Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртжээ

Ц.Анударь / Нийгэм

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 545 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 397 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 11 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 9-ний 16.30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг "Оросын булаг" гэх газар засмал замд "Hyundai accent" загварийн тээврийн хэрэгсэл онхолдож, 52 настай зорчигчийн амь хохирсон байна. Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 51 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.