Дулаацах гэж барилгын дээвэр дээр гал түлжээ

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 222" хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.9.43.6] 2019-11-09 11:53:08

ЯАВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ ТА МИНЬ ЭЭ ,ХАР ЦААС -ХАР ТОСНООС ЭХЛЭЭД ГАЛД МАШ ХУРДАН НОЦДОГ МАТЕРИАЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ,ӨНДРӨӨС АЛДСАН "ГАЛ"-САЛХИНД ХИЙСЧ ХАЖУУ ХАВИЙН БАРИЛГА ГАЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР ШҮҮ ДЭЭ ,ХЭРХЭВЧ ДЭЭВЭР ДЭЭР ГАЛ ТҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.