Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэв.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164.372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцоллоо.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон долоон товчоогоор зөвшөөрлийн бичиггүй түүхий нүүрс тээвэрлэсэн 129 тээврийн хэрэгсэл 3542.6 тонн, даац хэтрүүлж ачсан 13 тээврийн хэрэгслийн 661.7 тонн түүхий нүүрсийг хураан авч, Амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан иргэдэд нэг сая 350 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.

Өнгөрөгч 10 дугаар сарын 11-нээс энэ сарын 06-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж 20.7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.24.187] 2019-11-07 20:01:21

Нүүрс хийчихээд яндангаа авч өрхөө бүтээж байгааа малыг хүн амины санаатай хэрэгт татах юм биш үү?

Зочин [139.5.216.61] 2019-11-07 15:38:51

Өршөөлөөр обшоор данснаас орж ирсэн мөнгөөр зөвхөн орон сууц бариулах хэрэгтэй. Ерөнхийлөгч бас адилхан.

Зочин [139.5.216.61] 2019-11-07 15:36:37

Удахгүй хаалгаа дэлгээстэй байлга, хааж болохгүй гэж хэлэх байхдаа.

zochin [66.181.161.43] 2019-11-07 14:34:57

Гал түлчээд яндангаа авна гэж юу байхав дээ ямар нэг аргаар айлаа буруутгаад 5 толгойн нүүрс буруугүй болоод байх юм даа

Зочин [66.181.161.64] 2019-11-07 14:08:43

Сэтгүүлч ухаантай хулхины шахааны хурандаанцараа цас ороод байхад өрх онгорхой байж л байгуу

Олигтойхон [106.130.208.126] 2019-11-07 13:29:03

Бүх шатандаа хамтраад орон сууцжуулах асуудлыг шийдээд хотыг огт гэр хороолол Байгаагүй юм шиг болгож болно .... Хуйвалдаад байхаар яаж бүтэх бэ дээ ямар ч ажил

Ганаа [202.126.89.16] 2019-11-07 13:06:07

Энэ түлшийг түлсэн үед оройн цагаар агаарт ямар нэг эвгүй хийний үнэр үнэртэж дотор муухайрах бөөлжис хүрэх юм бна лээ ялангуяа 32-н тойрог гол утааны цэгүүдээр шүү дарга нар ямар машинаас бууж алхах автобус хүлээх биш дээ амьдралаа гэж

Зочин [59.153.87.173] 2019-11-07 12:31:21

ЭНЭ ТҮЛШИЙГ БҮТЭЛГҮЙТҮҮЛЭХ ГЭЖ ИХ ТЭМЦЭЖ БАЙНА ДАА

Ххр [203.91.115.45] 2019-11-07 12:13:35

ЧИ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ОНЦГОЙГООС ХӨӨГДӨЖ БАЙСАН НОВШ Л БНА НЭРГҮЙ ГЭЖ ХҮРЭЛСҮХИЙН БӨГС ДОЛООГЧ

Bold o [223.62.216.56] 2019-11-07 11:50:54

Ih l hortoi tulsh yum bn daa er ni zasgai l bhgui bol dor ni ugaartaj uheh ed bn daa


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.