Ираны нефтийн нөөцийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх том ордыг нээжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ТЕХРАН. /Reuters/. Ираны нефтийн нөөцийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх нефтийн том ордыг нээсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгджээ.

Х.Рухани ням гарагт мэдэгдэхдээ, Ираны инженерүүд 53 тэрбум торх нефтийн нөөц бүхий ордыг илрүүлсэн гэжээ. Түүний хэлснээр, Хузестан мужийн баруун өмнөд хэсэгт оршдог нефтийн орд 2400 хавтгай дөрвөлжин километрыг хамардаг ажээ.

Их Британийн нефть, байгалийн хийн “BP” компанийн тооцоогоор Иран улс 155.6 тэрбум торх нефтийн нөөцтэйгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд тус улсын нефтийн шинэ нөөц үнэн зөв болох нь батлагдсан тохиолдолд жагсаалтын гуравдугаарт буюу Венесуэл, Саудын Арабын араас бичигдэх аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:04

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.