Иргэд, олон нийтийн санал авч байна

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид нийт таван багийн долоон бүтээл ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, нэгдсэн дүнгээ гаргана.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төслийн уралдаанд төлөвлөлтийн шийдлийг оновчтой тогтоосон, үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-11-07 16:25:23

санал авч яадгийн бараг бүх л газарт хийлгэх хүсэлтэй хүмүүс байгаа шүү дээ. зүүгээр л хий

Зочин [103.57.95.189] 2019-11-07 15:29:11

Энэ сансарын клонкын гүүрэн гарцан доогуур явган хүн явах зам байхгүй байгаа зам дээр нь түц тавьсан машин зам дээр мөргүүлэх гээд явж байна

Зочин [202.126.88.167] 2019-11-07 12:03:56

Монгол жолооч ойлгож явж чадаргүй замын зураг бн. Уран зураг байвалч болохл юм.

Зочин [124.158.95.138] 2019-11-07 13:44:00

Явган хүний зам шүү дээ,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.