Хонконгийн цагдаа босогчид руу гал нээж, гурван иргэнийг шархдуулжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хонконгийн босогчид өнөө өглөө эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр өглөөний 07:59 цагт Саи Ван Хо дүүрэгт болсон бослого арга хэмжээний үеэр цагдаагийн албан хаагч тэмцэгчид рүү гал нээж гурван иргэнийг буудсан хэрэг гарчээ.

Тэмцэгчид даваа гаригийн ажил эхлэхээс өмнө буюу 7:40 цагаас метроны хэвийн үйл ажиллагааг саатуулах зорилгоор авто замуудыг хааж эхэлсэн байна. Тухайн үед цагдаагийн хоёр алба хаагч Вонта Си талбайд цуглан зам хааж эхэлсэн эсэргүүцэгчидтэй тохиролцож, бослого гаргаж буй шалтгааныг нь хүндэлж байгаа ч бусдад түвэг учруулахгүйн үүднээс уг арга хэмжээгээ зогсоохыг ятгасан байна. Энэ үеэр хоёр эсэргүүцэгч талбайг чөлөөлж явахыг хүсээгүйн улмаас тэдэнд нэгжлэг явуулсан байна. Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид болон эсэргүүцэгч нарын хооронд маргаан үүсч, хүч хэрэглэжээ. Тухайн үед ойр орчимд байсан иргэд бичлэг хийж эхэлсэн бөгөөд эсэргүүцэгчдийн дайралтад өртсөн цагдаагийн албан хаагч гурван удаа гал нээж гурван иргэнийг шархдуулж буй бичлэг цахим орчинд цацагдаад байгаа юм.

Үүний дараа эсэргүүцэгчид буудалцаан болсон газар олноороо цуглаж цагдаа нарыг “алуурчид” гэж хашхиран эмх замбараагүй байдал үүсгээд байна. Цагдаагийн нэмэлт хүч эмх замбараагүй байдлыг дарахаар жагсагчид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар галлаж байна.

Одоогоор хэрэг явдлын талаар албан ёсны мэдэгдлийг Хонконгийн онцгой удирдлагын бүсийн засаг захиргаа болон цагдаагийн албаны зүгээс хийгээгүй байгаа юм. Харин эмх замбараагүй байдалтай холбоотойгоор метроны хэвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүн гудамж талбайд хяналт тогтоохоор оролдож байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:04

Зөв байна. Цагдаагийн эрхийн асуудал. [202.131.225.53] 2019-11-11 06:58:26

Төрийн цагдааруу дайрсан л бол цагдаа буу хэрэглэх эрхтэй. Цагдаа хүн өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тавьсан шаардлагаа биелүүлэхийг бусдаас шаардах ЭРХТЭЙ. Хаашаа юм бэ? Цагдаа хүн тэгээд өөрийгөө жагсагчдад дээрэлхүүлээд, зодуулаад байх юм уу? Ягшдээ!

Чам шиг юмаар заалгахгүй. Тайван баАж үз. [202.131.225.53] 2019-11-12 02:43:51

Хятадын цагдаа юү хийх нь чамд ямар хамаатай юм бэ? Хятадын цагдаа хятадуудаа зохицуулж байна. Харин чи түүнд нь битгий хутгалд. Чам шиг юм Гонгонгт болж байгаа юманд ямар хамаатай юм бэ? Хятадын төрийн цагдаа ажлаа хийж байна, өөрийгөө хамгаалж байна. Чи Монголд таван байж бай.

Зочин [202.9.42.225] 2019-11-11 08:00:10

egeneegee meder mal mini hong kong - taiwan - mongol

Зочин [202.9.42.225] 2019-11-11 07:59:48

egneegee meder malaa honk kong>taiwan>mongol

Зочин [202.9.42.225] 2019-11-11 07:58:07

Hong Kong hyatadiin busad mujtai status ijil bolsonoor daraagiin ereen bolno hezeech umnux hong kong-iin daitai hugjuulj avch yavj chadahgyi sh de!? teed ch naad uls chini erx chuluuniixuu tuluu temtsej bn ochij uzeegyi nuhcul baidliig medehgyi bj bitgii hyatadiin buunii nohoi bolj hutsda

Зочин [202.9.45.141] 2019-11-11 06:55:46

Даралттай усаар галлаж байна. Залруулах нь : Даралттай ус шүршиж байна.

Зочин [223.11.139.107] 2019-11-11 03:21:48

hyatad dir n humna bhaa

zochin [73.51.245.247] 2019-11-11 02:50:52

jinxene goe yum odoo exlene

Зочин [223.72.81.168] 2019-11-11 02:30:11

temtsej chaddag humuus

би [202.70.44.46] 2019-11-11 02:12:55

алаад бай, алаад бай, ХОНГОНКчуудад ийм өрдчилалзохихгүй


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.