Б.Серик, Н.Хадбаатар, Ч.Марал-Эрдэнэ нар Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ц.Анударь / Спорт

БНСУ-ын Чёнжү 2019 хотноо болж буй Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100кг жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Б.Серик хүрэл медаль хүртлээ. Б.Серик эхний тойрогт Туркменстаны Руслан Есгеровыг, дараагийн шатанд Украины Алексей Мойсиеиевийг ялан зооны аваргын төлөө ОХУ-ын Руслан Киселевт ялагджээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -74кг жинд барилдсан 2019 оны "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын мөнгөн медальт, Хилчин спорт хорооны тамирчин Н.Хадбаатар эхний тойрогт Вьетнамын Нгуен Кэйт, 2-р тойрогт Ирландын Стивен Януковичийг, шөвгийн наймд Испаний Николас Медина нарыг тус тус ялж хагас шигшээд Дэлхийн 3-н удаагийн аварга ОХУ-ын Уали Куржевт ялагдснаар хүрэл медаль хүртлээ.

image

Эрэгтэйчүүдийн -57кг жинд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ , Хангарьд спорт клубын тамирчин 2016 оны дэлхийн аварга Ч.Марал-Эрдэнэ эхний тойрогт Францын Стивен Блот, удаах шатанд Украины Улазислау Бурдзийг тус тус ялж, зооны аваргын төлөө Гүржийн Вахтанги Чидрашвилид ялагдан, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Кайрбейрди Айдинбайг оноогоор ялснаар хүрэл медалийн эзэн болсон юм. Ингэснээр ОУХМ Ч.Марал-Эрдэнэ самбо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль буюу иж бүрдэл медальтай тамирчин боллоо.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:01

болд [202.21.113.54] 2019-11-11 00:31:16

самбо олимпт орохгүй ээ. Нэг орны тамирчдын илт давамгай байдлыг олимпийн хорооноос дэмжидэггүй. Самбо бөх бол оросын тамирчдыг байнга өөгшүүлсэн тийм л спорт. Бүх жингийн 1-3 д гадаад хүн түрүүлбэл их юм.

Зочин [202.179.31.64] 2019-11-10 07:25:54

Sambo boh-g hen boh geh ve.

Зочин [202.21.108.84] 2019-11-10 12:12:29

Удахгүй олимпийн төрөлд орох байх шүү

amjilt [150.65.12.3] 2019-11-10 06:05:39

amjilt husii zaluu mini

amjilt [202.87.69.13] 2019-11-10 06:04:45

hahahahahaha


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.