АМНАТ-ийн таван хувь л орон нутагт үлддэг

Aдмин / Нийгэм

УИХ-ын Эдийн засгийн байнгийн хороо яг одоо АМНАТ-ийн талаар хуралдаж байна. Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр (АМНАТ)-ын тухай гишүүд дараахь байр суурийг илэрхийллээ. УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан “АМНАТ-өөс орж байгаа орлогоос орон нутагт үлдэх юм байна гэж ойлгож болох уу, АМНАТ-ийн 30 хувь гээд Ашигт малтмалын хуулиндаа заачихсан байгаа энэ мөнгөнөөс орон нутагтаа жишиг болгоод үлдээчихвэл уул уурхайн эсэргүүцлийн асуудал байхгүй болчихно. Бусад аймаг, орон нутагт жишиг болгох хэрэгтэй. Одоо ард иргэдийн бухимдаад байгаа зүйл бол сум, орон нутаг нь хөгжихгүй байгаа мөртлөө хамаг юмыг нь ухаад аваад явчихдагт бухимдаад байгаа юм. Энийг жишиг болгоод хэрэгжүүлмээр байна” гэж асуулт тавихад Сангийн сайд Хүрэлбаатар “АМНАТ-ийн таван хувь нь сум, орон нутагт үлддэг. АМНАТ бол Монгол Улсын Үндсэн хуулиараа газрын хөрсөнд байгаа ашигт малтмал төрийн өмч байна. Нийт ард түмний мэдэлд байна гэдэг агуулгаар Монгол Улсад хэрэгжээд явах ёстой. Үүнээс таван хувийг нь орон нутагт үлдээнэ гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай” гэв


Сэтгэгдэл

Zochin [103.229.121.68] 2019-11-06 12:22:03

Zov shudargaar hodolmooroo omch horongotei bolson hunshtee toroos torson terbumtanuudtai anduuraad yahvee

ТӨМӨРТЭЙ БОЛ ТАМИРТАЙ [202.179.25.238] 2019-11-06 07:30:14

ТӨМӨР БОЛ ЖИНХЭНЭ СТРАТЕГИЙН ОРД ЮМ АА. ТӨМӨРТЭЙ БОЛ ТАМИРТАЙ Ч ГЭДЭГ. ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНЭЭ ТА БОЛЬЖ ҮЗЭЭ... ЭНЭ ОРНЫ АМИН ЧУХАЛ ОРЦЫГ ӨМ ЦӨМ ЦӨЛМӨЖ ХЯТАДУУДАД ЗӨӨГӨӨД ДУУСГАЛАА . ТА ЗАХ ЗАМБАРААГҮЙ БАЯЖЛАА . ОДОО БОЛИОЧ ГУЙЯ..

зочин [202.131.229.246] 2019-11-06 05:06:55

ийм улсууд төр байгаад гутрах юм

Зочин [192.82.68.11] 2019-11-06 04:49:15

Энэ луйварчин юм төлөхгүй байгаа даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.