Нам даралтын зууханд утаа, тортог шүүгч суурилуулах ажил 80 гаруй хувьтай байна

Ц.Анударь / Нийслэл

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай хийж байгаа.

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх үүднээс шат дараатай, уялдаа холбоо бүхий ажлуудыг гүйцэтгэсээр байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1001 кВт-аас дээш хүчин чадалтай томоохон үйлдвэр, цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага, хорих ангиудын 290 зууханд хоёр төрлийн утаа, тогтог шүүгч суурилуулж уг ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн түүнчлэн 16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих ажил хийгдэж сургууль, цэцэрлэгүүд нам даралтын зуухаа хэрэглээнээс халсан бана.

image

16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг цахилгаан бойлуураар солиход 3,225 тонн түүхий нүүрс түлэхийг зогсоож буй юм

3,225 тонн түүхий нүүрс түлэхэд агаар мандалд 645 тонн үнс, 42.8 тонн тоосонцор, 38.8 тонн хүхэрлэг хий (SO2), 1.6 тонн азотын ислүүд (NOx) , 147.4 тонн угаарын хий (CO) хаягдах байсныг таслан зогсоосон гэсэн үг.

Цахилгаан бага зарцуулдаг бойлуур үйлдвэрлэн, холболтын ажлыг гүйцэтгэсэн үндэсний үйлдвэрлэгч “Бэст Энержи Сэйвинг” ХХК нь ашиглалтын таван жилийн баталгаа өгч буй бөгөөд халаалтын улиралд температурыг тогтмол цахимаар хянан, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах боломжтой юм.


Сэтгэгдэл

зочин [64.119.22.38] 2019-11-03 21:39:48

Найрамдал зуслангийн ойролцоо Номуун гэдэг эмнэлгийн шинэ барилага одор шоногуй нуурс тулэж баруун хойноос нуурсний утаагаар баянголын амыг хордуулаж байна

zochin [185.39.141.62] 2019-11-01 23:10:42

3 jiliin daraa niiteeree vl vzegdeh hiimiiin hort hiigeer amisgalj baisan baih bii vii .!!... hvheriin hvchiltei hvnii ungas . nvdend haragddaggvi ch hortoig erdemted togtooson ..... 65 ulugchin ch yaahav ... 20 ond arilaad alga bolood ugno ..... hoich ireedvi vr hvvhdee vndesnii hemjeend . horduuulchihsan baih viidee . . 65 chin unuu margaashaa bodood . yamarch buzar vilden . bvgdiig vgvisgej nuusaar

Зочин [103.242.46.62] 2019-11-01 18:14:07

НИЙСЛЭЛ ОРОХОД ХАМАР ЦОРГИСОН ЭВГҮЙ ҮНЭР БАЙЛАА. ХООЛОЙ ХАМАР РУУ ЦОРГИСОН НЭГ ТИЙМ

Зочин [202.21.108.84] 2019-11-01 17:59:07

Сайн байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.