Ж.Энхбат: Шахмал түлшнээс угаартаж найман иргэн нас барсанд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна

Aдмин / Нийслэл

Шахмал түлшний асуудлаарх нээлттэй сонсголд оролцогч иргэн Ж.Энхбаттай ярилцлаа.

-Нийтийн сонсголыг хаанаас ямар шалтгаанаар зохион байгуулсан бол?

-Шахмал түлшний хэрэглээ, хангалт, чанар стандартын талаар сонсгол зохион байгууллаа.

-Сонсголоор ямар асуудлууд түлхүү хөндөгдөв?

-Би Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн. Миний зүгээс тухайн сонсголоор үнэн зөв мэдээлэл авах иргэний зорилгоор оролцсон. Тухайн сонсголоор Засгийн газраас баримталж байгаа, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа сайжруулсан шахмал түлшний нөөц, яаж борлуулж байгаа, хэрхэн түгээж байгаа, нөөц хэр байгааг ерөнхийдөө энэ жил 2019 оны өвлийг, 2020 оны хаврыг шахмал түлшээр гал алдахгүй онд орж чадах эсэх болон бусад олон асуудлаар иргэд олон асуулт асууж байсан. Би үндсэндээ иргэний журмаар гурван асуулт асуусан. Үүнд, угаарын хийнд хордож найман хүн нас барж, 500 гаруй иргэд хордлоо. Тус асуудлаар хэнд хариуцлага тооцов, хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байна, хэрэг бүртгэл нээв үү гэж. Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэлт хангалттай юу, иргэд гал тасалдах вий гэж айж байна. Яагаад өрх айлд долоо хоногт зургаан шуудай шахмал түлш олгож байна вэ. Иргэд мөнгөний боломж, машин олдсон үед ахиухан нөөцөлж авах гэхэд яагаад өгөхгүй байна вэ. Угаар хэмжигч төхөөрөмж энэ сарын 01-нд Нийслэлийн айл өрхөд тараана гэсэн. Яагаад одоо болтол тараахгүй байна, ямар шатандаа явж байгаа вэ гэсэн асуултуудыг тавьсан боловч яг холбогдох байгууллагын албаны хүмүүс тодорхойгүй бөөрөнхий хариу өгсөн. Eрөнхийдөө тав зургаан конвер нь шахмал түлш үйлдвэрлэж, процедурын үйл ажиллагаа тасалдахгүй байгаа, шахмал түлш иргэдэд хангалттай олгогдож байгаа гэдэг байдлаар буруу мэдээлэл өгч байна лээ. Жишээ нь, би Сонгинохайрхан дүүргийн 24дүгээр хороонд өнгөрсөн амралтын өдрүүдээр гэр хороололд амьдарч байгаа иргэд болон хамаатан садныхнаасаа мэдээлэл авч гэр хороололд ажиллахад энд гэрт амьдардаг айл, байшинд амьдардаг айл буюу ханан пийшинтэй айлууд багтаамж талбайгаасаа хамаараад ялгаатай түлш хэрэглэж байх жишээтэй. Одоогоор хүйтний эрч чангараагүй харьцангуй дулаан байгаа энэ цагт таван ханатай гэрт амьдарч байгаа айлууд хамгийн багадаа өдөрт нэг шуудай мод, нэг шуудай шахмал түлш, ханан пийшинтэй айл өрх хоёр шуудай шахмал түлш, хоёр шуудай мод хэрэглэж байна. Хуучин энгийн нүүрс түлж байх үед айлууд галаа асаагаад цогон дээр нь нүүрс хийгээд галладаг байсан бол одоо сайжруулсан түлшийг хэрэглэж байх үед нүүрсээ хийх бүртээ модоор заавал жийрэг хийж нүүрсээ асааж байгаа нь модны хэрэглээ, эрэлтийг нэмэгдүүлж үнийг өсгөж байна. Урд жилүүдэд хар мод жижиглэн зардаг байсан бол энэ жил нарс модны үнэ өссөн. Мөн нэг айл өрх сайжруулсан шахмал түлш худалдаж авахын тулд хорооноос тарааж олгосон картаа үзүүлж бүртгүүлээд долоон хоногт зөвхөн зургаан уут шахмал түлш авна. Илүү авах боломж нөөц байхгүй, шахмал түлш зарж байгаа цэүүдийн цагийн хуваарь тодорхойгүй нөөц нь дууссан бол цаг хэд болж байсан ч хамаагүй хаагаад явчихдаг, нүүрс байхгүй ажиллахгүй гэх жишээтэй. Монголчууд эрт дээр үеэс дулаан цагт түлээ модоо бэлтгэж нөөцөлдөг. Бидэнд одоо тийм боломж алга. Эрэлт байвч шахмал түлшний нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаа нь бодит амьдрал дээр илт байсан. Сарын 01 гэхэд айл өрхүүдэд утаа мэдрэгч байрлуулна гэсэн боловч одоо нэг ч айл өрхөд суурилуулж өгөөгүй. Ямар шатанд явж байгаа талаар асуухад өөр асуудлаар даран бөөрөнхийлж тодорхой хариултыг өгсөнгүй. Өнөөдрийн хэлэлцүүлэг сонсгол хоёр талтай болж байгаа нь илт байсан. Тэнд үнэхээр өөрсдийн эрүүл амьд сэрэх баталгаа байгаа эсэх, сайжруулсан түлш хүрэлцээгүй байгаа, мөн угаарт нь хордох эрсдэл байсаар байгаа талаар бодит хариулт мэдээллийг авахаар ирсэн олон иргэд байсан бол нөгөө талд аль нэг нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд хөлсөөр явж ирж суугаад сурсан захиалгат ах эгч нараар танхимыг дүүргэж бодит үнэн мэдээллийг гуйвуулсан байдалтай боллоо.

-Сайжруулсан шахмал түлшийг бүх зууханд түлэх боломжтой гэж түлшний уутан дээр бичсэн ч одоо бүх төрлийн зууханд тохирох боломжгүй гэж байгаа. Ямар зууханд түлэх боломжтой гэнэ. Гэр хорооллын айлууд зуухаа солих ёстой юу?

-“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш гэсэн шуудайн дээр бүх төрлийн зууханд тохирно гэсэн бичигтэйгээр борлуулагдаж байгаа. Улаанбаатар хотод 215 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 18 нэр төрлийн зуух, мөн байшинтай айлууд ханан пийшинд гал түлж байна. Гэвч эдгээр зуухнаас нэг л зуух нь стандартын шаардлага хангаж баталгаажсан зуух гэсэн батламж бичигтэй, бусад нь бүгд туршилтын явцдаа байгаа бүрэн батламжлагдсан бичиг баримтгүй тийм зуухнуудад гал түлж байна. Тэгэхээр иргэд зуухаа солих биш тэд бүх төрлийн зууханд тохирно гэсэн бичигтэй уут, түлшиндээ хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ зөвхөн тийм төрлийн зуух, тийм төрлийн пийшинд түлж болно гэж анхнаасаа хэлж, хэвлэж гаргасан бол Монгол Улсын гэм зэмгүй найман иргэний үнэт амь эрсдэхгүй, 500 гаруй иргэд энэхүү түлшинд угаартаж хордохгүй байх байсан.

image

-Сайжруулсан шахмал түлшийг бүх зууханд түлэх боломжтой гэж түлшний уутан дээр бичсэн байгаа боловч одоо бүх төрлийн зууханд тохирох боломжгүй гэж байгаа ямар зууханд түлэх боломжтой вэ? Гэр хорооллын айлууд зуухаа солих ёстой юу?-“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш гэсэн шуудайн дээр бүх төрлийн зууханд тохирно гэсэн бичигтэйгээр борлуулагдаж байгаа. Улаанбаатар хотод 215 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 18 нэр төрлийн зуух, мөн байшинтай айлууд ханан пийшинд гал түлж байна. Гэвч эдгээр зуухнаас нэг л зуух нь стандартын шаардлага хангаж баталгаажсан зуух гэсэн батламж бичигтэй, бусад нь бүгд туршилтын явцдаа байгаа бүрэн батламжлагдсан бичиг баримтгүй тийм зуухнуудыг хэрэглэж гал түлж байна. Тэгэхээр иргэд зуухаа солих биш тэд бүх төрлийн зууханд тохирно гэсэн бичигтэй уут, түлшиндээ хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ зөвхөн тийм төрлийн зуух, тийм төрлийн пийшинд түлж болно гэж анхнаасаа хэлж, хэвлэж гаргасан бол Монгол Улсын найман гэм зэмгүй иргэний үнэт амь эрсдэхгүй. Таван зуу гаруй иргэн энэхүү түлшинд угаартаж хордохгүй байх байсан. Цаашид ч иргэд хордохгүй гэх үндэслэл байхгүй. Одоо цаг сайхан дулаан байна. Хүйтний эрч чангарч ес эхлэх үед хэн энэ түлшний хариуцлагыг хүлээх нь тодорхойгүй бөөрөнхий үлдэж байна.

-Байшинд амьдардаг, ханан пийшинтэй айл өрхүүд угаартах нь илүү байгаа. Ханан пийшинтэй айл өрхүүд яаж угаартах эрсдлээс өөрсдийгөө хамгаалах вэ?

-Албаны хүмүүс иргэдийг буруу галлаж байна, яндангаа хөөлөхгүй байна, агаар сэлгэлтийг хийхгүй байна гэсэн мэдээллийг эргүүлэн хэлсээр байна. Та нар яндангаа сайн хөөл, салхивчийг нээлттэй байлга, зөв галла гэсэн тайлбарыг л өгч байна.

-Зөв галлагаа болон анхааруулсан зурвас үүрэн холбооны үндэсний операторуудаас үргэлж ирж байгаа л даа. Гэхдээ л хордох явдал тасрахгүй байна?

-Хорооноос янз бүрийн ажилтай ажилчид өдөр бүр хорооныхоо гэр хорооллоор явж иргэдийн хаалгыг нүдэж сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх гарын авлага, зааварчилгаа тарааж байна, үүрэн телефоны операторуудаас өдөр алгасахгүй зурвас ирж байна. Энэ бүгд ашиггүй, үргүй зардлаа үр дүнтэй зүйлд нь зарцуулаасай. Гол нь 2018 онд энгийн нүүрсийг 2000-2500 төгрөгөөр авдаг байсан бол 2019 онд нэг шуудай шахмал түлшийг 3500 төгрөгөөр авч байна. Тэгвэл энэ тараах материал, илүү цагаар хөлсөөр ажиллаж байгаа захиалгат ажилтнууд, зурвасын төлбөрт зарцуулж буй зардлууддаа зарцуулж буй мөнгөө хэмнэж, нүүрсний үнээ хасч өгөөсэй. Энэ чинь иргэн төвтэй төрийн эхний алхам байх болно.

-Сайжруулсан түлшийг дагасан эргэлзээ, иргэдэд учирсан хохирол их байна. Цаашид хичнээн хохирол учрахыг хэлж мэдэхээргүй байна?

-Сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш иргэд амь насаа алдаж байна, угаартаж эмнэлэгт хүргэгдэж байна, жижиглэн ширхгээр авснаас болоод бусад дагалдах зардал нэмэгдэж байгаа. Хувьдаа машингүй өрх айл нэг дор бөөнөөр нь авахад нэг удаа портер хөлсөлж авдаг байсан бол долоо хоног бүр машин хөлсөлж, хүн гуйж царай алдаж, долоо хоногийн нормын мэт зургаан шуудай түлшээ худалдаж авч байна. Мод түлэх хэрэглээ нэмэгдэж эдийн засаг, байгаль экологид давхар хохирол учруулж байна гэх мэт маш олон хохирлуудыг ар араасаа гаргасаар байна.

-Сайжруулсанд түлшинд угаартаж, хордож амь үрэгдсэн болон түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн, эмчлүүлж байгаа ард иргэдийн эмчилгээний зардал, нөхөн олговрыг улсаас олгох болов уу?

-Яг одоо нийслэлийн зүгээс миний сонссоноор хэн нэгэн иргэний ар гэрт олгосон нөхөн олговор, эмчилгээний зардал олгоогүй. Зүгээр олгоно гэдэг байдлаар ажил хариуцсан орлогч телевиз, сонинд ярилцлага мэдээлэл өгсөн байсан болохоос олгосон гэж сонсоогүй. Ер нь ямар ч асуудал байсан ажил явдал, ар гэрт нь гашуудалд нь зориулж хэдэн төгрөг өгөөд энэ асуудлыг хааж дарж болохгүй. Монгол Улсын иргэн эрдэнэт хүний амь насыг хэдэн ч төгрөгөөр хэмжих эрх, үндэс ямар ч албан тушаалтанд байхгүй. Яагаад энэ түлшнээс болоод иргэд амь нас, элэг бүтэн амьдрал, эд хөрөнгөөрөө хохиров. Технологийн дэвшлээр олон талын туршилтыг хийсний үндсэн дээр энэ түлшийг амьдрал дээр хэрэглэх ёстой. Иргэдэд мэдээлэл бүрэн зөв өгөөгүйгээс, энэ төр засгаас нэвтрүүлсэн түлшинд нь итгээд эдийн засагт хэмнэлттэй гайхамшигтай түлш гэж түлээд угаартаж, хохирч байна. Төр захиргааны байгууллагын дарга нар хэдэн төгрөг өгөөд найман хүний амь насыг дараад хааж үлдэнэ гэж байхгүй. Энд ёс жудагтайгаар ажил хариуцсан дарга, ажлын хэсгийнхэн ард иргэдээсээ хохирол амссан ар гэрийнхнээс, таны найз, та бүхэнд төр захиргааны байгууллагын алдаатай буруу үйл ажиллагаанаас болж иргэж нөхөж баршгүй гарз хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж уучлал гуйж эмгэнэл илэрхийлж байна гээд яагаад уучлал гуйж болохгүй гэж. Энэ бол улс төрд ажил хариуцаж байгаа даргын хувьд хамгийн түрүүнд байх ёстой ухамсар гэж бодогддог. Нийслэлийн Цагдаагийн газрын даргаас угаартаж амь насаа алдсан найман иргэн, угаартсан 500 гаруй иргэний асуудал дээр процедур нь ямар явцтай байгаа вэ хавтаст хэрэг нээсэн үү, төр захиргааны байгууллага хариуцлага алдсан хаагчдадаа ямар хариуцлага тооцсон, ямар асуудал хууль шатны байгууллагад явж байгаа вэ гэхэд маш бөөрөнхийлсөн хариулт өгсөн.

- Угаар нь агаарын бохирдлоос илүү айдсыг ард иргэдэд төрүүлж байна?

-Утаанаас ядаж ард иргэд маск зүүгээд хамгаалчихдаг. Одоо намар цаг. Цаг агаар дулаан тогтуун сайхан байна. Харин угаар нь чимээгүй хордуулж байгаа, ес эхлэх үед илүү их галлагаа хийгдэх тул иргэд шөнөдөө амар тайван бүтэн нойртой унтаж чадахгүй болно гэсэн яриа сонсгол дээр яригдсаар байсаар. Тэд шөнөдөө ээлжлэн сэрүүлэг тавьж угаартаж үхэхгүй юм сан гэсэн айдастай өдөр шөнийг авч байна.

-Сүүлийн асуулт Улаанбаатар хотын яндангийн тоо, нүхэн жорлонгийн тоог багасгах нь улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал баймаар. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ипотекийн зээлийн найман хувийн зээлийн санхүүжилтыг 2019 онд 400 тэрбум батлагдан хэрэгжиж байсан ажлыг 2020 онд 60 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр баталлаа?

-Энэ хүнийг би Монгол Улсаас, эх орноосоо урвагч гэж хэлнэ. Улаанбаатарчуудад хамгийн том тулгамдаж байгаа асуудал өвөл цагт утаа, хавар цагт шороо, тоос, зун цагт бороо, ус үерийн асуудал, намар цагт тоосжилт харшлын үе энэ бүгдээс ангижрах хамгийн эхний алхам иргэдийг орон сууцжуулах, яндан, нүхэн жорлонгийн тоог бага багаар цөөлж орон сууцжуулах. Гэтэл ипотекийн зээлийг 6.5 дахин бууруулан батлана гэдэг энэ хүн Монгол Улсын хөгжлийн эсрэг зогсч байгаа эх орноосоо урвагч хэмээн үзэж байна.


Сэтгэгдэл

haritsuulagch [66.181.183.216] 2019-11-09 13:29:12

Neg l hun neree soliod baahan comment bichsen bhiin kkk tuya dondog irgen chimgee batbaysgalan ntr geed

зочин [43.228.129.86] 2019-11-07 18:47:12

олон айл түлшнээсээ айгаад мод түлж, тень залгаж байгаа. 6 шуудайгаас илүү өгөхгүй, портер хөлсөлнө. Жижиг тэрэг бол хэдхэн зуун метр газарт шуудай бүрийг 1000 төгрөгөөр тооцож дөхүүлж өгч байна. гэ р хорооллын иргэдийн зовлонг улс төр болгож доог тохуу хийж байна. Яах ёстой хорвоо вэ.

Зочин [202.179.24.140] 2019-11-07 11:40:38

Энэ засаг жаахан юм хийгээд эхлэхэээр нэг хэсэг нь бас АН нь бүтэж боож үхэх нь дээ. Түүхий нүүрсээ түлээд баагсан хар утаа хөөн дотроо сууж байх сонголтыг Монголчуудаар хийлгэх нь ээ.Үгүй тэгэхгүй,энэ дуракууд хийсэн улсуудыг харлуулж байгаад дээд сэнтийд залрах санаатай,залрах ч магад.Тэгээд өөрсдөө хийчихсэн аятай шахмал түлшийг магтан утаагүй сайхан суулгаж байгаагаа гайхан суух байлгүй.Харанхуй Улаанбаатарын утааны хоронд хичнээн хүн үхэж,хэдийнх нь нас хэдээр хорогдсоныг энэ нөхдүүд бүр сэтгэх ч тэнхэлгүй юм.Хоосон чалчигч,хөөснүүд бол одоогийн засгийг гутаагч эд нар.АН мөн.Тийм мундаг байсан юм бол өмнөх 4 жилд хийхгүй яагаав.

Орон сууцжуулах [106.130.201.207] 2019-11-06 17:49:13

Орон сууцжуулах .... Шинэ дулааны станц барих .... Өөр сонголт байхгүй ... улсын бодлого ,мөнгө. Зөв зарагдвал бүтэх ажил .... Нийтийн мөнгийг буруу аргаар хэрэглэхгүй байвал 2 жилд хот маш сайхан болно

bas l [203.91.112.242] 2019-11-06 15:29:23

бас л нэг муу шалихгүй намчин, 1 саяуулаа утаанд хордоод үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд байхад нүүрс шуудайлж зарахаас өөрөөр арга хэмжээ аваагүй АН ямар хариуцлага хүлээх вэ, Алтанхуяг тэргүүтэнгүүд ямар хариуцлага хүлээхийн бол

Зочин [202.9.44.210] 2019-11-07 08:48:05

ene hun namchin bol chi neg muu bugs doloogch.

Njuty [64.119.26.212] 2019-11-06 13:01:57

Юм бүхнийг харлуулж байдаг хөлсний шантаажчин. Угаартаж нас барсныг бурууг тухайн иргэний гэр бүл л хариуцна. Түлш ч түлж чадахгүй, зуух яндангаа арчилж чадахгүй арчаагүй хулгайч нар л үхэж байгаа юм. Энэ нэг шантаажчин бас ардын баатар болж тодрох санаатай. Зүгээр л угаартаж үхэхгүй байхаа л бод. Энэ арчаагүй новш аягүй бол түлш түлээд яндангаа авч тавиад өрхөө бүтээж мэдэх тэнэг л харагдаж байна даа. Тэгвэл аргалд ч үхдэг юм, тэнэг ээ

Иргэн [183.81.171.2] 2019-11-05 17:19:57

ХӨӨРХИЙ ЭНЭ ЯРИЛАЦЛАГА ӨГСӨН ЗАЛУУ ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ДУГАРСАН БАЙНАШДЭЭ. ӨӨР БИД НАРЫН ТӨЛӨӨ ХЭН ДУГАРЧ БАЙГАА ЮМ

Галаа [183.81.171.2] 2019-11-05 15:51:25

Энэ ярилцлагыг бүрэн уншаагүй хүмүүс Энхбатыг элдэвлэж бичсэн байна. Энэ ярилцлага юун буруу болчихвоо. Тулгамдсан асуудлыг ил гаргасан байнашдээ

Пүрэвдоо [183.81.171.2] 2019-11-05 15:19:56

Би энэ залуу мэднэ ээ. Ийм залуучууд болохгүй бүхнийг ил болгож гаргах хэрэгтэй. Энэ ярилцлагыг нь уншаад элдэвлэж харааж, доромжилж бичих хэрэгтэй

Иргэн [183.81.171.2] 2019-11-05 15:17:38

Энгийн зуух, ханан пийшиэнд Сайжруулсан түлш галлаж болохгүй болжээ

www [66.181.161.121] 2019-11-05 15:13:52

uher mongoluud utaandaa hordood uhej bval taarna muusain orkuud hodooni zolbin nohod

Иргэн [183.81.171.2] 2019-11-05 15:09:11

Шахмал түлшээ асаахын тулд заавал маш их мод хийж галаа асааж байна. Модны хэрэглээ өсөж нэг жижигхэн шуудай модны үнэ өсөж 4000 төгрөг болсон байна.

Зочин [112.72.12.11] 2019-11-05 14:32:51

Гайгүй залуу байсан чинь намчин өвчин тусаад бас хэн ч биш болжээ!!

Зочин [211.36.142.1] 2019-11-05 13:42:32

Үрсэн нохойн оцгор урьд нь нүүрс түлээд зуу зуугаараа угаартаж үхэцгээж утаандаа мянга мянган амьгүй ураг төрж үхэцгээж байхад МАНАН-гийн бэрд мангаснууд идэж ууж найрлаж сууснаа УБ утаанаас салчихаар дээр дооргүй орилолдоод үнэхээр бүтэшгүй муухай үхээрийн хүн сүгнүүд байх юм даа одоо яахав даа улстөрийн шоугаа хийгээд л байхаас угаартах хүсэлтэй бол өчнөөнөөр үхнэ зөв дөдөл ухаалаг амьдралд суралц иргэдэээ

Зочин [172.58.142.243] 2019-11-05 13:52:52

Harin tiim erliiz hurliizuudaas oligtoi yum garahgui

зочин [103.194.176.117] 2019-11-05 13:14:12

ЭНХБАТАА та шахмал түлш яах вэ та энэ олон насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдээ жагсаалаас гаргахаа л бод энэ таны үндсэн ажил биз дээ.

Batbayat [202.126.88.213] 2019-11-05 12:58:07

Erguu yum yaridag teneg mal ve. Uursdiin miugaas bolj uhej bj henees yu neheh gd bgaa yum be.

Иргэн [202.55.191.205] 2019-11-05 12:46:57

Энэ хүмүүс угаартаад хордоод байгааг нам гэж талцахын оронд асуудлыг нягтлан хамтраад шийдэх гарцыг хаймаар юм аа. Хэн нэгэнд бурууг тохох гээд ч байгаа юм шиг айлын зуух галлагааг шүүмжлээд байхын оронд хаана доголдоод байгааг хайх хэрэгтэй дээ

иргэн [119.40.103.6] 2019-11-05 12:26:00

би өөрөө сонсголд оролцсон. үнэндээ намчирхал ажил хийлгэхээ байчихаж. Сайжруулсан түлш дэмжсэн үг хэлэхээр тал нь алга ташаад, буруутгасан үг хэлэх хэлэхээр тал нь алга ташаад талцаад байсан. Ямар ч шийдвэр гаргах боломжгүй. Үг хэлэх боломж олдоогүй. Одоо хэмжих багаж өгнө гэнэ хэдэн тербум төгрөг гэх шиг. Тэр багаж нь хортой байна гэж заавал яах ёстой юм. Галлагаагаа зогсоож даараж байх уу тэр багаж ямар учиртайг хэлж чадахгүй байна БЗД -ийн иргэн ард түмэн энэ сонсголоос шийд харж байгаа одоо яахыг шийдээд өгөөч гэсн ямарч шийд гараагүй. иргэдийг зуухаа соль гэх шиг. Үнэндээ энэ жонхуу шиг жүжигээ болмиоор юм аа Цаана чинь хүн үхээд байна. Гэртээ хоол хийж чадахгүй, дулан сууж чадахгүй айсдастай сууж байна. Шийдэл гаргаач ээ. Эсвэл огцрооч одоо болоош дээ

Зочин [202.179.25.89] 2019-11-05 12:25:58

Өмнө нь нүүрс түлээд жилд 50 хүн үхэж байхад хэн хэнтэй хариуцлага ярьж байсан юм. Шоудахаа болих хэрэгтэй. Угаартахаас сэргийлэх зөв дадал олгох асуудал ярих ёстой.

иргэн [202.55.191.205] 2019-11-05 12:18:19

Хэдийгээр утаа багассан харагдавч хүхэр хүчлийн хий нь нүдэнд харагдахгүй учир хүмүүст болон хүүхдүүдийг хордуулж байгаа юм биш үү? Оройд хоолой гашуу оргиод ханиагаад байнаа. Ямарч асуудалгүй юм бол яагаад хүмүүс угаартаад байгаа юм бэ?

Зочин [112.72.12.11] 2019-11-05 14:37:27

Чи л үхэж гай өолов вий дээ. Хэхэхэ!

Irgen [183.81.171.2] 2019-11-05 11:26:24

Shahmal tulshiig yagaad 1 tonnoor zarahgvi baigaa yum bee. Munguu tsuluulaad8 mashin oldson deer abah gehed uguhgvi bna.

Зочин [183.81.171.2] 2019-11-05 11:39:16

Их хэмжээгээр зарахгүй байгаа юм уу

Зочин [192.82.77.129] 2019-11-05 11:07:59

Түнжин толгой ЭБА боож үхэж байна

Зочин [192.82.70.200] 2019-11-05 12:46:49

Түнжин биш бөлдөг

Зочин [192.82.70.200] 2019-11-05 11:03:57

Энэ муу бөлдөг царайт АНус Нийслэлийн 1,5 сая хүнийг бүгдийг нь хордуулахна уу? Утаа багассан чинь АНус боож үхэхнээ ...Одоо Хүрэлсүх дийлдэхгүй ээ. Чингис одонгоо өгөхөөс яахав дээ.

зочин [203.91.116.118] 2019-11-05 11:01:56

АН боож үхлээ,,, Утааны мөнгө гээд баахан мөнгө хулгай хийсэн нь ил болсон,,,,,,АН утаагүй түлшийг муулах хүн зориуд бэлсэнийг бүгд харж байна даа,

зочин [103.26.193.180] 2019-11-05 10:58:16

АН зориуд хүмүүс бэлдүүлэн яриулж улс төржүүлэх юм. Өөр юм аар улс төржүүл. Олон түмэн нүдтэй. Их муухай харагдаж байна.

Иргэн [183.81.171.2] 2019-11-05 10:54:15

Сайжруулсан түлш орой ажлаа тараад авах гэхэд хаачихсан, түлш дуусчихсан гээд зарахгүй байна. Ид өвөлд юугаа түлэх вэ

Зочин [183.81.171.2] 2019-11-05 11:39:52

Ингэж иргэдээ хохироож болохгүй ээ

Зочин [192.82.77.122] 2019-11-05 10:48:54

БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ 2000-ОНООС ХОЙШ УТААНД МӨНГӨ ГАРГАСАН ОДОО 20 ЖИЛ БОЛОХОД ОДОО ДӨНГӨЖ ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЖ БАЙНА ОРОН СУУЦЖУУЛАХ ГЭР ДУЛААНЫ СТАНЦ БАРИАД ГЭР ХОРООЛОЛЫН АЙЛУУДРУУ ЦЭВЭР БОХИР ДУЛААНЫ ШУГАМ ЭНЭ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙГЭЭД ДУУСАХ ХУГАЦАА МӨНГӨ ҮРЭЭД ДУУСЛАА

Иргэн [202.126.88.234] 2019-11-05 10:41:51

Юм хийж байгаа хүмүүсийг муулж болохгүй харин агаар цэвэр боллоо гэж магтаал үг хэл.

Иргэн [183.81.171.2] 2019-11-05 10:35:57

Сайжруулсан түлшээ түлэх болгонд мод их орж байна. Модны үнэ нэмэгдчихлээ 1 жижигхэн шуулай 4000 төгрөг болчихлоо

Туяа [183.81.171.2] 2019-11-05 10:25:02

Сайжруулсан түлшийг яагаад 7 хоногт 6-хан ширхэг олгож байгаа юм бэ. Ахиухан авмаар байна. Нөөц байхгүй болоод цөөхөн олгоод байна уу

Зочин [103.111.68.3] 2019-11-05 10:08:34

Алиа салбадай минь чи өөрөө л хариуцлага хүлээнэ дээ. Бөгс долоогч гүай

Зочин [183.81.171.2] 2019-11-05 10:21:50

Huurhii duu. Ta uuruu hen negni hulsni gar bna

Зочин [202.179.26.147] 2019-11-05 10:00:02

Уржигдар орой бол зуны шоно шиг сэруухэн хоносон айлууд одортоо мод тулчээд шонодоо тень тавьж хонож байна наад шахмал тулшийг чинь тулэхгуй байгаашд овол хуйтрэхээр хотын иргэд нийтээрээ хоодож угаартаж маш болзошгуй ноцтой байгаа шуу

Зочин [202.126.89.228] 2019-11-05 11:59:14

hohi ni erguu malnuud. busad ni tuleed bhad muu sanaatai zalhuu hulgaichuud tgd hevtej bai

Zochin [202.9.42.223] 2019-11-05 09:59:04

Yandangaar gardag utaa uur gazraar garsan bol xenii xariutslagagyi bdal ve.

Зочин [66.181.188.111] 2019-11-05 09:46:43

Хариуцлагы нь бусдад нялзаах хэрэггүй. Хүнд өөрт нь хүлээх харуцлага гэж бий шүү

Zochin [173.230.131.249] 2019-11-05 09:39:31

neg ih hariutslaga neheed asuugaad baih yum. Sonin gar ve. Dondogiin unee uhehed Dondog hariutslaga huleeh uu.

Цэцэгмаа [183.81.171.2] 2019-11-05 09:38:14

Өчигдөр энэ залуу их зөв юм ярьж байсан. Би телевизээр харсан. Яг л гэр хорооллын иргэдийн өмнөөс асуух асуулт асуусан даанч тэнд байсан дарга үгийг нь тасалдуулж хариулт бөөрөнхийлж өгсөн. Ийм шударга залуучуудыг дэмжих эрхтэй

Зочин [182.160.34.116] 2019-11-05 09:37:39

Энэ нэг л буруу яваад байна. Их хүйтрэхлээр нэг л том ноцтой юм болох дохио доо.

Анхаа [183.81.171.2] 2019-11-05 09:36:05

Би өчигдөр сонсгол утсаар бүртгүүлээд оролцох мандатаа авсан боловч үг хэлэх эрхгүй оролцоно гээд мандат өгсөн. Яагаад иргэний хувьд үгээ хэлэх, асуулт асаах гэхэд үг хэлэх эрхгүй оролцуулдаг юм гэхэд эсвэл яв гэж хөөгдөж явлаа. Төр засгийн дарга нар иргэдийнхээ үгийг сонсох цагдаагийн хамгаалалт авч байдаг

Мөнхжаргал [183.81.171.2] 2019-11-05 09:27:57

Утаа буурч байгаа гэх асуудлаар хүний амь насыг хохироож болохгүй байхаа. Хүний амь насыг төрийн дарга нар хохь гээд хэлж байгаа маш буруу

Зочин [66.181.185.206] 2019-11-05 09:26:49

Галаа зев тvлж чадахгvй бол юу ч тvлсэн угаартаж vхдэг юм билээ!! манай телийн пvнзэнд галын цог унаад аргал бууц шатаад хэдэн ишиг хурга угаартаж vхсэн байж билээ!!

АН [192.82.70.200] 2019-11-05 09:20:00

3 саяулаа хордож байсныг бодвол ч утаагүй болчихлоо.

АН [192.82.70.200] 2019-11-05 09:17:46

АН боож үхэхнээ.

Батбаясгалан [183.81.171.2] 2019-11-05 09:32:33

Хүний амь нас хохирсон, 500 гаруй иргэд угаартсан асуудлаар хариуцлага ярьж болохгүй юу айн

Зочин [202.126.89.84] 2019-11-05 09:17:12

Энэ ардчилсан намын нөхөр хуцлаал байна

Чимгээ [183.81.171.2] 2019-11-05 09:25:18

Утаа тэр нам энэ нам биш байхаа. Утаа багассан гэх боловч хүхэрийн хий их байгаагаас орой болгон нийслэлийн иргэдийн толгой өвдөх, астамын өвчтэй иргэд маш ихээр эмнэлэгт хүргэгдэж байна

Зочин [66.181.184.35] 2019-11-05 09:06:33

Арчаагүй байвал юу ч түлсэн угаартана

Дондог [183.81.171.2] 2019-11-05 09:24:06

Хөөрхий амь насаа алдсан иргэдийн хохь боллоо доо. Элэг бүтэн айл гэр ингээл

b [66.181.161.33] 2019-11-05 09:02:09

Uneheer utaa bagsaj humuusiin amisgalah agaar baga ch gesen tsever bolj bhad yagaad iim surug yum yariad bdag yum be

иргэн [192.82.66.152] 2019-11-05 08:55:29

Оролцсон хүмүүс нь бүгд эрх баригч нарын л гар хөл бологсод байсан нь ярианаас илт харагдаж байна лээ.Сайн талыг дэмжиж байгаа иргэд.Гол нь яагаад өдөр болгон хүмүүс угаартаж эрүүл мэндээрээ хохироод байгаа яагаад хүний амь эрсдээд байгааг үнэн зөв олж тогтоож түлшээ баталгаатай болгохыг бүгд хүсэж байгаа.Юу ч болоогүй юм шиг ааш авир гаргаж байгаа эрх мэдэлтэнгүүдийг гайхаж байна.ЕСайд яагаад түлшний талаар юуч дуугарахгүй байгаа.Ерөнхийлөгч яагаад мэдэгдэлийнхээ хариуг нэхгүй байгаа амь эрдсэн эмчлүүлсэн хүмүүсийн хохиролыг барагдуулахгүй байгаа мөнгөөр амыг нь таглаад өнгөрөх гээд байгаа энэ бүгдээс хариуцлага нэхмээр байна.Хүйтрэхээр улам асуудал хүндэрвэл хэн хариуцах юм.Хөлдөж үхэх юм уу эрх мэдэлтэнгүүдээ.

zochin [103.10.23.125] 2019-11-05 08:51:50

oorsdoo l huleene shte. arhchin arhi uugaad uhvel APU hariutslaa huleehu?

Зочин [192.82.70.163] 2019-11-05 08:38:13

Eersdee archaagui bsan


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.