Түгжрэлийг бууруулах зорилгоор зарим газруудын хөдөлгөөний чигийг өөрчилнө

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав. Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1,20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа. Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр болов.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-11-04 13:29:13

юу л болгоод байна даа. согтуудаа нэг шийдэвэр гаргаж үзэглээд, эрүүлдээ өөрчилж үзэглээд явдаг юм уу ? тэр энхтөр гэгч тэтгэвртээ гараад явчихсан хулгар чинь

Зочин [202.126.89.18] 2019-11-03 19:06:56

Эргэх боломжтой бүх замуудыг чөлөөлж 1 чигт явах машины тоог бууруулах, төв уулзваруудаар эргэх машины тоог бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Буруу хаалтууд тавиад бөглөрөлөө нэмээд байгааг зогсоох, цагдаа зохицуулж бөглөрөл үүсгэж байгааг болиулах хэрэгтэй

Иргэн [66.181.183.96] 2019-11-03 18:00:46

Энхтайвны гүүрний зүүн талын уулзварын голд тавьсан блокийг авч хаявал гэрлэн дохиогоор бүх чиглэлд эргэх боломжтой. Ер нь замын уулзаруудын голд блок, хаалт тавих нь чөлөөтэй эргэх хөдөлгөөнийг хааж түгжирэл их үүсгэж байна.

Зочин [64.119.26.5] 2019-11-03 15:28:19

урдаасаа нэвт хойшоо гардаг замуудыг нээх

Зочин [64.119.26.5] 2019-11-03 15:26:22

яармагийн гүүрнээс гурвалжингийн гүүр хүртэл замыг юу болгочихвоо, 4 замын 1-ийг хаагаад 3 ажиллуулдаг нь ямар учиртай юм бэ, түүгээр маш их ачааны машин явдаг, урдаасаа хойшоогоо явдаг замд 2-3 цаг гаруй хугацаанд нам түгжирч зогслоо, 2 өдөр шүү, хүмүүс маш их бухимдаж байна

erka [182.160.33.120] 2019-11-03 14:48:22

ta nar ajillaj baigaa chni sain bna deereesni horoolol barij baigaa gazar zaabal surguuli tsetserleg bariulaachee zahiin ar tald 14 horooni nutag desgert negch surguuli tsetserleg baihgui mash tom gazar choloolchhood surguuli tsetserklegiin gazar baihgui geh um yah be ene asuudaliig hurdan shiideechee zaabal humuus tob zam garch baij huuhedee hurgeh um boon tugjee bna

Зочин [202.126.89.225] 2019-11-03 09:52:30

Зүүн тийш эргэхийг хэт их хориглох нь уулзвар дээрээ очоод ачааллыг маш их түгжрүүлж байна,ж-нь сайд нарын 2р эмнэлэг рүү баруун талаас ирсэн машин заавал зүүн 4 замаар эргэж бгаа нь тэнд түгжрэлийг улам ихэсгэж байна.Ядаж зүүн 4 замын баруун хэсгийн тусгаарлах блокийг авч хаях хэрэгтэй,тэгвэл зүүн гэр тийш уулзвараас наана хөдөлгөөнөө зохицуулаад зүүн эргэх боломжтой шүү.

hvn [66.181.160.83] 2019-11-03 01:13:33

enhtor gej neg hudlaa ajil heregch bolson cdaa.yaj yavsan yaj aimdarj bsanaa sain bodooroi doo.dandaa iim baih shig zan bitii gargaarai

Зочин [192.82.69.64] 2019-11-02 20:49:41

Монгол тёлёвиз араар мухар замыг чөлөөлж 28 р сургууль руу зам холбож тавиач.бас 40 сургуулийн хажуугаар ачлал их дэлгүүрийн хажуугаар зам тавибал сайхан болно доо.

hvh [103.212.119.62] 2019-11-02 20:49:32

дүнжингаравын замыг чулуун овоотой холбо энэ их түгжрэл шийднэ шүү мал сдааакаа

Зочин [66.181.188.38] 2019-11-02 17:07:24

Гудамжний бөглөрөл арилгах, зөвхөн төв замаа бодоод хөдөлгөнийг орон сууцны хороолол дотуур явуулдагаа болих хэрэгтэй. Энхтөр таны гэрийн чинь гадаа к700 трактор асаагаад утааг нь цонхоор чинь оруулаад ганц хоноход та амар тайван амьдарч чадахуу бодоод үз. Та хамгийн түрүүнд хүныг бодох ёстой. Ажил хийсэн болж дүр исгэх


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.