Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна

Aдмин / Технологи

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.

Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэх юм. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэнэ.

image

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуу инженерүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

image

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.119] 2019-11-14 21:29:11

Injener natsagnyam oyunii omchiin hulgai baidaggui gej helj baigaa bol 21 zuund engiin hunees darga hun ch gesen zohion buteeh chadvartai baij bolno gedgiig oilgoson shinjgui lekts yarina ve lektsiin n youtube-ees

Зочин [202.126.88.217] 2019-11-05 13:55:28

Zaluuchuudaa bayr hvrgei ted zadna amjil

Boli boli [98.253.30.34] 2019-11-05 11:58:09

Aj uildveriin huvsigal bish HUK iin songuuliin show l neeltee hiij bh shig bna daa.

Зочин [66.181.161.65] 2019-11-05 11:51:57

Хийж байгаа ажлаа үр дүнтэй болгож залуучуудаа дэмжээд өгвөл манай монгол залуучуудын толгой алт л гэсэн үг шүү дээ.Цалин мөнгө болон бусад бүхий л дэмжлэгийг үзүүлээд ажлуулвал гадаад руу дүрвэж байгаа залуучуудаа тогтоон барих болноо. Улс орны хөгжилд маш их хувь нэмэр оруулана.Eр нь энэ залуучууд л цаашид эх орноо авч явна шүү дээ.Ус ууж,өвс иддэг орны туниа муутай хүмүүсээс дор орно гэж байхгүй.Гол нь зөв бодлого ,бүхий л талын дэмжлэг хэрэгтэй.Eрөнхий сайд та энэ санал санаачлагаа ажил хэрэг болгоорой амжилт хүсьe.

Зочин [66.181.166.196] 2019-11-05 11:03:09

Баахан уриа лоозон, хуучны соц нийгмийн үеийн хэлбэрдсэн арга хэмжээ шиг л харагдаад байна даа, үр дүн нь яаж гарах юм бол доо

P oyun [59.8.74.170] 2019-11-05 10:50:11

Mongol ulsiin ard irgediin ee toloo nam gej talthalgui Ulsiin hogjiliin ard irgediin ediin zasag niige.miin buhel salbart amjilt gargaj ajillana gej itgej bna MU nZG r ES d aa Amjilt huseii


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.