Гишүүд хариуцлагаа хүлээх үлдлээ

Л.Батцэнгэл / Хууль

-Эхний найман гишүүний нэрийг зарлачихад дараагийн дөч тавь нь ч шүүхийн хаалга руу цувна даа-

Түмний итгэл дээр дөрөөлж төрийн жолоо атгасан мөртлөө элгэн хаднаас ургасан юм шиг хатуу сэтгэл гарган элгэн түмнийхээ өр рүү өшиглөдөг УИХ-ын гишүүд олширч байгаа. Угаасаа одоо засаг залж, төр түшиж байгаа УИХ ямар ч чадамжгүй, хулгайч, хүчиндэгч, гэмт этгээдүүдийн хоргодох оромж болсныг түмэн олон мэдэхээс цаагуур мэдэж буй. Хамгийн гол нь төрийн гурван өндөрлөгийн хоёр нь үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хатуу тэмцэхээ андгайлан тангарагласан. УИХ-ын гишүүн болуутаа ард түмний халаас руу гараа дүрж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг олзоо булаалдан зулгаах цөөвөр чоно мэт дайрч луйвардсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ “2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон. УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёсзүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсдөдөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.

УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөлд байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёсзүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ” гэж УИХ-ыг тарахыг уриалсан.

Харамсалтай нь эрх ашиг, албан тушаалаараа сүлбэлдсэн төрийн түшээд ЖДҮ-чин болцгоосноороо ихэд бахархах болсон нь нууц биш. “Манай ээж, аав, эгч, дүү, эхнэр хүүхэд авсан. Тэгээд юу гэж” гэж үл тоосон байдлаар ард түмэнд ард түмнийх нь индэр дээрээс салаавч үзүүлэх болсон. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч аргаа барж “Хулгайч нар Монголын төрд битгий гараасай. Олигархиуд Монголын төрөөс зайлах ёстой. Та нар Монголын төрд ирж заавал үүрлэх ямар шаардлага байна. Олигархиуд хулгай хийнэ. Хүний амины хэрэгт холбогдоно. Концессдоно. ЖДҮ-днэ. “Бүх юм”-ыг хийж байгаа. Энэнтэй хатуу тэмцэнэ. Энэ дээр Ерөнхий сайд хатуу байр суурьтай байгаа. Та нараас би айхгүй шүү” гэж зоригтойхон дуугарсан. ЖДҮ-чин гишүүдийн хэргийг АТГ-аас заримыг нь хэрэг бүрдүүлээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ч прокурорын ширээний нүдэнд одоогоор дараастай байгаа яриа ч гарсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Одоо прокурор ажлаа хийх л үлдлээ. Мөнгө угаасан гишүүдээ хэдий болтол хамгаалах вэ. Прокурор эцсийн дүнг тавих ч АТГ-аас шалгаад буруутайг нь тогтоосон. Эдгээр найман гишүүний нэрийг албан ёсоор зарлахгүй байна” гэсэн.

Одоо шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог болсон эдгээр ЖДҮ-чин найман гишүүн хэн бэ гэсэн асуудал хүн бүхний толгойны өвчин болж байгаа. Зарим гишүүд ч зүрх нь бүжин туулай болчихсон бөжигнөж л байгаа. АТГ-ын албаны эх сурвалж ч “ЖДҮХС-гаас зээл авсан бүх компанийн санхүүгийн үйл ажиллагааг нарийвчлан шалгасан. Шалгалтын явцад хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн. Тухайлбал, зээл авсан ихэнх компани зориулалтын бусаар буюу өөр зүйлд захиран зарцуулсан байгаа. Нэр бүхий найман УИХ-ын гишүүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниудын данс руу ЖДҮ-гээс авсан зээлийн мөнгө шууд байршсан. Их хэмжээний мөнгө дансандаа байршуулсан банк бус санхүүгийн байгууллагынхан тэр мөнгийг өндөр хүүтэй бусдад зээлүүлсэн. Өөрөөр хэлбэл, төрөөс зээл аваад түүнийгээ мөнгө хүүлэх үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон” гэж байгаа. Монгол Улсад барьцаалан зээлдүүлэх буюу Банк бус санхүүгийн байгууллага 540 гаруй байдаг гэж байгаа гэдэг судалгааг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан байдаг. “Үндэсний шуудан” сонины өчигдрийн дугаарт ЖДҮХС-гаас зээл авсан найман гишүүний нэр хэн болох тухай таамаг дэвшүүлжээ.

image

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 700 сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй авсан. Түүний хамаарал бүхий “Капитал премиум” ББСБ жилийн 30 хувийн хүүтэй зээл олгодог гэж байгаа. Ж.Энхбаяр гишүүн их хэмжээний мөнгийг хоёр жил дараалан авчээ. Тэрээр “Газар партнерс”, “Газар капитал” ББСБ-уудтай. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг зээлсэн. Түүний мэдэлд “Тэнүүн капитал” ББСБ зуун хувь байдаг гэж байгаа. Гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий “Ирээдүй инвест” ББСБ 950 сая төгрөг зээлсэн. Энэ банк бус санхүүгийн байгууллага гэхэд жилийн 36-42 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байна. Энэ дөрвөн гишүүнийг нэр нь зарлагдахаар хүлээгдэж буй найман гишүүний тоонд багтах таамаг маш өндөр гэж хүмүүс үзэж буй. УИХ-ын гишүүн Я.Содбаатар эхнэрийнхээ бизнесийг дэмжиж дээд зэрэглэлийн сувиллын газарт нь 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг аж. “EpatoAnarvaan”- Төрсний дараах эх, нярайн сувилал”-д нялх биетэй эх, үрс долоо хоног сувилуулахад 2.9 сая төгрөг төлдөг байна. Нохойны хөшөө барьж алдаршсан Б.Батзориг ЖДҮ-гээс эхнэрийнхээ “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Н.Оюундарь гишүүн “Манай хүүгийн “Red star club” гэдэг компани зээл авсан. Би нөлөөлөөгүй. Хүү маань Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан” гэж хээвнэг өгүүлж байсныг санах хүн олон бий. УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүннү” компани 950 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авсныг “Аав авчихсан байсан. Би удахгүй төлчихнө” гэж сонгогч олноо даапаалсан.

За, тэгээд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, МАН-ын ирээдүйтэй залуу лидер Г.Тэмүүлэн, Ховдоос сонгогдсон О.Батнасан, 950 сая төгрөгийг “Дорнод гурил” ХХК-даа авсан Х.Болорчулуун нарын долоо найман зуун сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн нэр Ерөнхийлөгчийн үгэнд дурдсанчлан дөч тавь болтлоо өгсөөд өсөөд явчихна даа. Хонин холбоо гэдэг сүлжээсний хөвөрхий үзүүрээс татахад хөврөөд явчихдаг шиг эхний найман гишүүний нэрийг тодхон зарлачихад дараагийн дөч тавин гишүүн ч зангиатай нь зангианыхаа үзүүрээр, хүүхнүүд нь хүзүүнийхээ пансан алчууранд орооцолдоод АТГ-ын хаалгаар ороод явчихна даа. Ард түмний сайн сайхан боломжийг тэд төрд гараад хулгайлсан хүмүүс. Ерөнхийлөгчдөө бариад хорьчихдог шударга хуультай улс оронд бол энэ ЖДҮХС гэдэг бол ЖИНХЭНЭ ДЭЭРЭМЧНИЙ ҮНЭНИЙГ ХЭЛҮҮЛЭХ СУВАГ судаг шуудуу болоод явчихна даа, хөөрхий. Хонин холбоо гэдэг сүлжээсний хөвөрхий үзүүрээс татахад хөврөөд явчихдаг шиг эхний найман гишүүний нэрийг тодхон зарлачихад дараагийн дөч тавин гишүүн ч зангиатай нь зангианыхаа үзүүрээр, хүүхнүүд нь хүзүүнийхээ пансан алчууранд орооцолдоод АТГ-ын хаалгаар ороод явчихна даа. Ямартай ч АТГ-ынхны сейфэнд байгаа найман гишүүний нэр цагийн эрхээр тодрох нь цаасан шувууны үлгэр шиг л илхэн байна даа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:34:51

CACOk7 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:57

ene tor ard tymen syidjee!!! [148.60.92.227] 2019-11-13 10:23:22

Mongoliin ardyyd gej lalariin ardyyd syy!!!muusain arhichingyyd yostoi yil chini yhej dee!daanch ikhe haramsah yum minii Mongol iim baigaagyisen yachihsan nobsnyyd be?ta nar chini ichej yheh sibsegeen holison tord ajillaj baigaan ch ygyi ch itgeltei yg heleh hyngyi boljee!!doroitjee!!Mongol mini doosoo orj mehej baina daa!!Hytadyyd ta nart ebgent arhiaraa hordyylaj jims em tariagaaraa ta nariin medreliig hordyylaj iim noomoi doroi hylzengyi bolgojee!!ta nariin baij baigaag harahaas yridiin yil hereg nehej garch irsen met sanagdah yum yana daa!!Mongolchyyd aa!ta nariin arhidalt arai heternee!!!ebchin zoblon ediin synal ene bygd chini heterchee!!ylas yndesten iim baidaggyi yum daa!!

зочин [64.119.23.102] 2019-11-13 10:03:16

Ард олон минээ. 2020 оны сонгуулиар МАН-д суудал өгөхгүй байвал эдгээр луйварчид бүгд нарсанд сууна шүү дээ.

зочин [103.194.176.117] 2019-11-14 01:14:32

Та нар мөн сонгохгүй байж чадах байх даа харин ч бүгдээрээ л 2020 оны сонгуульд гарч ирэх нь нэгэнт ойлгомжтой ш дээ .Та нар зүгээр сошилээр солиороод байгаа болохоос яг цаг нь тулхаар бүгд л бүльх залгисан юм шиг болчиходог биз дээ

Кх! [202.131.225.53] 2019-11-13 03:17:40

Авч тавьж байтал нэг л мэдэхэд 2021 оны өршөөл болчихно.

ХН [202.179.26.89] 2019-11-13 01:13:55

БИД УУЧЛАХГҮЙ Л ГЭЭД БАЙХ ЮМ. ТЭГЭЭД ЯАХЫН. ЭД НАР ЗАСРАХ УУ. ЕР НЬ Ч ЭД НАРЫГ ЯААЯАЯА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШД. 6 САРД СОНГУУЛЬ БОЛДГООРОО Л БОЛНО. ЭД НАР Л ГАРДГААРАА ГАРНА ШД. ӨӨР ХЭН ГАРАХЫН.

зочин [103.194.176.117] 2019-11-14 01:21:25

Монголын ард түмэн УИХ 76 байхгүй бол хэн ч биш зүгээр нохой бааснууд та нар зүгээр өгсөн хоолыг гудар за УИХ 76 гавъяатай болхоос гай авчраашүй шүү

Зочин [192.82.65.160] 2019-11-13 00:33:21

Хариуцлагаа хэлээх үлдэх биш хөөш. Хоригдол болох л үлдлээ за.

FUCKiNG JDU [153.208.80.157] 2019-11-12 14:13:16

Muu JDU-chidiig bugdiig ni ambaardaad zailuul muu pizdakuudiig, eruug ni huga tsohi, shuud shaagaad unagaa pizda.....

Зочин [202.179.31.11] 2019-11-12 14:10:20

Хариуцлага хүлээлгэ !

ЖДҮ бол өмнөх засгийн газрыг унагахад оролцсоны төлөөх шагнал болж албан ёсоор тараагдсан хишиг [66.181.177.132] 2019-11-12 10:53:04

1

The hu...Mongol [192.82.75.62] 2019-11-12 10:34:26

Монгол ялна аа гэж...Гоё доо. Ард олон минь 3 сар л тэсч чадвал их гоё үйл явдлыг харж үзнэ дээ....

hvvrnvvd [130.185.187.97] 2019-11-12 10:04:52

4 jil ard tvmnii amand shoroo chihej gudruulaad . hugatsaa ni duushad 6 sar vldengvvt ... on garanguut ard tvmnii tsaling 8 % nemne gej tachaadaj baigaa hudraggvi ulugchingvvd . shvv. doromjilj gudarch chadlaa . 65 ulugchingvvdee . bvgd tonil .

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-12 08:56:54

ҮНЭН ЭСЭХИЙГ АРД ТҮМЭН ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ТЭГЖ ЧАДВАЛ 2020 ОН ШУЛУУН ШҮҮ

Зочин [203.217.139.227] 2019-11-12 08:08:29

Эд нар бол ёстой үзэн ядмаар новшнууд . Ядарсан ард түмнийхээ боломжийг хулгайлагчид

Зочин [202.126.89.111] 2019-11-12 09:29:20

Үнэн шүү дээ. Адгийн амьтад

Зочин [203.217.139.227] 2019-11-12 08:07:35

УИХ дахь ЖДҮ-ийн луйварчдыг хэрхэвч УУЧЛАХГҮЙ. Нэхэл хатуу байна шүү АРД ТҮМЭН минь

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-12 07:19:48

ТА НАРААР МОНГОЛЫН МУУ МУУХАЙ ДУУСАХ БОЛТУГАЙ

Зочин [103.229.123.47] 2019-11-12 06:44:08

Одоо л МАН нэр цэвэрлэх ажилаа муу хийвэл ахиад төрд гарахгүй болно. Энэ хэдэн хулгайч луйварчдаас болж олон зуун намын гишүүдын нэр төр бүх юм харалчих юмаа

Зочин [103.57.94.222] 2019-11-12 10:08:09

МАН дахиад төрд гарахгүй бол өөр хэнийг ч гаргах вэ дээ. Мөнгөгүй хүн төрд гарч чадахгүй шүү дээ.

Зочин [202.179.24.193] 2019-11-12 06:36:26

тэмцдэггүй ард түмэн мөхдөг,тэмбүүндээ баригдаад,өлөн оюутнууд нь өдөр автобусанд унтаад орой баар буудлаар эргэлдээд юу ч гэх вэ дээ хэлэх ч үг алга өөр зүйлгүй дээ

Авъяас чадлаараа л болно. [202.131.225.53] 2019-11-12 06:16:18

Хөрөнгө мөнгө хаана байгааг мэдрэхгүй, түүнийг гартаа оруулаад авах авъяас чадваргүй бол чимээгүй л сууж байгаач дээ. Мань мэт нь цөөхүүлээ мөртлөө тэр их хөрөнгийг мэдэлдээ оруулаад авч болж л байна ш дээ. Түүнээс 10-20 хувийг л та нарт өгөхөд хангалттай. Авъяасгүй, чадалгүй, дорой юм байж та нар юун их юманд шунадаг юм бэ?

Зочин [139.5.216.47] 2019-11-12 05:17:40

хонг конг ийн ард түмнийг хардаа.. нэг хуулийн заалтаас болж ямар их тэмцэж байна Гэтэл манайд хэрвээ тийм ард түмэн байсан бол ... хөөн хэлэлцэх хугацааг засаж дарж ял завшуулдаг. улсын үйлдвэрт сая саяын бараа шахдаг гэмт хэргийн хамаарал бүхий хүний байранд үнэгүй амьдардаг хуулийн сайдыг тэд зөвшөөрөх үү... зуу зуун саяаар нь ард түмний мөнгийг хулгайлдаг ИХ ын гишүүдийг тэд зөвшөөрөх үү... ард түмний өмч болох алт эрдэнэс нүүрсийг албан тушаалаа ашиглан хулгайлж тэрбумтан бболчихоод өлссөн ядарсан ард түмнээ хар жийп жагсааж хар хослол өмсөж ах дүүсийнхээ хурим найрыг хийж түүнийгээ сонин хэвлэлээр нэг цацаж доромжилж байгааг тэд хүлээн зөвшөөрөх үү.. ааааааааннн

odoo gishuunii huuhed gishuun, saidiin huuhed said ,alialigchiin huuhed alilagch,boldog bolj [139.5.217.48] 2019-11-12 05:01:31

yah geed gishuun boloh geed uheh geed baidag n todorhoi mongo,mongo mongo,ta nar torohdoo gar hooson irsen uhehdee gar hooson buzna shuu dee ur huuheddee mongo oloj ogood uhsen ch ted saihan amidarah n yuo l bol

ТЭМЦЭЛ [183.81.171.2] 2019-11-12 04:50:14

АРД ТҮМЭН ТЭМЦЭЖ ИХЭЛВЭЛ ЭДГЭЭР ЛУУВИРЧИД ЮУ Ч БИШ ЭЭ,,, ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨ БЯЦХАН АМЖИРГААГ БОДОЛГҮЙ ТЭМЦЭЖ НИЙЛЖ ЗОХИОН БАЙГУУЛТАНД ОРЖ ЗОРИГТОЙ УДИРДАГЧТАЙ БОЛЖ ЭХЭЛВЭЛ ЭД ЮУ Ч БИШ ..ЗОХИХ ШИИТГЭЛИЙГ НЬ ӨГЧ БОЛНО...

Зочин [43.242.242.42] 2019-11-12 04:27:26

Төр ард түмэндээ төмөр нүүр гаргаж, цахилгаан, мах, НДШ гээд үнийг нэмээд, элгээр газар мөлхүүлээд байж, жинхэнэ хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна. Ард түмэн бид хариуцлага тооцохыг шаардаж байна.

Зочин [103.9.89.18] 2019-11-12 03:35:00

Цааш нь харуулах уу. Яах вэ

МОНГОЛД БАРАХГҮЙ . [202.179.26.89] 2019-11-12 02:55:39

ҮНЭХЭЭР БҮР 200 ХУВЬ БАТТАЙ ХЭЛЬЕ. ... МОНГОЛД ЭД НАРЫГ ЯААЯА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ҮНЭХЭЭР БАРАХГҮЙ. ЯПОН СОЛОНГОСТ АВААЧИЖ ТАСЛАВАЛ ЯАДЫМ ГЭХЭЭС МОНГОЛД БОЛ ГОНЖ. 200 ХУВЬ БАТАЛГААТАЙ.

Харамсалтай юм. [202.131.225.53] 2019-11-12 03:33:28

Даан ч Монголын иргэдийн Монголдоо үйлдсэн хэргийг гадаадын шүүх шүүхгүй л дээ.

Оожоо [202.9.42.113] 2019-11-12 02:22:49

Одоо тэгээд юуг нь хүлээгээд байгаа юм бэ? Яаагаад ширээнийхээ нүдэнд хадаглаад байгааг ойлглхгүй бна. Ямар цаг хугацааг хүлээгээд бна. ЖДҮ-гээс гарсан бүх зарлагыг шүүгээд ил болгоход л ялгаад салгаад өгөх биш үү! АТГ тодорхой болгосон 8 гишүүний хэргийг цаг алдалгүй шүүхрүүгээ шилжүүлэх хэрэгтэй. Халдашгүй дархан эрх гэж байж таарахгүй. Улсын хил хязгаар, улсын аюулгүй байдал халдашгүй дархан эрхтэй байхаас биш нэг албан тушаалтандархан эрх эдлэнэ гэж байж болохгүй. Улсаасаа илүү дархан эрх гэж юу байсийн. Дархан эрхгүй улс дотор дархан эрхтэй юуч байх ёсгүй. Хөгийн инээдтэй бишүү!!!

od [202.179.25.217] 2019-11-12 02:10:18

mongold huuli gej bna uu erhem gishvvd eeeee eswel taa heded vilchleh esgvi yum uu oilgohgvi bna tailbar hiih gishvvd bna uuuuuuuu

zochin [202.179.25.217] 2019-11-12 02:04:43

ichih aih gej medhee baisan ene hvmvvs ar ger awgai hvvhed geh hvmvvs ni saihan amidarch baiwal busad ni hamaagvi gej boddog bolson baih daa jiriin ard bid iim yum hiisen bol odoo 461 t vhlee hvleegeed hewtej baigaa heleh muu vg oldohgvi yum daa

2020 оны сонгуулийн дүнгээс хамаарна. [202.131.225.53] 2019-11-12 01:58:02

Одоо энэ хэдийн шоронд суух эсэх нь 2020 оны сонгуулийн дүнгээс хамаарна. Хэрэв МАН гараад ирвэл тэднийг 2021 оны Өршөөлд хамруулаад л боллоо. Тэгээд л чөлөөтэй, баяртай. Харин нөгөө хүчнүүд гараад ирвэл яадаг юм байгаа??? Тэд 1921 оны хувьсгалыг юү гэж үздэг юм байгаан? Бүгд л энэ хувьсгалын ачийг амссан байх ёстой.

Зочин [192.82.69.170] 2019-11-12 01:38:08

АЛБАНЫ ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАХ , МӨНГӨ УГААХ ГЭДЭГ ГЭМТ ХЭРЭГИЙГ ЯАЛТ Ч ҮГҮЙ ХИЙСЭН Л БАЙГАА ЮМ ДАА .

Зочин [202.179.27.146] 2019-11-12 01:37:02

хүрэлсүх засаг,нам хоёроо хариуцсан учир бүгдээрээ огцор,,,,,

Зочин [103.212.118.32] 2019-11-12 01:35:13

ЖЕНКО ДАРГЫН ШАНТААЖ. ХУРЭЛСУХИЙГ ЖДУГЭЭР НАМ БАРЬЖ НАМ ДАРАМТАЛЖ БНДА

ЗОЧИН [202.131.233.190] 2019-11-12 01:30:37

ЕС ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ДҮҮ НЬ ЖДҮХС-ААС ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧИХСАН ГЭЖ БАЙГАА, ЕС ЧИ ЗЭЭЛ АВСАН БОЛ БУШУУХАН ТӨЛӨӨРЭЙ ГЭЖ ХЭЛСЭН ГЭЖ БАЙГАА, ЭНЭ ЯМРАВ.

иргэн [103.212.116.32] 2019-11-12 01:19:23

Нууцлагдсан нууц илэрнэ.гэж энэ дээ.!!!!!!!шүүх үнэнг гаргаж ажилаа зөв зүйтэй ил шударга хийхийг хүсье.Ардтүмэн харж байна.хариуцага заавал байх ёстой.улсаа Саарал болтлоо явлаа .Одоо зогс!!!!!!!!!!!!#########

Зочин [202.9.42.230] 2019-11-12 01:08:51

Миеэг унагах л чухал. ЖДҮ шиг амархан юм байхгүй гээд байсан хүмүүс яасан??????

Ганболд [202.55.191.130] 2019-11-12 01:06:50

Шудрага ёс ялан дийлэг...

зочин [66.181.176.253] 2019-11-12 00:54:57

Ял эдлүүлэхээсээ өмнө ЖДҮ-ийн сангаас авсан мөнгөн дүнг нь 3 нуглаж төлүүлэх хэргтэй тэгж байж тэр мөнгө нь жинхэнэ ЖДҮ эрхлэгч дээрээ очно шүүдээ энэ хэд бол нээх удахгүй л гараад яваад өгнө.

Зочин [202.9.43.217] 2019-11-12 00:53:14

УИХ-ын гишүүн оюунчимэг сарангэрэл нарыг шалгаач

Зочин [59.153.114.171] 2019-11-12 00:41:42

Өөрсдөө ийм байж саарал жагсаалт нтр гэж бүү улстөржүүл! Ард түмнээ бүү доромжил!

Зочин [66.181.161.64] 2019-11-12 00:40:35

Ard tvmnii omno tsaazal

Guest [202.131.229.146] 2019-11-12 01:39:27

Hahahah savage

Зочин [66.181.184.195] 2019-11-12 00:39:03

ЖДҮ-гээс КОНЦЕС илүү дээрэм. ЖДҮ-г хүүтэй нь аль эрт буцаагаад төлчихсөн. КОНЦЕС-ынхон болохоор хэдэн тэрбумаар нь эргээж төлөхгүйгээр луйвардчихсан. Газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа биз!!!

Зочин [202.21.108.84] 2019-11-12 01:27:02

bitgii malt malaa. cham shig maluud olon bgaa bolxoor ed nar ingej bgaan. ard tumend ochix 3 xuviin xuutei mungiig uursduu avaad ard tumend 40 xuviin xuugeer ugch bgaa ni tegeed ariun yavdal yim uu. ard tumniig ulam yaduuruulj bgaa ni zuv yim uu

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-12 00:35:00

ОДОО ЖДҮ-ЧИДЭЭ ШҮҮХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. ЭС ТЭГВЭЭС АРД ТҮМЭН БОСНО. ЖДҮ БОЛ ТОМ ХУЛГАЙ-ЛУЙВАР ШҮҮ. ТООХГҮЙ ӨНГӨРЧ ҮЛ БОЛНО

Зочин [182.160.38.135] 2019-11-12 00:32:52

Шоронд нь хий

Unench [202.126.89.244] 2019-11-12 00:07:06

Zov l bichsen bna,

Зочин [202.126.88.71] 2019-11-12 00:02:38

Жидү шаасан хулгайчид улс төрөөс зайлуулах хэрэгтэй ийм сэтгэлгүй хулгайчид дээр байсан цагт улс хөгжихгүй шүү. Жидү бол Том хулгай луйвар!

Судлаач [61.72.220.67] 2019-11-11 23:46:45

Муухай уянгын халилтай юм бичих юмдаа.Толгойн хэмжээ хэцүү юмдаа


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.