Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэл дугуйн аялал хийх боломжтой

Ц.Анударь / Нийслэл

"Налайхын зам" буюу Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа.

Замын хөдөлгөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ЗТХ-ийн сайд, дэд сайд, нийслэлийн удирдлагууд, замыг барьсан компанийн удирдлага, ажилчид, иргэд оролцов.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх энэхүү замыг гүйцэтгэгчээр "Синохайдо Лимитед Корпорейшн" компани ажиллажээ. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг танилцуулгын үеэр онцоллоо. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх " Монгол, БНХАУ-ын замчид, компанийн хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2019 онд нийслэлийн хэмжээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх хүртэлх хурдны зам, Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийн засвар шинэчлэл, Баянзүрх болон Сонсголонгийн бетонон гүүр зэргийг ашиглалтад оруулсан, олон бүтээн байгуулалт хийсэн жил байлаа.

Монгол Улсын Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр барих ажлыг эхлүүлсэн. Энэ ажил маань үүргээ сайн гүйцэтгээд өнөөдөр ашиглалтад орж буйд чин сэтгэлэээсээ баяртай байна.

Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа.

Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна.

Би 2019 оны нэдүгээр сард холбогдох албан тушаалтнуудад тус замыг шинэчлэх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ЗТХЯ, нийслэлийн автозамын газар, нийслэлийн удирдлагууд цаг хугацаанд нь ажлаа сайн хийж биелүүлсэнд талархаж байна. Замын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж буй ч ирэх оны 4 дүгээр сараас замын хоёр талаар төмөр хашлага, явган хүн, дугуйн зам, суурьшлын бүсүүдэд явган хүний гүүрэн гарц хийх ёстой. Улмаар 2020 оны 7 дугаар сар гэхэд энэ зам бүрэн утгаараа ашиглалтад орно"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: "Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Нойтон бороо, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэхчлэн цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно. Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.143] 2019-11-05 20:17:42

Nisleg tsenter.mn

Зочин [103.9.90.130] 2019-11-05 10:32:53

duguin zamaaaa yu unshchihvaa yamar goyiin bee

Zochin [139.5.216.193] 2019-11-04 14:12:37

Bayrlalaa Altan shar Zam olziitei baih boltugai


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.