Х. Амгаланбаатар: Даатгалын шинэтгэлийг ирэх оноос ахиад нэмэх гэж байгаа нь ядсан арга

Н.Алтанцэцэг / Нийслэл

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар тодруулга авлаа.

-Нийгмийн даатгалын шинэтгэлийг ирэх оноос нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нийгмийн даатгалын багц хууль 1995 онд батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш 15 жил болж байна. 15 жилийн өмнө нийгмийн даатгалын багц хуулийг өөрчилж, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын тогтолцоог бүрмөсөн өөрчлөх саналыг МҮЭ-ээс тавьж ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ асуудал дээр олон улсын болон дотоодын маш олон төсөл хөтөлбөр ажиллаж тодорхой саналыг гаргаж тавьдаг. Харин энэ дандаа улс төрийн шугамаар ажил хэрэг болж өөрчлөлт орохгүй байна. Ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоо алдагдалд орлоо. Удахгүй тэтгэврийн даатгалаас тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал хүнд байдалд орно гэж нийгмийн даатгалын шинэтгэлийг ирэх оноос ахиад нэмэх гэж байна. Энэ бол ядсан арга. Одоо энэ тогтолцоог өөрчилж сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр нь өвлөгдөх асуудлыг дэмжиж байгаа. Тэтгэврийн даатгалын тогтолцоо бараг ирээдүйд өөрөө хадгаламж хэлбэрээр аваад явах тогтолцоо руу орох нь илүү оновчтой.

-Тэтгэврийн сангийн мөнгийг энд тэнд хийчихдэг, эсвэл төсвийн алдагдлаа нөхдөг. Ингэж зориулалтын бусаар ашиглаад байгаа нь алдагдалтай байгаа юм биш үү?

-Тэтгэврийн даатгалын тогтолцоог төрийн санд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой . Эх үүсвэр нь тэнд байгаа. Засгийн эрхийг янз бүрийн улс төрийн хүчнүүд барилаа. Бодит зүйл байхгүй байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ашигтай хэлбэрээр байршуулах нь хөрөнгийг өсгөж байгаа хэлбэр гэж тухайн үед авч байсан. Хамгийн гол баталгаа хувь хэмжээ нь хариуцлагагүй хандсан байдлаас болж, нэг банкинд өндөр хувь хэмжээгээр байршуулсан. Тэр нь дампууралд орохоор ямар байдаг вэ гэдгийг “Капитал” банк болон бусад банкны байдлаас харж болно.

-Одоо тэр үлдэгдэл мөнгө хаана байгаа бол?

-Энэ мөнгөний асуудлыг ил тод болгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг хувьд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуулийн дагуу бүрдүүлэх ёстой. Даатгуулагчийг төлөөлсөн гурван хүн тэнд байх ёстой. Гэтэл нэг л хүн байна. Нөгөө хоёр нь ямар хүн байгаа нь тодорхой бус байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг бодитойгоор байршуулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.120] 2019-11-10 13:16:15

Энэ Амгаланбаатар маш их идэж уусан нөхөр дөө. Энд тэнд их олон амрагтай ч гэдэг юм билээ

Zochin [64.119.21.1] 2019-11-10 11:31:23

VE gej utsan huuheldeinii baiguullaga bolson do ard tumen er ni medne de humusin erh ashig der alagchilj handana mass hodolbol dagaj hodlono jishee ni bags emch nar. Busad ajiltnii erh ashig tui ch hamagui gej uzej tednii ugig sonsdoggui ni derhig bataldag da hoorhii

Зочин [203.91.115.48] 2019-11-09 16:05:33

Монголыг үйлдвэрчний эвлэл eрөөсөө ажил хийхгүй байна

Зочин [64.119.26.26] 2019-11-08 00:19:33

нийгмийн даатгалын шимтгэл

Зочин [192.82.70.200] 2019-11-07 14:05:13

Манайд үйлдвэрчний эвлэл гэж байдаг гэж үү?

29292929181 [183.177.100.10] 2019-11-07 12:51:40

ТЭТГЭВЭРИЙН ТОГТОЛЦООГ ИРЭЭДҮЙН ХАДГАЛАМЖ ХЭЛБЭРТ ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

УУР ХҮРЧ БАЙНА [183.177.100.10] 2019-11-07 12:49:30

2500 ГАРУЙХАН ХҮН АМТАЙ СУМАНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН 1 БАЙЦААГЧ 2 ДАВХАР БАЙШИНД СУУЖ БАЙНА ӨӨР ЯМАРЧ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ ҮҮНИЙГ МӨНГӨ УГААХ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ ВЭ ,,,,,,,,,,,,,,,,,ЭРДЭНЭ ГАХАЙ МИНЬ

8090909 [183.177.100.10] 2019-11-07 12:47:07

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 2020 ОНД НЭМЖ БАЙГАА НЬ ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ НАСААРАА ТӨЛӨӨД ТОГТООЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР НЬ ӨЧҮҮХЭН ЖААХАН , ТӨЛСӨН ШИМТГЭЛ НЬ ИХ БАЙГАА ЗЭРЭГ НЬ ҮНЭХЭЭР ТЭВЧИЖ БОЛМООРГҮЙ БАЙНА

zochin [192.82.64.12] 2019-11-07 11:43:11

shimtgel yum bishuu zuv bicheech


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.