алба хашдаг гэсэн үнэн үү тэгээд аавдаа энэ шагналыг авч өгч бгаа юм уу түүнээс энэ хүнээс өмнө олон хүн бгаа шүү дээ .шагнал нүд ээ олоогүй юм биш үү яг тэр байгууллагт ажилладаг хүнээс сонсолоо.

Гонгор [202.21.108.103] 2019-10-31 22:34:51

Нэг Монгол хүн ч гэсэн магнай тэнийж байгаад баяртай байна.Хөдөлмөрч ажилсаг мундаг хүн байна.Бидний хог хаягдлыг үүр шөнийн заагаас харанхуй шөнө болтол цэвэрлэж явдаг мундаг хүмүүс.Үйлчилгээнийхээ хүмүүсийн ажил хөдөлмөрийг хүндэтгэж хог хаягдал бүү хаяж байгаарай хүмүүсээ.

saihan jolooch bna! [148.60.92.227] 2019-10-31 22:13:17

yneheeriin saihan yum daa!eh orniihoo niisleliin sain saihanii telee hog hayagdaliig ni hyraaj hedelmerlene gedeg bol olon hynii emnees hiisen buyan bna syy dee!!bayar hyrgye!

Зочин [112.72.12.4] 2019-10-31 20:26:53

ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ГАВЪЯАТ БОЛЖЭЭ. ЗАЛУУХАН ДУУЧИД ТЭТГЭВРИЙН ХӨГШИН ЦАГДАА НАР ГАВЪЯАТ БОЛОХ ГЭЖ УРАЛДАЖ БАЙГААГ НЬ ЭЭ. ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ.

зочин [66.181.180.251] 2019-10-31 18:24:36

Өмнөх нийгэмд шагналыг ажилчин,малчин,тариаланч хүмүүст зориулагдсан шагнал юм шүү дээ?80 аад оноос энэ шагнал утгаа алдаж танил тал арын хаалгаар өгч эхэлсэн,90 онд төрийн тэргүүнээр очирбатаас эхэлж бүр цадигаа алдаж,шоронд суусан ялтан хүртэл шагнал авч утга учираа алдаж хар захын лангууны наймаа шигээ болж дуусч бна даа,энэ шагналаа одоо нэр хүндтэй болгож хуули эрхийн өөрчилж шинэчилэх цаг болсон,

зочин [122.201.31.117] 2019-10-31 18:24:13

Дээд сургууль төгсөөд тэр үед ийм ажил хийж байсан нь сурлага муутай нөхөр байж. Азтай. Хог ачдаг жолооч нар сууж л байна юм хийдэггүй. Хог ачигч нар үйлээ үздэг. Тэд кабиндаа. Одоо бууж тусалж сур.

Зочин [202.131.243.186] 2019-11-01 09:19:06

Наад архиа болиочээ, дандаа согтуу солиотой байх юмаа чи ...

Зочин [202.126.89.221] 2019-10-31 17:57:04

Урлаг спортынхон гэхгүй жинхэнэ хөдөлмөрийн ийм хүмүүсээ сайн урамшуулж байх хэрэгтэй. Ялангуяа насаараа хөдөө нутагт ажилласан багш эмч нар бол шагнал урамшууллаас байнга хоцордог

зочин [202.21.120.66] 2019-10-31 16:53:50

Хийсэн бүтээсэн нь цагаан мөртэй, бахархмаар юм аа.

БАЯР ХҮРГЬЕ [202.179.24.66] 2019-10-31 14:04:15

САЙН САЙХАН МЭДЭЭ БАЙНА. САЙН САЙХАН Ч АЖИЛЛАЖ АМЬДАРСАН АХ БАЙНА. АМЖИЛТ , ЭРҮҮЛ ЭНХ , САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ.

Зочин [66.181.161.112] 2019-10-31 13:31:53

Баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Зочин [202.9.44.109] 2019-10-31 12:31:04

70-иад оны сүүлчээр Засгийн газрын ордны 2 талыг цэвэрлэпэг үйлчлэгч гавьяат авч байсн юм даа

охин нь [202.179.27.142] 2019-10-31 12:12:42

өвөө маань жинхэнэ эмоорчээ

Ohind [202.126.89.161] 2019-10-31 12:27:59

Yu gesen ch ug yum. Not funny at all

Зочин [202.9.44.122] 2019-10-31 11:33:08

баяр хүргэе

Зочин [202.126.88.221] 2019-10-31 16:20:44

Нудээ олсон шагнал бна даа баяр хургэе


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.