iPhone 5 эзэмшигчдэд Apple-аас анхааруулга илгээжээ

Aдмин / Гадаад мэдээ

iPhone 5 эзэмшигчид гар утасныхаа iOS үйлдлийн системийг арваннэгдүгээр сарын 3-наас өмнө шинэчлэхгүй бол App Store, iCloud, имэйл, вэб зэрэг үйлчилгээнд хандаж чадахгүй болохыг Apple компани анхааруулжээ.

Хэрвээ арваннэгдүгээр сарын 3-наас өмнө iOS 10.3.4 хувилбарыг суулгаж амжихгүй бол дараа нь заавал дэсктоп компьютерт холбож системээ шинэчлэх хэрэгтэй болох гэнэ.

Apple компани энэхүү анхааруулгаа iPhone 5 хэрэглэгчдэд мессэж хэлбэрээр илгээсэн байна.

Шинэ хувилбарыг суулгахын тулд “Settings->General->Software Update” хэсэгт нэвтрэх хэрэгтэй. iOS 10.3.4 хувилбар суусан эсэхийг шалгахдаа “Settings->General->About” хэсгээс харах боломжтой юм.

GPS буюу байршил тогтоох хиймэл дагуулын систем өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаамж нь дүүрч, өөрийгөө “Reset” хийх хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор iPhone 5-ын системд шинэчлэлт хийх хэрэгтэй болсон юм байна.

Тиймээс шинэчлэлийг заасан хугацаанд амжиж хийхгүй бол GPS-ээр он сар өдөр, цаг хугацааг тооцоолж ажилладаг үйлчилгээнүүд зогсох эрсдэл үүсэх ажээ.

2012 онд зах зээлд гарч байсан iPhone 5 гар утсанд өнөөдөр iOS-ийн сүүлийн хувилбаруур ажилладаггүй юм.

Эх сурвалж: Tech Insider


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:40

Zula [193.25.19.163] 2019-10-31 08:30:58

Би iphone 5 -тай би ийм мэдээлэл аваагүй дээ

Анударь аа [202.131.235.98] 2019-10-31 06:48:50

ikon.mn дээр 2 хоногийн өмнө орсон байсан мэдээг үг үсэггүй хуулаад тавьчхаж болж байгаа юм уу

Зочин [43.228.131.239] 2019-10-31 07:13:00

эх сурвалж оруулсан бол болно шүү дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.