“Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол улсын засгийн газар, Украин улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т гарын үсэг зурав

Aдмин / Нийгэм

“Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Варшав хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн тус улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин Улсын Засгийн газрыг төлөөлөн Украин Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар гарын үсэг зурав.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, албан ёсны уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчилөхийн зэрэгцээ, бизнес, аялал жуулчлалын болон бусад салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна.

image

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

зочин [64.119.18.154] 2019-11-11 06:00:18

Хэдийнээс үйлчлэх юм. Яагаад Украйнчуудад 90 хоног гэж давуу эрх олгов. Ижилхэн 90 хоног баймаар тайлбарлана уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.