Шуурхай албаны УАЗ Пургон автомашин гардуулж өглөө

Aдмин / Нийслэл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны УАЗ Пургон автомашиныг гардуулан өглөө.

Уг машиныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы дэмжлэгээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгосон. Налайх дүүрэг нь ой, хээр, тал хосолсон онцлогтой газар нутагтай учир Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймэр унтраах, үер усны болон эрэн хайх аврах ажиллагааны дуудлага зонхилдог . Иймд үүрэг гүйцэтгэхэд туулах чадвар сайтай автомашинтай болсон нь ач холбогдолтой юм. Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Би [203.91.115.52] 2019-11-08 14:48:47

ОБЁГ ДАРГА БАДРАЛАА ӨМНӨХ ХООМОН ХӨНДИЙ ГАЗЁЛЬ БОЛОН ГАЛЫН МАШИНУУД ЧИНЬ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ЗЭВЭНД ИДЭГДЭЖ ГРАЖИД ЗАЫ ЭЗЛЭЭД ХОГ БОЛЖ БНА. ГАНЦ ПУРГОН ӨГӨХӨД ЮУН СҮРТЭЙ ЮМ. ӨМНӨХ НИЙЛҮҮЛЖ ШАХСАН МАШИНУУДААС ОЛИГТОЙ ЮМ АЛГА ШҮҮХ ЗӨВ ШҮҮХ БИЗ ДЭЭ.НААД ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ГЭЭД ДАГУУЛЖ ЯВАА НӨХӨР НЬ ГАДААД УЛСААС ЗУДАНД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ХАНДИВЛАСАН МӨНГӨНӨӨС 3700 ДОЛЛАР ХУЛГАЙЛЖ БАРИГДААД ОНЦГОЙГООС ХӨӨГДӨЖ БАЙСАН ЭТГЭЭД ЭД БҮГД ХУЛГАЙЧ НАР ЮУ ИЛҮҮ ХАРЖ ЯВАА БОЛ ГУТАМШИГУУД ОНЦГОЙГ САМАРЧ ДУУСЧЭЭ ЭД БҮГД ТАНЫ ТОМИЛСОН ХҮМҮҮС ЁС У.ХҮРЭЛСҮХЭЭ ЭД НАРАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТА ХОЛ ЯВАХГҮЙ ТАНЫГ АЛАХ ХҮМҮҮС ӨЛӨН НҮДТЭНГҮҮД


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.