Хятадын адал явдалд дурлагчдад зориулсан шилэн гүүрүүдийг хаажээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадад айдас төрүүлж, адреналин ялгаруулдаг адал явдалд дурлагчдад зориулсан шилэн гүүрүүд, тавцан, дээврүүд олон бий. Гэвч эрх баригчид шилэн гүүрнээс хоёр хүн унаж амиа алдсан осол гарсантай холбогдуулан Хэбэй мужид байдаг 32 шилэн гүүр, тавцан хаах шийдвэрийг гаргасан байна.

image

CCTV мэдээллийн сувгийн дамжуулснаар өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Хэбэй мужийн аялал жуулчлалын төв болсон шилэн тавцантай 24 газрыг өнгөрсөн оноос хойш хаагаад байжээ.

Урд хөршид жуулчдын сонирхлыг татах үүднээс барьж байгуулсан шилэн тавцан бүхий 2,300 орчим газар байдаг гэж ВВС мэдээлэв. Хуньань мужид байдаг Жанжиаже гүүр нь дэлхий дээр байдаг хамгийн урт буюу 430 метр шилэн тавцантай гүүр бөгөөд 2016 онд ашиглалтад орж байсан өдөртөө л 8,000 орчим жуулчин ирдэг аялал жуулчлалын төв юм.

image

Гэвч энэ оны эхэнд Гуанши мужид байдаг өөр нэг гүүрэн дээрээс нас биед хүрсэн эрэгтэй унаж амиа алдан, зургаан хүн бэртжээ. Бороо их орсны дараа шилэн гадаргуу хальтрамтгай болж эрэгтэй хамгаалалтын хаалтан дундуур гулсаж доош унасан тохиолдол гарсан байна. Мөн 2017 онд Хубэй мужид шилнээс гулсаж, нэг жуулчин осолдож амиа алджээ.

Жанжиаже гүүрийг ашиглалтад орохоос өмнө дэлхийн хамгийн урт шилэн гүүр байсан Хонгяагу Хэбэй мужид хаагдсан гүүрнүүдийг нэг юм. Засгийн газрын эх сурвалжийн


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:39

Зочин [80.215.166.64] 2019-11-01 01:47:00

Хагараад унаагүй л юм бна шдэ өөрсдийнх нь болгоомжгүйнх

Зочин [192.82.64.118] 2019-11-01 00:58:29

Тэрбум хагас хүнтэй хятад оронд шилэн гүүрэн дээрээс 2 хүн унаж нас барахад бусад бүх 32 гүүрийг нь хаасан байна гэнэ шүү цаана чинь. Угаартаад 8 хүн нэс барахад норм хүрээгүй байна гэж манай төрийн алба хаагч мэдэгдэж байна аа. Төр ард түмэндээ Яаж хандаж байгаа 2 өөр төрлийн хандлага байна. Хорвоогийн олон өнгө өө гэж.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.