Б.Баярмагнай: Өнгөрсөн хугацаанд төрд нүүрлэсэн олон “дотоодын дайсан”-тай болжээ

Ц.Анударь / Нийгэм

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр /2019.11.07/ төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч хойшилсон.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу өнөөдөр 11:00 цагаас төв талбай дээр "Эх орон дуудаж байна" жагсаал Төрийн дуулал эгшиглүүлэн эхэллээ.

Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай жагсаалыг нээж “1990 онд Монгол Улсад түүхэн цаг үе тохиосон. Ардчилсан чөлөөт зах зээлд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, Монголын ард түмэн эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. Төр засгаа ардчилсан чөлөөт системээр сонгож ирсэн. Өнгөрсөн 27 жил бид бүхэн төрийнхөө эрх барих дээд байгууллагуудыг сонгож, бүх итгэлээ өгч ирсэн. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэлгүй, төрдөө Монгол Улсынхаа хувь заяаг даатгаж ирсэн. Өнөөдөр бид бодит байдалтайгаа эвлэрэх цаг болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд монгол төрд нүүрлэсэн хулгайчид, төрийн өмчийн луйварчид, монгол төрөөс баяжигчид, тэрбумтнууд, Монголын төрийн өмчийг хувьдаа завшигчид, оффшор данстай луйварчид, төрийн албыг авилгын сүлжээ болгогчид гээд төрд нүүрлэсэн олон дайсантай болжээ. Тэднийг нэгтгээд “Дотоодын дайсан” гэж нэрлэчихээд байна. Бид бүхэн тэдэнтэй тэмцэх цаг нь болсон. Дээрээс нь монгол төрийн алба мухардалд орж, төрийн тогтолцоо бүхэлдээ гажуудал, хямралд орчихлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд бодит аюул занал бий болчихоод байна. Бид бүхэн үүнтэй нэг ч өдөр эвлэрэх боломжгүй болчихоод байна. Тийм учраас “Монголын үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад эх оронч иргэд, төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд санал нэгтэйгээр энэ хөдөлгөөнийг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар 100 орчим төрийн бус байгууллагууд нэгдсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн жагсаалаар ард түмнийхээ индэр болгоё, ард түмэн бодит байдлыг өөрсдөө хэлье, бид тэр дуу хоолойг нь УИХ-д өргөе. Өнөөдрийн жагсаалын зорилго бол болохгүй байгаа нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагыг хүргүүлэхэд оршино. Ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй болчихсон УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлэх гэж цугласан юм” гэв.


Сэтгэгдэл

Zochin [41.90.41.160] 2019-11-11 04:04:46

Zuv zuv. Ard tumen uneheer tevcheeree barj baina. Zasag tur bidneer togloj guitslee. Dormjlood l baij baidag bolloo

zochin [202.126.89.161] 2019-11-10 02:44:09

zi enkhbold battulga 2 zohion baiguulj bga uym shig sanagdaad bga uym bvh erh medliig avchih sanaatai

Тэмц [103.26.193.105] 2019-11-09 16:31:01

Тэмцэлгүй ард түмэн сөнөдөг жамтай!!!! Өөрсдийг нь ингэж доромжтлж тл цагаанаар дээрэмдэж,луйвардаж,хулгайлж байхад тэмцэхгүй юм бол тэгээд та сөнөж байна гэж бодоорой?! Сөнөхгүйн төлөө сэтгэл зүрхээрээ босож тэмцэж эхэлснийг харин маш сайн дэмжиж туслах хэрэгтэй!!? Энд юун элэгдорж,батүүл гм тэд нар чинь түүхийн хуудаснаас хаягдсан шүү дээ?! Одоо тэднийг шорон,шийтгэл л хүлээж байгаа!!!

Зочин [103.229.121.233] 2019-11-09 09:17:30

Энүүний цаана Элбэгдорж л байгаа шдээ. Мэлгэр тэр 2 Эрдэнэтийг Монголын бүх баялагийг дээрэмдэж байж Хүрэлсүхэд хонгилтой монгилтойгоо шаалгасан өш хонзонгоороо хийж байгаа юм гэсэн шүү.

Зочин [202.179.31.5] 2019-11-09 05:49:36

Дэмжиж байна,маш зөв алхам гэж үзэж байгаа,гэхдээ энэ хөдөлгөөний ард Хүрэлсүх,Баттулга хоёр байх вий,тэр хоёроос хол ерөнхийдөө одоогийн улс төрчдөөс нэгийн ч наад үйл ажиллагаандаа оролцуулахгүй байх нь зөв.Эх орон гэсэн шудрага энгийн иргэд,сэхээтнүүдээл татан оролцуул.та нартаа амжилт хүсье.

Зочин [202.179.4.242] 2019-11-08 09:51:52

Хүрэлсүх цэргийн бага дарга байсан хүмүүсийг цуглуулж өөрийгөө дэмжихийг уриалсан.Жагсаалыг КОМАНДЛАГЧ өөрийнх нь үйл ажиллагааг ерөнхийлөгч бүрэн дэмжиж байгаа тухай зурагтаар ярьж байсан.Энэ хоёр үйлдлээс харахад цэргийн хүчээр төрийн эргэлт хийж ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэсэн оролдлого биш биз.АРД ТҮМЭН минь СОНОР СЭРЭМЖТЭЙ БОЛГООМЖТОЙ байгтун.8

Зочин [103.57.94.37] 2019-11-08 09:39:55

Эрх чөлөө. Хүн өөрийнхөө төлөө, хойч ирээдүйн төлөө оюун ухаанаа дайчлан, зовлон жаргалаа ярих эрхтэй. Энгийн сайхан жагсаал болж байна.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-08 09:10:06

ЖАГСААЛ ХИЙГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ ӨӨР ЮМ БОДОЖ ОЛООЧ ЭЭ. ГЭРТЭЭ БААХАН УЙДСАН,СОНИН СОНИН ГАРУУДЫГ ЦУГЛУУЛСАН ХӨГИЙН ЮМ ХИЙХ ЭЭ Л БОЛИМООР БАЙНА.

хх [202.55.191.205] 2019-11-08 09:01:10

солонгосыг ПАК генерал аварсан манай БАК генерал юм бишүү

Зочин [103.9.89.18] 2019-11-08 08:55:42

Одоо босох цаг болжээ Оройтвол Монголчууд эх оронгүй болно.

Зочин [182.160.33.115] 2019-11-08 07:34:25

Дэмжиж байна

Зочин [203.217.139.226] 2019-11-08 07:15:31

Дэмжиж байнаа. Энэ улс 30 тэрбум америк долларын өрөнд бариулж, төрийн алба нь авилгачид, луйварчдаар дүүрч, нийслэл нь утаа, өмхийндөө живж, хүн амын хагас нь ядууралд өртөөд байхад зүгээр байгаад байх хэрэг үү?

Уншигч [202.9.45.98] 2019-11-08 06:38:28

Тавилттай жүжиг шиг байсан.

зочин [202.131.229.246] 2019-11-08 06:33:09

Бид нэгдэж байж хүсэл зорилгоо нэгтгэж байж улс орноо зөв зам д нь оруулана шүү одоо энэ цаг арай биш ээ нэг ч хулгайч д хууль үйлчлээгүй ийм байж болохгүй байх аа

Зочин [202.9.43.217] 2019-11-08 06:22:02

үхэр монголчууд өөрсдөө сайн дураараа талбай дээр очиж жагсаал хий. түүнээс биш хэсэг хүмүүс болон намын уриагаар талбай дээр жагсаал хийвэл ямар ч нэмэргүй.

Зочин [202.21.108.182] 2019-11-08 06:19:53

УРАГШААА

Зочин [202.131.251.146] 2019-11-08 06:16:19

Ийм л зоригтой байх ёстой. Холимог цустангууд л элдвээр хэлж хор шар нь хөдөлж байгаа байх. Бүү шантар, ард олны диийлэнх нь дэмжиж байна. Худлаа гэвэл тааралдсан айа өрх, энгийн иргэдээс асуугаад үзээрэй. Нийтийн тээвэр дотор ч ялгаагүй.

ард [202.70.34.30] 2019-11-08 06:14:40

ий фронт хэзээ давшилтанд орохым ийм үед эрх мэдэлтнүүд,баячууд тэдний гэр бүл л хохироод үлддэг юм даа

Иргэн [66.181.187.31] 2019-11-08 06:03:22

Эр орныхоо ирээдүйн төлөө жагсаж байна дэмжиж байна Хар амиа бодсон арчаагүй бөгс долоогч ид дэмий юм бичиж байгаа царайг нь хардаа

Баянаа [202.55.188.44] 2019-11-08 05:55:35

Сэтгэл нь арчаагүй нөхөд бага хуц

Zochin [64.119.18.112] 2019-11-08 05:22:23

1 hunii jujig bolson ch yahav.cham shig nuurre nuugaad olon dolon yum bicheed suuhgui za.heleh ugee heleh erhtei

Сонгуулийн PR Action явагдаж эхлэв-ш. [202.131.225.53] 2019-11-08 05:05:54

Дайсан, эсэргүүн, оппортунист, өстөн, өшөөтөн, атаатан, зандалчин гээд 1937 оны үг хэллэгийг одоо 2019 онд сөхөж гаргаж хэрэглэж эхлэж байна уу? Фронт гэдэг нь 1941-45 оны хэллэг. Аргаа барчихсан юм. Элдэв хэрэггүй хөдөлгөөн үүсгээд л. Чааваас! Сонгууль дөхөж байгаагийн шинж юм байхдаа?

Зочин [66.181.160.84] 2019-11-14 11:20:32

Бас тангарагтай айн. Тэрнээсээ няцсан гээд лшүлсээ үсчүүлнэ. өөрсдөөс нь өөр үзэл бодолтой л хүн бол ална хядна,

Зочин [150.129.141.240] 2019-11-08 04:55:14

Элбэгдоржоос хүний санаанд орохгүй арга заль гарна шүү. Аргагүй л өс хонзон нь багтаж ядаж явна даа.

Зочин [202.179.27.227] 2019-11-08 04:52:56

зөв гэхдээ батзандан болд нартай нийлж бөлохгүй шүү цаадуул чинь хулихдана шүү

зочин [66.181.161.123] 2019-11-08 04:51:42

Зүгээр бдаг л жагсаал бна ш дээ сүр болоод бсан...

Зочин [103.111.68.3] 2019-11-08 04:48:18

ХУВЬСГАЛЫГ ХУУЛИАР ХИЙДЭГГҮЙ,

Зочин [66.181.160.84] 2019-11-14 11:21:09

ккк бас нэг хувьсгалч айн. няц даруулахаа мэдэхгүй байж

хх [202.55.191.205] 2019-11-08 04:39:55

дэмжиж байна

Зочин [103.111.68.3] 2019-11-08 04:37:29

Зөв ЭНЭ УЛС ОРОН СҮЙРЛИЙН ИРМЭГТ ТУЛЖ ОЧСОН. ӨӨРЧЛӨЛТ ШИНЧЛЭЛТИЙГ ОДОО ХИЙХГҮЙ БОЛ ОРОЙТОНО, БИД ХИЙХГҮЙ БОЛ ДАЙСНУУД ХИЙНЭ.

Зочин [150.129.141.240] 2019-11-08 04:37:17

Энэ Баярмагнай өнгөрсөн сонгуулиар Дундговийн тойрогт дэвшээд 1 хувийн санал аваагүй гэсэн. Одоо бас л дэвших санаатай юм байж дээ чааваас.

Ард [66.181.189.63] 2019-11-08 04:36:09

Битгий бусад намуудтай нийлээрэй Шинэ хүсэл зорилгоор нэгдвэл зөв байхаа

432 3w3ŕw [14.7.45.171] 2019-11-10 06:53:16

2332w e3dw32w

Зочин [202.21.96.76] 2019-11-08 05:14:53

Сонгогдох гэсэн нэг хүний "жүжиг" болж дуусах вий дэ


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.