Энэ долоо хоногт зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо 25 хувиар өсчээ

Ц.Анударь / Нийслэл

2019 оны аравдугаар сарын 28-аас арван нэгдүгээр сарын 01-ний өлрийг хүртэл Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1113 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 818-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс нэг хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Тодруулбал:

2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 07:40 цагийн орчимд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутаг “Салхит” гэх газар /Аймгийн төвөөс хойш 67км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 45 настай, эмэгтэй нас барсан.

2019. оны аравдугаар сарын 31-ний өдрийн 09:28 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын замд Honda insight автомашины жолооч Toyota Mark X маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 51 настай, эмэгтэй А нас барж, хоёр хүн гэмтсэн

2019 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 03:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гуравдугаар багийн нутаг “Сийрст” гэх газар /Сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Nord Benz автомашины жолооч, Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 111 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 75 хувиар, нас барсан хүний тоо 62.5 тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 25 хувиар өссөн байна.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.