Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Aдмин / Нийгэм

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм.

Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгана.

Автозамыг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн, иргэдийн төлөөлөл оролцов.

image

Борооны улмаас 29 хоног алдсан ч ажлаа чанартай гүйцэтгэсэн холбогдох яам, хотын захиргаа, гүйцэтгэгч компани болон бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг ойлгож хүлээцтэй хандсан иргэдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар цаашид автозамын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй зам төлөвлөх, барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв.

Шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Мөн Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийнх бөгөөд Улаанбаатар хотын автозамын сүлжжэнд хамрагддаг байна.

Энэ зам хөгжлийн, аялал жуулчлалын, ажлын байр нэмэгдүүлэх, дагуул хотын хөгжлийг түргэтгэх зам гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан тэмдэглэв. Мөн Яармагаас Цонжин болдог хүртэл дугуйн зам тавьснаар эрүүл мэнд, спортыг дэмжих зам болно гэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед корпорейшн”, зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм.

Энэ замын бүтээн байгуулалт Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааг илтгэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх болно гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын өөр олон ажил хамтран хийж байгааг дурдав.

Шинэ зам хурдны зам биш учир тээврийн хэрэгсэл эзэмшигчид хурдаа тохируулж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцож, осол гэмтлээс сэргийлж байхыг Замын цагдаагийн байгууллага уриаллаа.

Энэ онд нийслэл хотод Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн шинэ, хуучин гүүрийн шинэчлэлт, их засвар, Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр зэргийг барьж, ашиглалтад оруулаад байна


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.195] 2019-11-04 23:53:55

хүлээсэн шүү энэ замыг.баяр хүргэе.монголд одоогоор хүрсэлсүхээс өөр сайн улс төрч алгаа..

Зочин [202.179.25.144] 2019-11-04 16:57:09

Майн байна гэж инженер ажилчдад хэлмээр байна аа.

Зочин [202.179.25.144] 2019-11-04 16:57:28

Сайн*

zochin [43.242.243.50] 2019-11-04 16:26:57

Erunhii saidad amjilt husye. Bur ihiig buteegeerei

Баяраа [66.181.161.123] 2019-11-04 15:55:21

баяр хүргьё.сайхан замнууд тавьлаа.урам хайрлья

Зочин [49.0.218.181] 2019-11-04 15:37:16

ES- daa amjilt. Sain ajillaj bgaa, ochoo iluu hogjih bolnoo , hugatsaa heregtei,,,

Зочин [66.181.188.166] 2019-11-04 14:42:46

сайхан мэдээ бнааа

Зочин [45.113.64.6] 2019-11-04 13:19:47

Hehehe. Hyataduudad bayarlalaa geh yostoi yum bish uu? Darga nar yag yu hiisen gedgiig n heleed ugooch. Yamar ch logic alga daa...

Зочин [66.181.183.93] 2019-11-04 12:11:06

Энэ зам түлш нтр чинь аль 8 жилийн өмнө төлөвлөлтөнд ороод хөөгдөж явсаар бгаад энэ жил таарч бгаамшдэ. Тэрниыг нь хүрэлсүх амарсайхан 2 өөрсдийнхөө мундагт хийлгэцэн юм шиг тууз хайчилж сүртэй гэгч нь нээж бн. 200 км бсн бол бүр сайхан бхда

Зочин [202.9.43.209] 2019-11-04 11:07:33

Буцаж эргэх дээрээ боон боглороо ууснэ тэр хэсгийн замаа орготгож 6 эгнээ болгох байсын

Замчин [64.119.26.212] 2019-11-04 22:44:55

Чи зүгээр л үхчихгүй зорчихоо бод, Солиорч гэнэ

Зочин [66.181.185.64] 2019-11-04 11:28:30

yasan zalhuu be chi

негг [122.201.21.94] 2019-11-04 11:01:44

хятадын зээлээр, хятад компаниар гурилдуулчихаад л шал дутуу юм хийлгэчихээд Сонгуулийн шоу хийгээд л тууз огтлох ажил хийх юм даа чааваас гэж....

Монголхүү [192.82.70.200] 2019-11-04 10:47:58

Ерөнхий сайдын мэргэжил гэж ямар балуу байсын.

Иргэн [66.181.161.34] 2019-11-04 09:48:56

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн. Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддогдоо

Зочин [202.126.89.118] 2019-11-04 13:02:54

Ёстой үнэн тэр үнэн. Хүрэлсүхээс илүү Ерөнхий сайд хийх хүн өнөөдөртөө алга.Амаржаргалаас эхлээд ухаантай дүр эсгэсэн, юу ч хийж чаддаггүй юумнууд ерөөсөө хэрэггүй.

Монголхүү [192.82.70.200] 2019-11-04 10:46:56

Ерөнхий сайдыг эр зоригтой, шударга, дайчин, шуналын сэтгэлгүй хүн хийнэ . Өнөөдөртөө Хүрэлсүхээс илүү хүн алга. Элбэгдоржийнхон болон Миеэг огцор гээд шууд тулгадаг өөр эр гараагүй юм шүү. Нөгөө муу Гарьдхүүгийн Баярсайхан мэтийг төрийн ордонд нам шаачих аавын хүү даанч алга даа. Унжийсан ногоон юмнууд хувьсгал хийдэггүй юм гэнэ лээ.Гудамжинд ажилгүй алхаж яваад л Миеэг шааж намын дарга болчих, тэгээд болоогүй дараа нь нус Ж. Эрдэнэбатыг шаагаад Ерөнхий сайдыг нь авчихдаг аавын хүү өнөөдөртөө үзүүлчээд буцаагаад өгье гэсэн ч алга даа.

Зочин [202.126.88.155] 2019-11-04 09:45:49

Ороогүй бна

би [202.70.44.46] 2019-11-04 09:25:20

УБ-Дарханы чиглэлийг үгүй хийсэн Энх-амгалан сайдыг өшиглөх боллоо, өмнөх сайдаасаа дор нөхөр юм даа. ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.9.45.146] 2019-11-04 10:15:07

угаасаа сул сайд

Зочин [202.70.34.30] 2019-11-04 08:59:26

Далангийн бэхжүүлэлт энэ тэр нь яагаач үгүй л байналээ шдээ

Зочин [192.82.70.200] 2019-11-04 09:46:04

Чиний бэхжилт мэддэг ч гайгүй байнаа, тэгээд чи чаддаг юм бол бэхжүүлчихгүй яагаав.

ii [122.201.22.198] 2019-11-04 08:53:26

jiliin daraa nuh suv garna daa

Зочин [202.131.227.51] 2019-11-04 08:36:23

баяр хүргэе ээ Зам барисан болон дэмжиж ажилласан бүгдэд

Зочин [202.126.88.147] 2019-11-04 08:31:07

Онц сайн бн! Амжилт


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.