Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна

Aдмин / Нийгэм

Статистикийн өдөр, Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан "Статистикийн салбарын ололт, амжилт" хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Баярын хурлыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа үг хэлсэн. Мөн тус хурлын нээлтийн үеэр ҮСГ-ын дарга асан Ч.Даваасүрэн, ҮСХ-ны дэд дарга асан Б.Батмөнх, Б.Эрдэнэсүрэн, ҮСХ-ны Ерөнхий менежер асан Б.Ганбат нар хүндэт зочиноор уригдаж, үг хэлэв.

image

Улсын анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу 1924 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг зургаан хүний орон тоотой байгуулснаар статистикийн байгууллагын суурь тавигдсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдан Тоо бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, 1964 оноос албан ёсоор Статистикийн байгууллага гэж нэрлэгдэх болсон.

Үндэсний статистикийн хороо болон 21 аймаг, 9 дүүрэгт статистикийн хэлтэст, Нийслэлийн статистикийн газарт нийтдээ 320 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл

статистикч хүн [202.131.245.69] 2019-11-12 05:33:55

статистик бол аль ч цаг үед шинжлэх ухаанч зарчмаа алдаагүй байгууллага шүү. буруутгамаар бол АН, МАН-ыг, төр засгийн удирдлагад улс төрийн томилгоо хийж статистик гэж юу болохыг огт мэддэггүй гарч ирсэн хүмүүсийг л буруутга. дээрээс нь статистикийг огт гадарлахгүй байж худлаа гэж ойлгодог хүмүүс өөрсдийгөө буруутга. статистик бол мэддэг нэгэнд нь мэргэн цоохор, мэддэггүй боловсролгүй нэгэнд бол эрээн цоохор л гэж ойлгогдоно.

Зочин [195.46.106.44] 2019-11-12 01:45:25

Миегийн нуруун дээр гишгиж гарч ирсэн Ариунзаяа гэдэг энэ хүнийг та нар юм мэддэг, чаддаг , чадвартай хүн гэж бодож байна уу. Өөрийгөө рекламдсан өвөөгөөрөө халхавч хийсэн ядмагхан энэ хүүхнээр статистикийн албаа толгойлуулаад сууж байгаа улс хөөрхий.Доор нь жоохон гайгүй хэдэн хүн байгаа тулдаа л өдөр хоногийг өнгөрөөж байгаа шүү.За даа Жасрай гуайн хүмүүжил байхдаа.

хамт ажилладаг хүн [202.131.245.69] 2019-11-12 05:38:16

хүн болгонд дутагдал бий. бас ингэж гутаан доромжилж үгүйсгэж болохгүй. Идэвхитэй, зүтгэлтэй юм хурдан сурдаг, юмыг мэдэж авах гэж асууж лавлаж суралцдаг, залуу хүн гэхэд зовсон ядарсан амьтныг дээрэлхдэггүй хүн сайтай хүн байна лээ.

зочин [64.119.23.178] 2019-11-11 11:19:55

Төрийн сармагчингуудад төрийн бүх шатныханд худал,хуурамч мэдээлэл өгч улс орныг дампууралд оруулж тамын орон болгочихоод юун 95 жил вэ?

зочин [202.131.245.69] 2019-11-12 07:54:03

статистик гэж юу хэлдэгийг сайн судал


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.