Б.Болороо: Үл тоох хандлага хамгийн том дарамт

Н.Саранчимэг / Нийслэл

Иргэн Б.Болороо энэ сарын эхнээс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс ээжийн хамт Сүхбаатарын талбай дээр суулт хийж байгаа. Чухам юуны учир суух болов гэхээр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нөхрийг нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ лифт рүү халтирч унасан гэдэг үндэслэлээр хавтаст хэргийг нь хаах гэж буйг эсэргүүцэж, гурван зүйлийн шаардлагыг Монголын төрд сонордуулахаар тэмцэж байгаа нь тэр. Монголын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй энэ эмэгтэйтэй хэдийнэ танилцсан. Цахим ертөнц даяараа түүнийг мэднэ. Бүүр тэдний гэр бүлийг бүхэлд нь мэддэг байв. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч аз жаргалаар дүүрэн амьдарч байсан залуу хосын амьдрал нэг л өдөр хөмөрч, цэл залуу ээж, хуруувчин чинээ охинтойгоо, хорвоод өөрийг нь хатуужуулж хөл дээр нь босгосон ээжтэйгээ үлдэх нь тэр. Гэхдээ нүүрлээд ирсэн зовлонгоос илүүтэйгээр “Үл тоох хандлага хамгийн том дарамт” байдаг юм билээ гэдгийг энэ бүсгүй хэлж байна.

Бичиг үсэг тайлагдалтын хэмжээнд л хүлээж авдаг нийгэм намайг угтсан

Б.Болороо төрөлхийн бус олдмол гэмтэлтэй. Эхээс төрөх үед нь хавчуураар хамаагүй татсанаас тархиндаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоог нэгээр нэмсэн гашуун түүх эхэлсэн. Эмнэлгийн хэллэгээр бол тархины саажилттай. Харин оюун ухааны хувьд эв эрүүл. Гэхдээ тэр амьдралд бууж өгөөгүй. Сониуч зангийнхаа тусаар таван насандаа уншиж, бичиж сурчээ. Мэдээж хэрэг, хөл дээрээ босч явж чадахгүйгээс тав хүртлээ ээжийнхээ асаргаанд байж. Харин өвөр дээрээ суулгаад үлгэр уншиж өгдөг ээжээсээ энэ ямар үсэг вэ гэх мэтээр асуусаар өөрөө уншиж сурсан байна. Түүнд хөл дээрээ алхаж эхлэхэд дөрвөн жил шаардагджээ. Ингээд есөн настайдаа Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд сурагч болжээ. Үеэл ахаараа хоёр жил үүрүүлж явсан байна. Тэрбээр 2008 онд дунд сургуулиа онц дүнтэйгээр төгсчээ. Өөрийн сонирхлоор МУИС-ийн улс төр судлалын анид элсэн орж дөрвөн жилийн дараа мөн л онц дүнтэйгээр их сургуулиа дүүргэсэн түүнийг дипломоо бариад очиход “Миний дүү гарын үсгээ зурж чадах уу” гэдэг үг л угтаж. Үзэгдэх өнгө, харагдах байдлаас нь дүгнэдэг болсон өнөө цагийг Б.Болороо “Бичиг үсэг тайлагдалтын хэмжээнд л хүлээж авдаг нийгэм намайг угтсан” гэж дүгнэсэн. Тэрбээр одоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй бол хүн биш гэдэг тэр муухай мэдрэмж

Ийм мэдрэмжийг энэ турьхан бүсгүй хоёронтоо мэдэрчээ. Анхны удаагийнх нь ээж болох үедээ. “Энэ хоёр амьтан одоо төрөх гээд л байгаа юм байх даа. Энэ нөхрийнх нь гарыг хар даа” гээд л төрүүлэх гэж байсан эмч нь хээвнэг бусадтай ярилцахыг сонссон тэр мөчид ээжийнх нь хатуужил ч тус болохгүйгээр их гомдож. Дараачийнх нь нөхрөө алга болчихлоо гэж цагдаад хандах үед түүнтэй хамт явсан эгчтэй нь ярилцаад өөрийг нь огт хүн гэж тоохгүй байсан тэр хоромд тэр муухай мэдрэмж дахин төрж. Түүний нөхөр Б.Амгалан “Хишиг арвин” компанийн харуул хамгаалалтын охин компанид ажиллаж байхдаа өнгөрөгч зургаадугаар сарын 19-нд ээлжинд гарч байгаад л гэнэт сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон гэдэг нь тус компанийнхны Б.Болороод дуулгасан үг л дээ. Үнэндээ албан үүргээ гүйцэтгэж яваад өөрөөр хэлбэл, лифт засах гэж байгаад халтирч унаад нас барсныг 19 хоногийн дараа олсон байдаг.

Ээж ээ, би аавыгаа бүтнээр нь санаад байна

Элэг бүтэн амьдралаас дэлбээлсэн бяцхан охин өнөөдөр ингэж нэхэж сууна. Гэтэл үүрэгт бус,үүрэг өгсөн ажил хийх гэж байгаад амиа алдсан ажилтнаа компанийхан нь эрж хайх нь бүү хэл, эхнэр лүү нь утсаар ярьж “Танай хүн ажлын байраа орхиод алга болчихлоо. Албаны станц, түлхүүр олж ир” хэмээн байнга дарамталдаг байж. Яагаад үүрэг өгсөн ажил гэж хэлэх болов гэхээр талийгаачийн үүрэгт ажил нь харуул хамгаалалт болохоос бус, зогссон лифтыг засах биш. Өмсч явсан хувцас, үүрээвчтэй цүнх нь байсаар байхад яагаад түүнийг алга болсон гэж бодов. Эргэн тойрноо хянах хяналтын камерын бичлэг яагаад үзээгүй хэрэг вэ. Гэр бүлийн хүн нь цагдаад хандаад байхад яагаад зарлахгүй хугацаа алдав. Эцэс сүүлд нь чандарлахаас аргагүй өт болчихсон цогцосгэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгчихөөд одоо болохоор шүүх эмнэлгийн дүгнэлтээр их хэмжээний согтолттой байсан гэдэг дүгнэлт гаргуулаад хэргийг хаах гэж оролдож байна. Түүгээр ч зогсохгүй ийм гашуун зовлон, даажинтай доромжлолыг давах гэж яваа, амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээх гэж тэмцэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйгээр хүртэл улс төр хийгээд л байх Монголын төр эмгэнэлтэй.

Зарим хүмүүс З.Энхболдынх гэхээр итгэсэн буруу байж

Ханиа алдсан бүсгүйн хүсэлт ердөө “Хишиг арвин” компаниар уучлалт гуйлгах л байсан. Нөхөр нь согтуу үедээ лифт рүү унаагүй, харин эрүүл саруул ажлаа хийж яваад ийм юм болсон гэдгийг хэлүүлэх л байв. Харин “Хишиг арвин”-гийнхан ингэсэнгүй. Өөрийнхөө ажилтанг осолдчихоод байхад гэр бүлээр нь даажигнасаар. Уучлалт гуйхгүй гэдгээ ч хэлж. Бухимдсан бүсгүйд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох нь тэр. Яг энэ үед зарим нэг нь нэмэр болохоосоо нэрмээс болж янз бүрийн зүйл хэлж эхлэв. Тухайлбал, наад “Хишиг арвин” компани чинь З.Энхболдынх ш дээ. Түүнээс хариуцлага нэх гэх мэтээр хов хэлжээ. Нээрээ ч тийм юм болов уу гэж итгэсэн бүсгүй энэ компанийг улс төрчтэй холбоод ярьчихаж. Харин бодит байдал дээр өөр байв.


Сэтгэгдэл

Зочин [124.158.110.82] 2019-11-13 14:18:24

тэнцвэртэй мэдээлэл хаана байна вэ? нэг талыг л гаргаад байх юм. нөгөө талын эрх ашиг гэж бий ш дээ

Зочин [202.55.191.194] 2019-11-13 12:30:00

ЭНЭ ХҮНИЙ ӨРГӨДЛИЙГ ПРОКУРОР ӨӨР ДЭЭРЭЭ ТАТАЖ АВААД ХЭРГИЙГ ДАХИН ХЯНААД ҮЗЭЭЧ. УГ НЬ ЁСТОЙ МУНДАГ БҮСГҮЙ БАЙНА ЛЭЭ. НӨГӨӨ ГОЁ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ ЧИНЬ ЯАСАН БЭ ҮҮН ДЭЭР ЯАЖ ХАНДАХААС ГАДААД ДОТООДЫНХОН БҮГД ДҮН ТАВИХААР БОЛООД БАЙНА ШҮҮ.

Зочин [203.91.115.39] 2019-11-14 18:09:46

тийм шүү, гоё асуулт бна

zochin [202.21.113.190] 2019-11-13 11:22:31

Tsagdaagiihan buhel buten hunee suraad ochihod toodogui er ni bol setgelgui thonhnii tsaana law l 100 huwi ajilaa hiigeed zawgui baidagui l baih .

Зочин [5.77.28.26] 2019-11-12 14:10:58

Монголд хүн болж төрсөнөөс Араб-д адуу болж төрөх минь яавдаа гэж үг баыдаг юм. Болороо чамайг дэмжиж байна утасны дугаараа явуулна уу. Би таван жил яг ийм тэмцэл хийсэн хүн байна.

Irgen [66.181.161.3] 2019-11-12 12:46:18

Zunii haluund bituu bairand nas baraad 19 honochihson tsogtsosnoos gun sogtolttoi baisniig tpgtooh deej avsan gehed itgel torohgui baina.Shinjilgeenii toviinhon avilga avaad. Yu ch bichij chafna shui.Ene yadarsan emegteig arai l eleg bariad baigaa yum bish uu.

Tusa [66.181.168.81] 2019-11-12 12:29:02

Хүнийг үл тоодог тэнэгүүдийн тухай яриад яахав. Цагийн гарз. Тэдний үр удам ийм байдалд орохыг үгүйсгэхгүй. Тэр цагт тэнэгүүд энэ тухай бодох байх. Тэдний амьдрал нь ямар өөдтэй байх вэ дээ. Цагаасаа эрт хорвоог орхидог жамтай юм даа. Үхэлдээ бэлдэж бай даа.

toki [202.126.89.224] 2019-11-12 11:59:04

Mybdag busgui amjilt temtseltei

Зочин [103.57.95.143] 2019-11-12 11:30:49

Дэмжиж байна.Ялгарварлан гадуурхалт байх ёсгүй.

Зочин [124.158.110.82] 2019-11-12 12:14:48

үнэн зөвийг нь тогтоохоор ялгавралан гадуурхсан болох уу?

ZOCHIN [203.217.139.227] 2019-11-12 11:26:10

Цензургүй яриа нэвтрүүлгийг үзсэн. Энэ эмэгтэй үнэхээр боловсролтой, юмыг маш сайн логик дараалалтай ярьдаг, зөв сэтгэдэг. Бас тэгээд маш ухаалаг, сэргэлэн, аливаа юманд маш авхаалжтай юм байна лээ. Ханиа алдсан хүн мэдээж ингэж явалгүй яах юм бэ. Үнэний эрэлд нь амжилт хүсч байна.

Зочин [80.215.94.232] 2019-11-12 11:01:40

Угаасаа монголчууд хогийн улсууд шүү дээ

ЗОЧИН [103.20.152.50] 2019-11-12 10:57:15

Та зорилгодоо хүрч чадна. ДЭМЖИЖ БНА. Энэ хямралтай оронд, доромжлол хүний ааш араншинг их л эвдэж байгааг УХААРАХ цаг болсон. Эрхтэн бүрэнч тархиний тураал, хөгжлийн бэрхшээлтэй, ухаан дутуу амьтан олон байна даа...ГОМДОХ хэрэггүй.

Зочин [202.179.24.193] 2019-11-12 10:45:10

шудрага шүүх хаа байна аа

зочин [202.126.89.158] 2019-11-12 10:45:03

мунлаг бүсгүй байна.биеэ бодоорой

Оожоо [202.9.42.113] 2019-11-12 10:43:11

Төрийн албантушаалтан нэрээ бичиж чадахуу гэж асуух нь биш тэр албан тушаалтангаас ажил төрлийн асуулга асууж ажилдаа тэнцэх эсэхийг шалгаж байх хүн байна шүү дээ. Их сургууль онц төгсдөг оюутан тэр сургууль тэр төгсөн онд нийт төгсөгчидтэй харьцуулж үзвэл маш бага тоо гарна даа. Нийт төгсөгчидын 10 % лав хүрэхгүй. 90-ээс дээш % нь " D " үнэлгээтэй байгаа даа

Зочин [103.212.119.190] 2019-11-12 10:34:17

Tuslaachee ydaj alban uuregii n guitsetgej yvsan hishig arvin industrial kompani neg ym bodno bgaadaa nuhun tulbur hed nugalan tul uguh heregtei shuudee

Зочин [112.72.12.8] 2019-11-12 10:08:27

ээ бурхан минь ямар нийгэм вэ төрөх үед нь эмч нар юу гэж байсан гэлээ хүн шүү дээ хүнийг гаднаас нь дүгнэх

Зочин [202.9.42.43] 2019-11-12 09:46:16

Мундаг бахархмаар дайчин бүсгүй бна лээ. Эцсээ хүртэл тэмцээрэй мундаг бүсгүй минь.

Ju [103.26.193.124] 2019-11-12 09:43:14

Bolor mash zov tsegtttei yariani chadvar mundag bn lee.yuun ih hurliin gishuud.ted nariin derged yum unshdag hun bn lee

зочин [103.229.120.151] 2019-11-12 09:29:15

зѳв юмны тѳлѳѳ зоригтой тэмцэж байгаа бүсгүй.Гэхдээ хувь хүнийхээ тухайд аягүй ааш муутай юм билээ.нэлээн хэдэн хурал уулзалт дээр таарч байсан.мэдээж х.бэрхшээлтэй хүмүүсээ бид илүү хүндлэх ёстой.х.бэрхшээлээрээ түрүү барьсан нэлээн ярзгар ааштай санагдсан шүү.

zochin [202.126.89.217] 2019-11-12 09:19:32

Шалгаж байгаа алба хаагч, хянах дарга, прокурор нь наад захын хойшлуулашгүй ажиллагааг хийгээгүй нь л шууд харагдаж бна лээ. Одоо ч тийм байгаа.

zochin [182.160.0.54] 2019-11-12 09:16:22

Дэмжиж байна. Мундаг бүсгүй шүү

Erhiilugch Tulga [202.9.42.162] 2019-11-12 09:07:25

Mongol yaljalj bgaa yum daa Ene huuhen UIKH emegtei gishuun boloosoi ard tumen min niigem aimshigtai yalzarjee

uugii [202.21.108.92] 2019-11-12 08:55:31

mundag busgui bn lee. ene busguid tuslaasai hereg n zubuur shiidegdeesei gj husej bn aa.

Зочин [202.170.69.98] 2019-11-12 08:50:26

Заамарын алтнаас эхэлж бизнес хийсэн, боловсролгүй юмнууд байсан даа энэ Хишиг арвин, 2007-2008 онд. Одоо томорсоон. Алтны төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, халтайсан юмнуудаас хүн чанар хаанаас нь гарахав. Юм үзээгүй юмнууд алтаар бачжихаараа бүр хүнээ байха юм. Заамырын үеэс нь эднийг судлах хэрэгтэй. Тэр үед эднийхээс ашиг хүртдэг авилгач дарга нар хэн байв. Тэд л давраасан, томруулсан биз дээ?

Зочин [202.179.24.193] 2019-11-12 10:46:05

бороо голд-оос

Зочин [103.111.68.3] 2019-11-12 08:38:19

Угаасаа мөноголд төр байхгүй МАНАН гэсэн Мафи л төрийг атгасаар бга

Зочин [182.160.38.135] 2019-11-12 08:29:47

Монголын цагдаа ингэж дампуурсан байна. Баатаржав гэх даргыг нь зайлуулаач

Зочин [122.201.21.131] 2019-11-12 09:42:43

ер нь аливаа асуудалд жирийн иргэд, ядарсан хүмүүсийн зөв, албан тушаалтан, мөнгөтэй хүмүүсийн буруу байх ёстой юм уу? Хэн ч өөрийнхөө сул талаар түрүү барьж нийгэмд өрөвдүүлэх оролдлого хийх ёсгүй. Жишээ нь, чи хүн гэмтээгээгүй байхад ар гэр нь гэмтээсэн болгох гээд цагдаа шүүхийг дарамтлахтай адилхан гэсэн үг.

Зочин [202.170.69.98] 2019-11-12 08:44:52

Баатаржав гуай харин ч анхаарч, СХД-ийн холбогдох хүмүүстээ арга хэмжээ авсан шүү. Битгий юм л бол урд талын хар овоохой гэж бай заа!

Зочин [103.229.123.239] 2019-11-12 08:22:24

Мундаг бүсгүй улс төрд орвол бидний төлөө их юм хийнэ.Мөнхбаясгалангийн ярилцагаас харахад манай УИХ ын эмэгтэй гишүүдээс мундаг цэгцтэй ярьж бна лээ.монголын шүүх цагдаа их хэцүү наад охиндоо Баттулга туслаач.

уншигч [202.131.244.210] 2019-11-12 13:24:06

гол зорилго нь л юм шиг харагдаад байгаам даа

Зочин [202.179.24.193] 2019-11-12 10:44:26

засссссссссссссссс улс төр нь ч юу юм бэ,ингээд л туйлширчдгийн тэнэгүүд

Зочин [122.201.21.131] 2019-11-12 09:55:20

zasssss


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.