Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Aдмин / Нийгэм

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Засгийн газрны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулж байгааг сайд онцоллоо.

Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнд:

- Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

- Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

- Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

Түүнчлэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсанд олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар үг хэлж, Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэглдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “эхчүүд, эмэгтэйчүүдийн” гэснийг “зарим иргэдийн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.

Дээрх гурван хуулийн төслийн агуулга нь ижил бөгөөд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм.

Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ.


Сэтгэгдэл

izymojwijy [114.227.170.45] 2020-11-21 07:13:54

Мэдээ.МН izymojwijy http://www.gw0hy9zh048889o6mlh704lw7y34cal0s.org/ <a href="http://www.gw0hy9zh048889o6mlh704lw7y34cal0s.org/">aizymojwijy</a> [url=http://www.gw0hy9zh048889o6mlh704lw7y34cal0s.org/]uizymojwijy[/url]

eclfzpxkl [223.145.144.17] 2020-11-06 07:21:15

Мэдээ.МН <a href="http://www.gd9k88c3zu04u5juehtn733910er02o0s.org/">aeclfzpxkl</a> [url=http://www.gd9k88c3zu04u5juehtn733910er02o0s.org/]ueclfzpxkl[/url] eclfzpxkl http://www.gd9k88c3zu04u5juehtn733910er02o0s.org/

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:24:38

online casino gambling http://onlinecasinouse.com/# slots free <a href="http://onlinecasinouse.com/# ">online slot games </a> free casino

Зочин [203.91.115.48] 2019-11-09 03:54:07

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгомоор байна 310 мянга эм тариандаа өгөөд хоолгүй хоног аргацааж л байна даа

[64.119.20.150] 2019-11-06 02:12:40

Нөгөө амталсан 420 худлаа болсон уу

иргэн [66.181.161.50] 2019-11-06 01:03:12

Үнэндээ дээрхи нэгэнтэй санал нэг бна.номхон морь ноолоход амар гэж хамаг залуу насаа хөдөлмөрлөсөн .олон хүүхэд төрүүлсэн эх гээгдсэн байх юм.Гарамжав гишүүнээ танд баараггүй баримт болох бүүр сайн мэдэх танил чинь энэ нэмэгдлээс гадуурхагдсан мэт үлдлэээ.

зочин [192.82.69.111] 2019-11-06 01:00:21

Нийт хувь хүмүүсийн тэтгэвэрийг 20000 төг нэмнэ. 8 хувийн инфляцтай уялдуулахаар ийм болно.

зочин [66.181.161.50] 2019-11-06 01:11:38

20.000 чихрээр хуурч бга юм шиг гээд бна хөөё үнэн биздээ.нэмэгдэл гэх үү.инфёляц гэх гээд бгаамуу.

зочин [66.181.161.50] 2019-11-06 00:56:33

бүр 5 хүүхдээ үүрч дүүрч чирж тасралтгүй ажиллаж явсаар 55 насанд гарсан хамгийн тэтгэвэртэй энэ нэмэгдэлд багтахгүй юм уу. 50.мянга ч маньд чамлахгүй .урам хугарч гутарч сууна даа.Харж үзэх ёстой хүмүүсээ хаяаад хамрагдах шаардлагагүй зүйлд анхаарлаа хандуулдаг юу вэ.

зочин [66.181.161.50] 2019-11-06 00:44:24

зарим тал дээр ойлгомжгүй санагдаж бна.харин ч ном журмаар нийгэмд ясаа цайтал ажиллаж явж хамгийн бага тэтгэвэр тогтоож торгодог. нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлшхийх гэж үздэг.ажил хийж үзээгүй хэсэг.эрт тэтгэвэрт гарч залуугаар сул мөнгө авч бхйсан зэрэг явдлыг урамшлуулдаг сонин нийгэм ч юм аа пдаа. ёрөөс сонгуулийн ажил гээд бдг үнэн юм .бна гомдмоор үнэнч юмгүй болжээ.

Зочин [202.126.89.124] 2019-11-06 08:14:20

Төсөвын ажилчидын цалинбага бодохоор улсад 27 жил гаруй ажиллаад 285000 төгрөгөөр тэтгэвэр тогтоол цалингийн доод хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр аваад улаи ядуурч сууна хууль санаачлан.өөрчлөхдөө бодит амьдрал дээр тулгуурламаар юм.өндөр тэтгэвэртэй хүмүүс дээр л тулгуурлах юм ядуу ажилчидаа сонсооч ажил хийж байсан ч бидны цалтн бага л нэмэгддэг тогтолцоотой байсан тавь хүрэнгүүт зээлтэй ч хамаагүй тэтгэвэрт гөргаж бна энэ буруу

Зочин [66.181.185.206] 2019-11-06 00:44:14

Ямарч байсан хасаагvй нэмж байгаа болохоор бурханы хишиг . !!! Сайхан байнаа!!

иргэн [66.181.161.24] 2019-11-06 00:38:28

ахмадын тэтгэвэрыг ялгалгүүгээр доод хэмжээг 500 болгоод нэмсэн бол илүү ахмад бидэнд сайн байсан хүүхэд чихэрээр хуурч байгаа юм шиг хэдэн төгрөгөөр хуурах юм тэр нь бидэнд хаана чхүрдэггүй өрнөөс өрны хооронд үр хүүхэдтэй дарамт болж амьдрах юм яана даа ахмад иргэдээ боддог төр байхгүй нээ

Irgen [202.9.43.103] 2019-11-06 14:05:58

Songyyliiin shoy xiixee bolj yz neer ix ajil xiij giigyylsen dyr esgej xyn xyyraxaa zogsoo tetdever nemden dyr esgej 20000 r xyyrana xylgaich nar mini ta nar xend ch medegdexgyi san xumrug jdy tender geed xechneen terbymaar gydarch bga biz de uursduu turuus xylgai xiixee boliod tetgever tetgemj tsaling nemex bolomjiig turd garsan lyivarchid ta nar ideed bga biz de bitgii gorid ta nariig daxin ene turd orxiig xarax xyn bcgyi bolson

Иргэн [49.164.76.210] 2019-11-06 02:31:45

Энэ ,50.0төграг нэмүүлж бгаа хүмүүс тэр үед ихэнх ньтэтгэврээ тогтоолгоод ажлаа хийж байсан.харин Одоогийнхтой яг адил албан тушаалд ажиллаж байсан мөртлөө тэр үеиын ханшаар бага тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 310.0 бгаа үүнийгээ нэмээч.амьдралаас тасархай хууль санаачлахаа болиоч энэ бол хүнд ая тал зассан сонгуулийн шоу

Зочин [59.153.113.33] 2019-11-06 00:37:40

СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ИНГЭЖ ӨВЧИГНӨДӨГ ЮМ.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.