Наймдугаар Богд Жавзүндамба хутагтын ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ

Л.Батцэнгэл / Нийслэл

Наймдугаар Богд Жавзундамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойн ёслол, хүндэтгэл нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 04-ний өдөр болох гэж байна. Шороон гахай жилийн намрын адаг сарын шинийн наймны билэгт сайн эл өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 08:00 цагт Богд Жэвзүндамба хутагтуудын дончод хурал хурж, ёслол хүндэтгэлийг нээж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, доктор, профессор О.Батсайхан нар үг хэлснээр үйл ажиллагаа эхлэх аж. Тэрчлэн Богд Жавзүндамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтийн дараа “VIII Богд Жэвзүндамба хутагтын шашин номын үйл хэрэг” эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна.

Эрдэм шинжилгээний хуралд докторант Х.Бямбажав “Номгоны сүмийн Дара эх ламтаны VIII Богд Жавзүндамба хутагтын намтар”, доктор З.Лонжод “1915 оноос эхлэн Хан уулын хоёр амыг тахих болсон тухай”, гавж Н.Нанзаддорж “Богд гэгээний намтар түүхэнд холбогдох баримт сурвалжийн мэдээ”, доктор Г.Дашням “Богд хаан, Жанжаа хутагт нарын харилцсан нэгэн захидлын тухай”, доктор З.Нинжбадгар“Жибзундамба хутагтын шавийн захиргаа: Эрдэнэшанзудбын тушаалын тухайд /XVII-XX зууны эхэн”, Бурханы шашны соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор Г.Мягмарсүрэн“Богдуудын анхны зарлиг зохиолын тухай”, доктор Б.Няммягмар“Богдын ногоон ордон ба Шамбалын номлол”сэдвүүдээр илтгэл тавина.

Үдээс хойшхи хуралдааныг Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав даргалах бөгөөд Монголын бурханы шашны дээд сургуулийн дэд захирал, докторант Б.Жамбал “Лувсанжамба ламын зохиол дахь түүхэн үйл явдалд холбогдох зарим мэдээ”, Варшавын их сургуулийн багш Р.Бямбаа “VIII Богд гэгээн, Эх Дагина, Банчен богд нарын харилцсан захиа бичгийн тухай”, магистр Т.Ганзориг “Хансүр цорж Агваандондүвийн VIII Богд гэгээнд зориулсан магтаал залбиралд хийсэн ажиглалт”, докторант Б.Соронзонболд “Хансүр цорж Агваанлувсандондүвийн Богдод зориулан зохиосон хоёр залбиралын тухай”, докторант Б.Идэрбаяр “VIII Богдын улс төр нийгмийн сэтгэлгээ, түүний зохиол бүтээлд туссан нь”, докторант Н.Амгалан “Жавзүндамба ринбүчийн Дөрөвдүгээр дүрээс эхлэж Долдугаар дүр хийгээд Наймдугаар дүр нугуудын зохиолын тэмдэглэл хэмээх сурвалжийн мэдээ” сэдвээр тус тус илтгэл тавих аж.


Сэтгэгдэл

Зочин [183.177.97.70] 2019-11-04 09:48:48

Монголын сүүлчийн хаан, тусгаар тогтнолын оюун санааны их удирдагч Богд гэгээнтэний суу алдар, гавьяа зүтгэл нь Монгол улстайгаа хамт оршсоор байх болно.

Шударгаүг [103.26.193.105] 2019-11-04 00:53:05

Сайхан хоосон толгойтнуудын хэрүүл байна?! Зарим нь бүр би үхэр монгол мулгуу гэдгээ харуулах юм?! Сайхан сайхан?! Харин ном судраа харж байгаад,цаг төрийн байдлыг ажиж байгаад богд одоо л тусгаар тогтнохгүй бол өөр ямарч боллмж бололцоо гарахгүй гэдгийг хэлж зөвлөж энэ тусгаар тогтнолыг авч ирсэн нь яах аргагүй үнэн?! Хятадууд богд,хошуу ноёдыг одоо ч гэсэн биднээс урваж тусгаар тогтносон гэж үр хүүхдүүддээ хүртэл ярьж хүмүүжүүлж байдаг нь бас үнэн?! Өнөөдөр бидний тэр тусгаар тогтнол ганхаж байгааг нэг мэдрээсээ билээ та нар!!! Тэр батүүлийн баатарын тэмдэгийг хурааж богдод өгвөл харин нүдээ олсон арга хэмжээ болно шүү?!

Зочин [202.9.43.241] 2019-11-03 20:14:31

Энэ лам монголыг төвд болгох гэж байсан биз.

Зочин [64.53.213.174] 2019-11-04 03:55:16

Mongoliin toloo Undesnii erh choloonii hodolgooniig tolgoilson hun dee! erliizee hurliizaa

Зочин [139.5.216.253] 2019-11-03 11:13:15

Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдсан Богд хааныхаа ойг тэмдэглэн дурсахгүй бол өөр хэнийг дурсах билээ. Төр засаг маань өвөг дээдсээ хүндлэх бахархах арга хэмжээг сайн зохион байгуулж байх хэрэгтэй.

Boliyo oo [125.30.108.209] 2019-11-03 10:20:41

Boliyo ooo.

Зочин [139.5.216.253] 2019-11-03 11:10:15

Төр түмэн юу хийлгэхээ чамаар заалгах уу

мөнх [202.21.98.170] 2019-11-03 09:32:55

марко пологийн хөшөөг буулгаж Богд хааны хөшөөг оронд босгох ёстой шүү,

Зочин [122.201.24.195] 2019-11-03 19:17:37

Дэмжиж байна.

Зочин [139.5.216.253] 2019-11-03 11:09:19

Тийм шүү

Zochin [182.160.35.163] 2019-11-03 02:36:53

Bogd ch geh shig. Tursyn udur ch geh shig. Gadaadiin shar lamaar yadag bnaa. Esergyytseh bn

Зочин [139.5.216.253] 2019-11-03 11:14:56

Чи муу хэний буянд ингээд дарвалзаад сууж байна. Өдийд хятад улсын иргэн гээд хүүхэд ч гаргах эрхгүй, интeрнэтэд донгосох ч эрхгүй амьд ажлын робот төдий л юм байх байснаа мэдэхгүй

Зочин [139.5.218.148] 2019-11-02 23:55:57

Та нар харж бай новшнуудаа...

Зочин [202.9.43.241] 2019-11-02 19:58:48

Энэ богд чинь төвдийн шашны сургууль төгссөн лам байна.

Зочин [66.181.161.62] 2019-11-02 19:53:48

богд хаан гэдэг малыг зайлуул

Зочин [66.181.161.62] 2019-11-02 19:53:14

богд хаан гэгч ламын гавьяа гэж байхгүй шдээ хүчээр өргөмжлөөд нэмэргүй

Sanchii [202.9.43.223] 2019-11-02 18:36:53

Goe hural bolohn ee. Ochih ymsan

Burhani shashin delgereh boltugai [202.9.43.223] 2019-11-02 18:36:15

Bogd mini orshoo

Богд ламдаа мөргөе. [202.9.43.223] 2019-11-02 18:35:42

Богдын ач ур ухаанаар өдий улс маань байгаа.

Болдоо [202.9.43.223] 2019-11-02 18:34:52

Өндөр амжилт.

иргэн [103.26.195.21] 2019-11-02 18:10:21

түүхээ унш гэдэг ч үнэн шүү. түүхээ уншихад 8-р богд өөрийгөө хаан ширээнд өргөмжилж өнө мөнхөд Монголын толгойд залрахын тулд орос хужаа манж нартай хуйвалдаж байгаад алтан ургийн ноёд болон халхын эрдэм төгс эх оронч эрчүүдийг ил далд аргаар устган зайлуулсныхаа горыг амсаж өөрөө эцэст нь тэднийхээ замаар дууссан төвд лам байсын бишүү. халхын ноёдоос айж өөрийгөө хамгаалуулахаар баргын Дадинсүрэн тэргүүтэй цэрэг авчирч асуудал намжихад Төв аймгийн Баян, Баяцагаан суманд малчнаар суурьшуулсан нь өнөөгийн М.Энхболд зэрэг ноход юм бишүү

ta nar yaj haraar bydah geed chadahgyi ee!! [148.60.92.227] 2019-11-02 16:49:57

Naimdygaar bogd Mongoliin tysgaar togtnoliig abchirsan yum!melhiinyyd ee!!!

зочин [66.181.191.175] 2019-11-02 16:37:21

Өө хөөрхий, сүхбаатар чамд энэ төрийн эрх мэдэл,тусгаар тогтнол,эрх чөлөөгийн чини гадна дотны дайсан,урвагч,шарвагч лам ноёд нараас булааж авч чиний гарт атгуулаад өнөөдөр чи өдий зэрэгтээ явж бгаагаа мэдэж ав,сүхбаатарын санаачилсан нийгэм журамын төрийн ордоны сармагчингууд юу болгож хаясаныг харцгаа,

Зочин [139.5.218.148] 2019-11-02 16:55:43

Сүхбаатарыг үгүйсгээгүй ээ, гэхдээ энэ хүн байгаагүй бол Сүхбаатар ч сураггүй. Түүхээ сайн унш дүү минь

Зочин [139.5.218.148] 2019-11-02 16:25:35

Энэ хүн бол Монголын тусгаар тогтнолд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн дээ, бараг Сүхбаатараас илүү

Зочин [66.181.161.62] 2019-11-02 15:19:37

больж үз түүх гуйвуулагчидаа

Зочин [202.55.188.93] 2019-11-02 19:16:21

Чи дут новшоо


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.