Вьетнамын олон нийтийн эсэргүүцлээр Жэки Чаныг оролцуулахгүй гэв

Ц.Анударь / Гадаад мэдээ

Жэки Чан ирэх Ням гарагт Вьетнам улсад зочилж, “Operation Smile” нэртэй буяны байгууллагын арга хэмжээнд оролцох байжээ.

Уг байгууллага нь нүүрний гаж хөгжилтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх ажлыг зохион байгуулдаг юм. Гэвч кино одыг ирэх тухай мэдээ тарсны дараа вьетнамчууд “Operation Smiles” байгууллагын фэйсбүүк хуудас руу олон мянгаараа хандаж, эсэргүүцэл илэрхийлжээ.

Өмнөд Хятадын тэнгист хоёр орны дунд байдаг газар нутгийн маргаан үүнд нөлөөлсөн байна. Жэк Чан нь энэ бүс нутагт Бээжингийн эрх баригчдын тогтоосон хил хязгаарыг дэмждэгээ өмнө нь илэрхийлж байсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг Хятад, Вьетнамаас гадна Филиппин, Тайвань, Малайз, Бруней улсууд булаацалдан маргадаг. Тэдгээрийн дотроос Вьетнам улс Бээжингийн бодлогыг хамгийн ширүүн эсэргүүцдэг юм.

Вьетнамын олон нийт ийнхүү эсэргүүцсэн учраас “Operation Smile” байгууллага арга хэмжээндээ Жэки Чаныг оролцуулахгүй болсныг өнөөдөр зарлажээ.

Жэки Чан саяхан бас Хонг Конгийн хямралын асуудлаар Бээжингийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон нийтийн дунд маргаан үүсгэж байв. Эх газрын Хятадууд түүнийг магтан сайшааж байсан бол төрөлх хот Хонг Конгийн иргэд нь кино одыг буруутгаж байжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх ихэнх арлыг Бээжин өөрийн газар нутагт тооцдог. Ингэхдээ 1940-өөд оны үед Японы хяналтаас Хятадын Бүгд Найрамдах Улсын чөлөөлж авсан газар нутгийн зураглалыг түүхэн эх сурвалжаа болгодог юм.

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын орчимд эрдэс баялагийн их нөөц бий гэж үздэгээс олон улс орнууд маргаан үүсгэж байна

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2019-11-11 12:31:59

Солиотой төлөгнүүд, буяны арга хэмжээг ингэж улстөржүүлэх хэрэггүй л баймаар

Манжин [64.119.20.209] 2019-11-09 10:38:53

Жэки хятад байж солиорогүй бол вьетнамын талд зогсох уу. Харин ч улсынхаа байр суурийг сахидаг эх оронч хүн харагдаж байна. Тэгээд ч Хятад Вьетнамын асуудалыг дүгнэх монголчуудад хүртээл байна уу.

Зочин [202.179.31.72] 2019-11-09 11:41:08

Bid 1 ium dugneh heregtei bn. Ene bol Hyatad uls-n horshuudtei gazar nutagiin margaantai bgaa uyavdal ium. Mongol ulsaas ch gsen gazar avsan. Mongol Uls ene buhend seremjtei baih heregtei bn!!! Tet r choloot bus gdegee bolih heregtei. Visa-gui hyatduud oruulaad ted butsaad garah uu/ Olon jiliin daraa gazar nutagiin margaan gargana shu dee.

Зочин [66.181.190.52] 2019-11-09 11:14:39

Өмхий хужаа нар оролцохгүй хэрэг гэж байхгүй саранд хүртэл хуцдаг нохойнууд чинь хужаа нар шүү дээ

Оожоо [202.9.42.113] 2019-11-09 10:27:38

Өмхий хужаа нар ерөөсөө л ийм зантай шүү дээ. Өөрсийн хийсэн газрын зураг дээр монгол улын газар нутгийг өөрийн газар нутагтаа оруулж хэвэлсэн байдаг.

Зочин [66.181.188.84] 2019-11-08 19:17:49

Chaki hunshgui l bna daa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.