Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнд хяналтыг бий болгоё

Н.Алтанцэцэг / Боловсрол

Хүүхэд сургуулийн ойролцоо зам тээврийн осолд орох, эд зүйлээ дээрэмдүүлэх зэрэг өөрийн буруугаас биш, томчуудын хайнга хариуцлагагүй байдлаас болж хохирох нь их. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар сургуулийн орчин хүүхдэд аюултай эсэхийг тандаж Нийслэлийн ерөнхий боловсролын 242 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 596, нийт 838 байгууллагын гадаад орчны аюулгүй байдлыг судлахад 2224 зөрчил илэрчээ.

ХОРИГЛОЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ СУРГУУЛЬ ДОТРОО ЗАРАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Сургуулийн орчим газартай холбоотой барилга байшин барьсан барьж байгаа, барихаар зэхсэн зэрэг үйлдэлтэй холбоотой зөрчил тоолж баршгүй. Мөн хүүхдүүд сургуулийнхаа орчинд, цайны газартаа чанаргүй хоол хүнс идэж, эрүүл мэндээрээ хохирох нь жирийн үзэгдэл болж байгаа. Хуршсан тосонд хайрсан хуушуур, мантуун бууз, ороомог зэрэг шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэж байна. Мөн өнөөдрийн байдлаар ЕБС-иудын ойр орчим байгаа Хүнсний дэлгүүр болон ТҮЦ-үүд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалсаар л байна. Тухайлбал, гуравдугаар сургуулийн ойр орчимд байгаа бүх ТҮЦ-үүд “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн"-ийг худалдаалж байна. Эдгээр ТҮЦ-ний эзэд “Бид зөвшөөрөлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг. Энд ямар нэгэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байхгүй. Одоо үйлчилгээ авч байгаа хүн бүр бүтээгдэхүүний хаяг шошгыг сайн харж байж худалдан авалт хийдэг болчихсон.

image

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгалт хийдэг. Сургуулийн хүүхдүүд гэхээс илүүтэй иргэд ихээр үйлчлүүлдэг. Хориглож байгаа зүйлээ сургууль дотроо зарахгүй байхад болно шүү дээ” гэв. Уг нь сургуулийн орчинд транс тостой бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Гэвч хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалсаар л байна. Сургуулийн ойр орчимд Транс тостой болон хориглосон бүтээгдэхүүнийг худалдаалахаа хэзээ болих юм бол доо.

”SCHOOL POLICE” ЭРГҮҮЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ ГАРАХАА БОЛЬЧИХСОН

Эдгээр асуудлаас гадна сургуулийн орчинд хүүхдүүд автомашины осолд орох асуудал цөөнгүй гардаг. Уг 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллын жил" болгон тунхагласан. Гэвч хүүхдийн эрүүл мэнд болон аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдсөөр байна. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Г. Эрдэнэсүхээс тодруулахад "Хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол нэлээд гарсан. Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 2-3 дахин өссөн. Энэ юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр эцэг эх асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч болон жолооч нарын хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд амь насаа алдаж байна.

Мөн иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байгаатай холбоотой. Замын хөдөлгөөний дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж, замын хөдөлгөөний дүрэм дээр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэл болон суудалгүй тээврийн хэрэгсэлд тээвэрлэхгүй байх, автомашинд харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх зэрэг нэмэлт заалтыг оруулж өгсөн.

Гэвч үүнийг эцэг эхчүүд хэрэгжүүлэхгүй байна. Харин орон нутгийн зам дээр хүүхдүүд хүний өвөр дээр сууж явж байна. Зам тээврийн осол болоход хамгийн түрүүлж хүүхэд бэртэж, гэмтэж амь насаа алдаж, хүнд бэртэл авдаг. Иймээс эцэг эхчүүд анхааралдаа авах хэрэгтэй. Мөн сурган хүмүүжүүлэх багш нар хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгөхгүйгээр ганцааранг нь явуулж байгаа учраас зам тээврийн осолд орж байна. "Гараас гарт" гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байна. Иймээс энэ асуудал дээр хаана хаанаа анхаарах хэрэгтэй. "School police” эргүүлийг эцэг эхчүүд тогтмол хийж байгаа. Мөн энэ онд хүүхэд хамгааллын хөтөлбөрийг давхар явуулж байна. Ингэснээр хүүхэд хамгаалал хоёр дахин нэмэгдсэн. ”School police” эргүүлд эцэг эхчүүд хайхрамжгүй хандсанаас болж хүүхэд бэртдэг. Одоо эцэг эхчүүд өөрсдөө гарахаа больчихсон. Ажлын туслах, эсвэл жолоочоо гаргадаг. Энэ зөрчлийг хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээгээр илрүүлсэн. Жолооч нар сургууль болон хорооллын орчинд хурд хэтрүүлж, анхаарал боломжгүй явж байна. Үүнээс болж бага насны хүүхэд осолд өртөж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:06

Зочин [202.126.89.44] 2019-11-11 14:01:56

Хүний үнэр үнэртсэн дээр нь агааржуулагч цацсан хүнсний бүтээгдхүүнээс хүүхдүүд голдуу худалдан авалт хийдэг. элдэв нян бактер агуулсан жоом, бясаа үржсэн газраас тамхичид бас их үйлчлүүлнэ. арай хэтэрнээ. хотын төвд хаа хамаагүй түц.

Зочин [202.9.43.24] 2019-11-11 05:00:54

tegeed eniiigee hyanaj shalgaachee buh tutsnuud l iim baraa zardag, 5r surguuliin oir orchimd bol aimshigtai toirood tuts CU, Circle. surhii huuli gargaad l baidag ogt heregjdeggui.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.