Монгол судлалын Азийн гуравдугаар хурал болж байна

Л.Батцэнгэл / Боловсрол

Олон Улсын Монгол судлалын холбооны Азийн III хурал БНСУ-ын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл бусад эрдэмтэн мэргэдийн төлөөллийн хамт оролцож байгаа юм.

Олон Улсын Монгол судлалын холбооны хуралд дэлхийн 10 гаруй орны 69 судлаач зургаан салбарт хоёр өдрийн турш илтгэлээ хэлэлцүүлэх юм байна.

Хурлыг нээж Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун үг хэлсэн байна. Мөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баяр хүргэсэн илгээлтийг уншиж танилцууллаа.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:06

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.