Аврагч ах нар бидний үлгэр дууриалал

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна.

“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд бүс бүсээс шалгаран оролцсон Улаанбаатар бүсийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсийн Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын I сургуулийн “Шонхор” бүлэг, Өмнөд бүсийн Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч, хурд хүч, мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Хойд бүсээс оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын I сургуулийн “Шонхор” бүлэг, дэд байрт Зүүн бүсээс оролцсон Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг шалгарсан юм.

Харин тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аварга болсон билээ.

Ингээд тэмцээнд оролцсон өсвөрийн аврагчдын сэтгэгдлээс хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн багийн ахлагч Ц.Баярмагнай:

Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцоод аварга болсондоо манай бүлгийхэн баяртай байна. Тэмцээнд оролцохоор ирсэн бусад багуудын өрсөлдөөн хүчтэй байлаа. Гамшиг гэдэг бол хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тийм болохоор байнгын бэлтгэлтэй, мэдлэг чадвараа дээшлүүлж байх ёстой. Манай сургууль анх 2017 онд “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан. Миний хувьд өнгөрсөн жилээс эхлэн энэ бүлгэмд орж, ахлагчаар нь ажиллаж байна. Анх байгуулагдсан жилдээ дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд алт, нийслэлд тусгай байрт шалгарсан. Өнгөрсөн жил дүүрэгтээ мөн алтан медаль, нийслэлд дэд байрыг эзэлж, мөнгөн медалийн эзэд болсон байгаа. Харин энэ жил дүүрэг, нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээн тус бүрээс алтан медалийг хүртсэндээ баяртай байна. Аврагч хүн бол юунаас ч айж эмээдэггүй зоригтой. Бусдын төлөө амь насаа зориулах тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тийм болохоор өсвөрийн аврагч болсон. Өсвөрийн аврагч болсноороо өөртөө болоод бусдад анхан шатны тусламж үзүүлэх, гал түймэр гарахад, усанд осолдсон хэн нэгэнтэй таарсан тохиолдолд туслах мэдлэг эзэмшсэн. Мөн үе тэнгийнхэндээ гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдлэг, дадлыг эзэмшүүлж байгаа минь хамгийн том давуу тал. Энэ жил арван жилийн сургуулиа төгсөнө. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын ажилтан болно гэж бодож байгаа.

Сүхбаатар аймгийн лаборатори I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлгийн гишүүн Ч.Дашпунцаг:

Бүс, бүсээс шалгарсан шилдэг өсвөрийн аврагчидтайгаа мэдлэг, оюун, хурд, хүчээ дайчлан өрсөлдлөө. Тэмцээний хувьд ч шалгуур өндөртэй, багуудын чадвар эн тэнцүү байлаа. Маш их хариуцлага, итгэлийг дааж бид энэ тэмцээнд Зүүн бүсээ төлөөлөн оролцсон. Итгэлийг нь алдалгүй баг хамт олноороо мөнгөн медаль хүртэж, ирсэн зорилгоо биелүүлээд нутаг руугаа буцаж байна. Өсвөрийн аврагч болсноор бие бялдар маш их хөгжсөн, тэсвэр, тэвчээр суусан, бусадтай харилцах чадвар эзэмшсэн гээд хувь хүний хувьд олон өөрчлөлтүүд бий болсон.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын I сургуулийн “Шонхор” бүлгийн гишүүн М.Сэргэлэн

Хойд бүсээ төлөөлөөд энэ тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. “Шонхор” бүлэг маань байгуулагдаад хоёр жил болж байгаа. Өнгөрсөн жил аймагтаа түрүүлээд, бүстээ хоёрт орсон. Энэ жил аймаг, бүстээ түрүүлээд улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэллээ. Тэмцээн, уралдаан гэхээс илүү гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн газар хөдлөлт, гал түймэр, анхны тусламжийн танхимуудад сургалтад хамрагдсандаа баяртай байна. Хүн бүр гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Манай бүлгийн сурагчид сургуулийнхаа багш, сурагч, эцэг, эхчүүдийг уриалсан ажлуудыг хийж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Энэ цагийн эгэл баатрууд болсон аврагч ах нараасаа бусдад туслах чин сэтгэл, хүсүүжлийг олж авдаг. Тэд бол бидний үлгэр дууриалал юм.

Завхан аймгийн Улиастай сумын IV сургуулийн “Хөгжил” бүлгийн гишүүн М.Нямсүрэн:

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бид хамгийн холоос буюу Завхан аймгаас зорьж ирсэн. Багийнхандаа чирэгдэхгүйн тулд эрэгтэйчүүдтэйгээ зэрэгцэн даалгавраа амжилттай гүйцэтгэлээ. Мөн Онцгой байдлын албаны хувцсыг өмсөөд, алхаж байхад үнэхээр сайхан. Өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг. Миний хувьд өсвөрийн аврагч бүлгийн гишүүнээр гуравдахь жилдээ ажиллаж байна. Хамгийн түрүүнд хүний амь насыг аврах анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх ёстой. Бидэнд аймгийн Онцгой байдлын газрын ах, эгч нар сургалт ордог. Бид сурсан, мэдсэн зүйлээ сургуулийнхаа бусад хүүхдүүдэд зааж сургаж, хамтарсан сургалтуудыг зохион байгуулдаг. Биднийг үргэлж дэмжиж тусалдаг сургуулийнхаа удирдлага, сурагчдадаа болон гэр бүл, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” бүлгийн ахлагч О.Хишигжаргал:

Маш олон зүйлийг сурч, мэдсэндээ баяртай байна. Тэмцээн гэхээс илүү гамшгаас хамгаалах чадвараа дээшлүүлж, мэдлэгээ бататгалаа. Онцгой байдлын албаны алба хаагч болох мөрөөдэлтэй учраас өсвөрийн аврагч болсон. Манай бүлэг байгуулагдаад 2 жил болж байна. Өсвөрийн аврагч болсноос хойш байгаль, орчноо хайрлан хамгаалах, гал түймрийн аюулаас сэргийлж чадах мэдлэг эзэмшсэн. Мөн ухаан алдсан, бэртсэн, гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшихээс гадна бие бялдрын зөв хүмүүжлийг олж авсандаа баяртай байна. Энэ бол өсвөрийн аврагч бидний давуу тал юм.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Сэтгэгдэл

qnqlnsnek [1.62.248.192] 2024-04-08 00:54:55

Мэдээ.МН [url=http://www.ga50o60f48s5q12frn837371ai1bvdtds.org/]uqnqlnsnek[/url] aqnqlnsnek qnqlnsnek http://www.ga50o60f48s5q12frn837371ai1bvdtds.org/

hsfvtblvgt [1.62.66.95] 2023-06-02 09:42:58

Мэдээ.МН hsfvtblvgt http://www.g4oxebwt64ug5l125uap4y2w040685f5s.org/ ahsfvtblvgt [url=http://www.g4oxebwt64ug5l125uap4y2w040685f5s.org/]uhsfvtblvgt[/url]

vekrltdx [113.4.118.217] 2023-05-07 14:40:49

Мэдээ.МН vekrltdx http://www.gvuna1i86qnpw31910f2vs66y1cf5200s.org/ avekrltdx [url=http://www.gvuna1i86qnpw31910f2vs66y1cf5200s.org/]uvekrltdx[/url]

zvddfppm [113.4.118.217] 2023-05-07 14:40:22

Мэдээ.МН azvddfppm zvddfppm http://www.g05772mqoqq204na1ai14q84h8m1s2kvs.org/ [url=http://www.g05772mqoqq204na1ai14q84h8m1s2kvs.org/]uzvddfppm[/url]

rckmdbrcf [120.237.136.137] 2023-02-21 03:30:38

Мэдээ.МН [url=http://www.g28a729pjmh6sc4i52vi60d6i98y4bk6s.org/]urckmdbrcf[/url] rckmdbrcf http://www.g28a729pjmh6sc4i52vi60d6i98y4bk6s.org/ arckmdbrcf

zikzbkfxbf [211.216.108.172] 2023-01-04 17:22:24

Мэдээ.МН [url=http://www.g98l3r5saxjd94w2gf176ca90475mop6s.org/]uzikzbkfxbf[/url] zikzbkfxbf http://www.g98l3r5saxjd94w2gf176ca90475mop6s.org/ azikzbkfxbf

lceqdzlbwkjz [178.158.22.30] 2022-06-18 11:11:30

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lvjezolgshlr [178.158.22.30] 2022-06-18 05:51:05

http://tinyurl.com/2c8bpwhl

luflqmljysin [178.158.22.30] 2022-06-17 18:07:22

http://tinyurl.com/26ebjz6k

lyfcqvlfssza [178.158.22.30] 2022-06-17 13:08:32

http://tinyurl.com/29db249e

leanswlovfwz [178.158.22.30] 2022-06-16 16:54:40

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lrsrgyliurdm [178.158.1.238] 2022-06-16 06:49:41

http://is.gd/uDGWbP

lsntaxlodpid [178.158.34.53] 2022-06-13 11:46:19

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 82553906 8945033 887851813129 9859125840416345026 13525008 4812611 279744166598 29208751447048765286 20946360 7507485 85449869877 91831527446243044133

llqwjwlgpwoq [178.158.34.53] 2022-06-13 01:30:19

https://bit.ly/Shkala-tonov 45484763 27439414 357360542607 61257173298471503072 81784061 14171391 36948800917 76355269596476263530 57472574 11132359 343631677287 88528618961729298524

ms-marveliwghs [178.158.1.48] 2022-06-04 02:21:36

В Хорошем Качестве 720p Hd Беги смотреть онлайн Фильм · Рейтинг · Год: · Страна: · Жанр: · Время:. 7908552 26897627 326851851559 272117775181283960 92003093 71505993 132636218601 2665743921812404615 44568979 26822188 638942002384 44909762314416399499

ms-marvelxvpnz [178.158.1.48] 2022-06-03 18:47:59

Фильм смотрите бесплатно на Filmix. Запретная кухня просмотр фильма онлайн ТОП 100 самых лучших фильмов смотреть онлайн 13299923 83706609 636726053731 80124623322628226660 14703186 3724081 312641533533 78853284750632319027 72833490 33551034 89476994407 8900588657188318824

ms-marvelydbep [178.158.51.144] 2022-05-29 16:24:55

Любимый фильм!

ms-marvelqnyrd [178.158.1.69] 2022-05-26 00:41:40

Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн Сериал Мисс Марвел 1 сезон смотреть онлайн все серии подряд в хорошем качестве hd 1080

18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.